Жүжигчин О. Дөлгөөн, О.Мөнхдалай нар СТА цол хүртлээ

“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт өчигдөр /2019.03.01/”Prime Cineplex” кино театрт боллоо.

Киноны багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Тэнгэрээс буусан од” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав.

Жүжигчин О.Дөлгөөн Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод урлагийн чиглэлээр суралцаж байгаа учир түүний цол тэмдгийг гэр бүлийнхэнд гардуулан өглөө.

МУСТА О.Дөлгөөний хувьд “Амьдралд тавтай морил” кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон юм. Мөн “Single ladies 1,2,3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жулльеттад дүрээ мөнхөлж Монголын гурав дахь Жульетта болсон билээ.

Харин MУСТА О.Мөнхдалай нь “Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Тэнгэрээс буусан од” “Миний нууц”, “UB film” студийн “Шүүдэр дундуур” зэрэг кинонуудад гол ба туслах дүрийг бүтээсэн авьяаслаг уран бүтээлч юм.

Шинэхэн соёлын тэргүүний ажилтан О.Дөлгөөн, О.Мөнхдалай нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …