Улаанбаатар хотын 162 км авто замыг шинэчлэх ажил үргэлжилж буй энэ өдрүүдэд НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй зарим хүмүүс “хямдхан бродюрыг хэт өндөр үнээр нийлүүлж, дарга нар мөнгө идэж байна” гэх шүүмжлэлийг гаргах болсон.
Тухайлбал, О.Отгонтөгс гэх иргэн олон нийтийн сүлжээнд “нэг ширхгийг нь 40 юань буюу 19 мянган төгрөгөөр худалдаалж буй бродюрыг манай дарга нар 178 мянган төгрөгөөр нийлүүлжээ” гэх утга бүхий мэдээллийг хийсэн. Иймд зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд БНХАУ-ын Эрээн хотод очиж, бродюрын үнийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж эхлээд байна.
Харин isee.mn сайтын редакцын сэтгүүлчид Эрээн хотод бродюр ямар үнээр худалдаалж буйг сурвалжилж явах үеэрээ О.Отгонтөгст бродюр худалдсан Хятадын иргэнтэй санамсаргүйгээр таарч, түүнээс баримт мэдээллүүдийг нь авч дуусаад байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу