Наймдугаар сарын зурхайтайгаа танилцаарай

65c821bfbcba869abigЭнэ зуны жоорондоо хадгалсан эрдэнэсүүдийг гаргаж ирэх сүүлийн боломж 8-р сар эхэллээ. Энэ хугацаанд ихэнх ордны эрч хүч энергийн түвшин ч 100% давсан өндөр байна гэж од эрхэс дамжууллаа. Яг л энэ үеийг ашиглаад амьдралаа улам илүү сонирхолтой болгох хэрэгтэй. Энэ сард Хонь, Мэлхий, Жинлүүр болон Хилэнцийн ордныхон хайр дурлалын талбарт гялалзаад өгөх бол Үхэр, Арслан, Нумынхан ажлын амжилтаараа толгой цохих нь. Аа, бас..
675b44505666cb4big
Хонь
Завгүй тэгээд бас ч үгүй халуухан хайр дурлал, сексийн амьдрал энэ сард Хониныхныг адал явдлаар дүүрэн байлгах нь ээ. Сугар болон Ангараг гаригийн нөлөөгөөр сарын туршид Хониныхны анхаарал тавих ёстой зүйл нь сэтгэл зүрхний харилцаа байх юм шүү. Тэр тусмаа санаанд оромгүй, гэнэтийн зүйл цөөнгүй тохиолдоно.

Уурлаж бухимдах, буруу ойлголцвол бодлоосоо түрүүлж үйлдэл хийхгүй байхад анхаараарай. Хэрвээ энэ сарын туршид амрахаар шийдсэн бол сонирхолтой аялал, хэзээ ч бүр хэзээ ч мартагдахааргүй дурсамж хүлээж байна. Харин чи ажиллаж байгаа бол бүү санаа зов. Ажлын хувьд ч мөн адил мартагдахааргүй сайхан зүйлс тохиох болно.

Буд гариг ойртож ирсэн учраас хийсэн бүхэн чинь бүтэмжтэй байж, удаан хүлээлгэхгүйгээр үр дүнгээ өгөх болно. Хамгийн чухал нь зөв тооцоо, ухаалаг хэмнэлт, тэсвэр тэвчээр юм шүү. Сарын туршид өмнө байгаагүйгээрээ чамайг аз ивээх бөгөөд үүнийг далимдуулж өөрийн ур чадвараар гайхуулж, бусдаас илүү тод гялалзах боломжийг атгаад аваарай.

Ажил, амжилтаар дүүрэн, тун завгүй өнгөрөөх энэ сарын туршид Хонины ордныхонд сэтгэл сэргээх эрч хүч агаартай нэгэн адил тун хэрэгтэй. Тиймээс эрч хүч өгөх хоол хүнс, амин дэм хэрэглэх, спортоор хичээллэх, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэт өөрийгөө сэргээх бүхнийг хойш тавилгүй хийгээрэй.

Байнга дасгал хийж, алхаж, бүжиглэж, стрессээ тэр дор нь гаргаж байвал илүү сайн байх болно. Биеийнхээ ерөнхий эрүүл мэндийг хянахаа мартуузай. Дашрамд сануулахад сарын дундаас хойш хайр дурлалын харилцаатай холбоотой чухал шийдвэр бүү гаргаарай.

Үхэр

6067453431f30d92big
8 сарын 2 –оос эхлэн Санчир гариг Үхрийн ордныхны хайр дурлалын асуудлуудад шууд нөлөө үзүүлж эхлэх ба энэ нь тодорхойгүй зүйлсийг нэг тийш болгоход чинь туслах болно. Энэхүү тодорхойгүй зүйлс гэдэгт хайр дурлалаас гадна гэр орон, хамаатан садангууд ч багтаж болно.

Асуудлыг илүү ухаалгаар зохицуулах боломж байх ч Санчир гаригийн нөлөөгөөр сэтгэл хөдлөлдөө автан түргэдсэн шийдвэр гаргаж мэдэх учраас өөртөө хяналттай байх хэрэгтэй шүү. 9 сарын дунд хүртэл Санчир гариг чамайг орхихгүй гэдгийг сануулъя.Гэхдээ сайхан мэдээ ч бас бий. 8 сарын 11-нд Бархасбадь гариг Үхрийн ордод шилжиж ирэн он дуустал чамайг сэргэлэн цовоо, сэтгэл татам байхад анхаарах болно.

Энэ сард Үхрийнхэн ажил мэргэжлийн хувьд томоохон сорилттой тулгарна. Тавьсан зорилгодоо хүрч чаддаг эсвэл гарч ирсэн жижигхэн бэрхшээлд бууж өгдөг хүн үү гэдгийг чинь од эрхэс харахаар шийдсэн бололтой. Мөн өөрийнхөө хийж байгаа ажилд хөндлөнгөөс ажиглалт дүгнэлт хийж өөрийгөө байх ёстой байранд нь аваачих хэрэгтэй талаар бодлууд чамайг эзэмдсээр байх болно.

Ирээдүйдээ хандсөн нарийвчилсан төлөвлөгөө гаргах нь өнөөх л хийдэг байсан зүйлтэйгээ ижил төсөл эхлүүлэхээс хамаагүй дээр байх болно. Санхүүгийн тал дээр тийм ч сайн биш гэхдээ найз нөхөд, танилын хүрээ чинь чамд туслах болно. Нөхцөл байдалд бодитоор үнэлэлт дүгнэлт өгч чадвал зөв шийдвэр гаргахад чинь тустай. Үл хөдлөх хөрөнгө, машин унаа мэтийн томоохон зүйлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой.

Хэт халуун болон давчуу орчинд орохоос аль болох зайлсхийгээрэй. Даралт чинь өөрчлөгдөх эрсдэл өндөр ба хайнга байдлаас болж эрүүл мэндийн томоохон асуудалд орж мэднэ шүү. Гэхдээ угийн анхаарал халамж шаарддаг эрхтнүүд чинь гайхалтай гэмээр цовоо сэргэлэн байх болно. Харин эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авчихад гэмгүй шүү.

Ихэр

0552f89f024a216fbig
Ихрийн ордныхны хайр дурлалын харилцаа шинэ сард томоохон эргэлтэнд орох нь. Амьдралын жижиг зүйлст хандах хандлага чинь аажим аажмаар өөрчлөгдөж гэр бүлийн хэлхээ холбоогоо бэхжүүлэх болно. Гэр орон, хамаатан саднуудтай холбоотой зүйлст илүү анхаарч, сонирхол чинь татагдах болно.

Хостой Ихрүүд хайртай хүнтэйгээ илүү дотно харилцаж, анхаарал тавих хэрэгтэй шүү. Болзоон дээр хэтэрхий ширүүн гал авалзсан асуултуудаас татгалзаарай. Мөн ирэх сар оюуны болон биеийн хөдөлмөр, харилцаа холбоо болон аялал зэрэгт таатай байх нь. Харин энэ бүхэн чамайг сэтгэл зүйн хямрал болоод зарим нэг хүндхэн асуудалд оруулж болзошгүй. Гэхдээ Ихрийн ордныхны оюуны чадамж энэ сард маш хүчирхэг байхаас гадна логик сэтгэлгээ, гүйлгээ ухаан чинь ялагдашгүй хэвээрээ байна.

Хэрэв чамд хамтран ажиллагч, гэрээт компани, эсвэл түнштэйгээ гэрээ хэлэлцээрийн талаар ярилцах шаардлага гарсан бол тэдэнтэй илүү дотно, найрсаг харилцаатай байж тохиролцох нь чухал ач холбогдолтой шүү. Бархасбадь гариг 8 сарын 11-нд Охин болон Арслангийн орд руу нүүх нь. Тиймээс ирэх 12 сарын хугацаанд Ихрийн ордныхныг өөрийгөө хөгжүүлэх үйлсэд хөтөлнө. Эрүүл мэндийн хувьд хүнд асуудал байхгүй ч амралтгүй ажилласнаас болж оюуны ядаргаанд орж магадгүй шүү.

Тиймээс ажиллах цагтаа л ажиллаж байгаарай. Машин жолоодох болоод гар үйлдвэрлэл эрхлэхдээ тун болгоомжтой байгаарай! Шинэ зүйл уншиж, бусадтай мэдээлэл солилцож, хуучин судалгаагаа үргэлжлүүлж эхлээрэй.

Мэлхий

e88f6325c3709570big
Ирэх сард Мэлхийн ордныхон Санчир гарагийн нөлөөгөөр урин тачаангуй дүр төрхөө чөлөөтэй илэрхийлнэ. Ганц бие Мэлхийнүүд саяхан болзож эхэлсэн эсвэл тодорхойгүй харилцаатай залуугийн ачаар сексийн талбар дахь айдсаа давж, цоо шинэ зүйлээс таашаал авч сурна.

Мэдээж Санчир гариг хостой, хосгүй ялгалгүй нөлөөлөх болохоор гэр бүлтэй Мэлхийнүүд ч мөн хүсэл тачаал дүүрэн байна. Үүний улмаас харилцаа чинь шинэ түвшинд гарч шинэ хүний сураг ч гарч мэдэх юм. Мөн хуучин харилцаатайгаа холбоотой маргаантай асуудал, тодорхойгүй зүйлсээ цэгцлэх боломж гарч магадгүй.

Ахин нэг сайхан мэдээ дуулгахад энэ сар чиний санхүүд тун ээлтэй байх нь. Нар, Бархасбадь, Ангараг гарагуудын байрлалаас Мэлхийнүүдийн санхүү хамаардаг ба энэ гурав жилийн турш тохиож болох хамгийн их ашиг орлогын үүдийг нээх гэж байна. Ихээхэн ашигтай, зөв зүйлд хөрөнгө оруулах санал ирнэ.

Энэ нь чиний ойрын 5 жилийн амьдралыг орвонгоор нь эргүүлж чадах чадалтай болохоор аль болох өөрт ашигтай нөхцлөөр зөвшилцөхийг санал болгоё. Албан тушаалтай холбоотой томоохон өөрчлөлтөд ч бэлэн байгаарай. 8 сарын 11-нд Бархасбадь гараг Охины орд руу шилжсэнээр чиний хувьд сурч боловсрох, амаар болон бичгээр ажил үүргээ гүйцэтгэхэд гайхалтай үе байх болно.

Мөн чиний хөдөлгөөн ч ихсэж аялал зугаалга их хийх болно. 8 сарын хоёр дахь хагасаас эхлэн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй шүү. Аль болох удаан хугацаанд болж өгвөл жилйин турш анхаарлаа сулруулахгүй бол зүгээр.

Арслан

30d1ba3bf29339b4big
Сугар гариг Арсланг орхин одож, ухрах хөдөлгөөн хийхээр зэхээд байна. Ингэснээр 8-р сард хайр дурлалын тал дээр эвгүй нөхцөл байдлууд үүсгэж магадгүй. Зарим зүйл чиний хүсэн хүлээгээгүй тал руу шийдэгдэх бололтой. Ирж буй сард чиний анхаарлын төвд харилцаа, хайр дурлал орших бөгөөд ирээдүйд хамтдаа байхын тулд алдаанаасаа суралцах шаардлагуудтай тулгарах болно.

Эсвэл энэ нь чамайг чухал сонголт, шийдвэр гаргахад дөхүүлж ч болох юм. Зан аашаа засах цаг болжээ. 8-р сард чиний хийх ёстой хамгийн чухал зүйл бол “эго”-гоо дарж, өөртөө хэт төвлөрөхөө зогсоох юм. Харилцаандаа тэвчээртэй, ухаалгаар дүгнэлт хийгээрэй. 8-р сарын эхний 20 хоног Арслангийн ордны дэргэд наран цацрах бөгөөд уррагшаа алхаж, зорилгодоо хүрэхэд тусална.

Энэ нь чамд эрх мэдэл, сайн нэр хүндийг бэлэглэж амбицийг чинь хурцлан, удирдах чадварыг дээшлүүлнэ. 9-ний өдөр Ангараг гариг танайд айлчилснаар чамаас бодитой үйлдэл, санаачилга шаардана. Ажлын бүтээмж дээшилж, алдсан цаг хугацаагаа нөхөж, шинэ төслүүдийн үзүүрээс атгах бололтой. Жилийн турш чамд сар бүр шинэ боломжийг олгосон Бархасбадь гариг11-ний өдөр байрнаасаа хөдлөн өөр ордон дээр очно.

Тиймээс бүх зүйл нэг талаар хэвийн байдалдаа эргэн орох бөгөөд зорилгоо ахин нэг тодорхойлж, харилцагч нартаа анхаарал хандуулах цаг иржээ. Эрүүл мэндийн хувьд асуудалгүй сар байна. Дасгал хөдөлгөөн хийж, биеийнхээ чилээг гаргахад чинь од эрхэс хангалттай их эрч хүчийг өгөх болно. Төгсгөлд нь: Бүхнийг өөрийнхөө хүслээр болгох гэсний хэрэггүй. Чамд одоо бусдын бодлыг сонсож, тэдний мэдрэмтгий байдлыг ойлгох нь илүү чухал байна.

Охин

9a1a370e8d2d476cbig
Зарим зүйлс тавьж явуулъя гэсэн ч үлддэг бол зарим нь дэргэдээ байлгахыг хүссэн ч салаад явдаг. Хамгийн чухал нь тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ сард тэвчээр алдсанаас болж хүсээгүй үр дүнд хүрэх магадлал өндөр тул энэ үгийг бүү мартаарай.

Хэрвээ найз нөхөд, гэр бүл, хайр дурлалын харилцаанд асуудал гарвал бүх зүйлийг тодорхой байлгаж, бүх зүйлд үнэнчээр өөрийн бодлыг шууд хэлсэн нь илүү оновчтой байх болно. Мөн чамайг сорьсон олон асуудал тулгарч мэдэх ч бүх зүйл чиний хүссэнээр болох тул тийм ч амархан сэтгэлээр бүү унаарай. Ажлын хувьд чиний ур чадвар улам сайжирч, үр дүнгээ өгөх болно.

Мэдээж ийм зүйл удирдлагын нүднээс хол өнгөрөхгүй бөгөөд тэд чамд илүү хариуцлагатай бас илүү их боломж нээсэн ажил санал болгох болно. Үүнийг л битгий алдаарай. Мөн өөрийн бодол, ажлын төлөвлөгөөгөө хэлэхээс бүү ай. Хэрвээ хариуцаж авсан л бол заавал дуусга. Мөн ямар ч ажил эхлүүлсэн бай нөөц төлөвлөгөөг бэлдэж байгаарай. Сарын эхний 21 хоногт тийм ч их өөрчлөлт харагдахгүй байж болох ч сарын сүүлээр бүх үр дүн нь мэдэгдэнэ.

Танилын хүрээгээ нэм. Мөн өөрөө сурч чадах зүйлийг хойшоо тавилгүйгээр сурч чадвал үр дүнгээ өгч орлогод чинь сайнаар нөлөөлнө. 8 сарын 8-наас 12-ны хооронд мөнгө санхүүдээ болгоомжтой хандаарай. Мөн бусдад хоёр дахь боломж олгохоос бүү ай. Харин чиний эрч хүч, дархлаа энэ сард тун сайн байх болно.

Харин хоолны хордлого, цусан дахь сахарын хэмжээ ихсэх болон бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд гэмгүй. Бяцхан зөвлөгөө нэмэхэд хичээж байгаагаа харуулж, бодит байдлыг бодитоор нь хүлээж авах нь олон асуудлаас сэргийлж мэдэх юм шүү.

Жинлүүр

990fc5b5a2329968big
Жинлүүрийнхний хувьд 8-р сар бол хайр дурлалын сар байх болно. Нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олсон нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Таны хайр дурлалын харилцаа болон ирээдүйн карьер хоорондоо хамааралтай байдалд орж мэдэхээр байна.

Энэ харилцаа нь ихэд сэтгэл хөдөлгөсөн байх боловч та бага зэрэг стрестэж, өөрийгөө голох мэдрэмжийг мэдэрч болно. Мөн өмнө нь хайр дурлалын харьцаатай байсан хэн нэгэнтэйгээ санаандгүй тааралдаж магадгүй. Гэнэтийн бэлгүүд үүгээр зогсохгүй бөгөөд үүнээс ч олон зүйлс 8 сард чамайг хүлээж байна.

Харин санхүүгийн хувьд бүх зүйл төлөвлөсний дагуу болохгүй л болов уу. Заримдаа ажил чинь ер урагшлахгүй нэг газраа зогсоод байгаа мэт санагдаж магадгүй. Өмнө нь хойш тавьсан ажилаа үргэлжлүүлэхэд таатай байна. Хэрвээ ямар нэгэн шинэ содон зүйлд өөрийгөө сорьж ажилаа солихыг хүсч байгаа бол юу ч таныг зогсоож чадахгүй. Хамгийн чухал нь зорилгоо зөв тодорхойлж, төлөвлөгөөнийхөө дагуу яваарай. Амжилт олж магадгүй ч таны санаанд хүрэхгүй байж ч мэдэх юм.

Энэ бүхэн чамаас л хамаарах болно. Сугар гараг Жинлүүрийн ордноос буцаж байгаа учир эрүүл мэнд болоод сэтгэл зүйн хувьд маш эмзэг мэдрэг байх болно. Амархан ядарч, хууч эмгэг өвчин сэдэрч магадгүй. Энэ нь тийм хурдан зүгээр болчихгүй тул болгоомжтой байгаарай.

Хилэнц

86cc06cec167514abig
Хайр дурлалын харилцааны хувьд хамгийн чухал сар ирж байна. Чиний амьдралд хайр ирж явааг од эрхэс ямар ч эргэлзээгүйгээр зөгнөн байна. Хилэнцийн ордны хосуудын харилцаанд байршигч Сугар гариг буцах хөдөлгөөнд орно.

Ингэснээр хосууд хайр дурлалын амьдралынхаа хамгийн эмзэг, нарийн , чухал асуудлуудыг ил гарган онцолно. Магадгүй энэ нь чиний нийгмийн байр суурь, албан тушаал ажил мэргэжлийн амбицтай холбоотой байж мэдэх юм. Чи хэзээ нэгэн цагт аль нэгийг нь сонгох шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай болно. Гэхдээ энэ нь ирэх сар лав биш.

Учир нь ирэх сард чи хүсч мөрөөддөг шигээ амьдарч чадалгүй үргэлж таагүй мэдрэмж авч байгаа өөрийн дотоод хүнээ илүү сайн ойлгохын төлөө өөртэйгөө ярилцаж, яг одоо өөрийнхөө хаана зогсч байгааг тунгаан бодож, юу хүсч байгаа болон амьдралын зорилгодоо үнэлэлт дүгнэлт өгөхөөр хичээнэ. Хэт тууштай үзэл бодол чинь өөрийгөө шүүх, тунгаан бодох үйл явцыг удаашруулж магадгүй юм.

Сугар гаригийн буцах хөдөлгөөн Хилэнцийн ордныхны ажил хэргийн харилцааг хамтын ажиллагаа болон холбооо нийгэмлэгийн хамтарсан үйл ажиллагаан дээр төвлөрүүлэх бололтой. Мөн чи энэ сард авьяас чадвараа илэрхийлж, өмнөхөөсөө ч илүү бүтээлч байснаар амжилттай байх болно. Үүнийг дагаад ажиллах урам зориг чинь ихээр нэмэгднэ.

Мөнгө санхүүгийн хувьд энэ сарын эхний хэсэг маш тааламжтай байх болно. Гэхдээ чи зардлаа маш сайн хянах хэрэгтэй. Аль болох мөнгөө хадгал. Учир нь сарын дунд хэсгээс санхүүгийн асуудлууд гарч мэдэх юм. Харин эрүүл мэндийн хувьд тун сайн байна. Сарын дунд үеэс эхлэн эрч хүч мэдрэгдэж, энерги дээд цэгтээ хүрнэ.

Нум

a88a113c8280c051big
Хайр дурлалын хувьд, 8-р сарын эхний долоо хоног дурсамж дүүрэн байхаа амлаж байна. Учир нь Нумын ордны хайр дурлалын гариг Ангараг нь Бархасбадь болон Сугар гаригуудтай давхцах ажээ. Энэ нь магадгүй дуулиан, шуугианаар дүүрэн өнгөрсөн 7-р сарын сүүлийн долоо хоногуудын үргэлжлэл, өөрчлөлтийн оргил цэг байж болох юм.

Өнгөрсөн хэдэн долоо хоногт янз бүрийн үйл хэрэг, адал явдал ээлжилсэн. Харин одоо тэр бүгдийн дүгнэлт, шийдвэрийг гаргах цаг иржээ. 8-р сарын үлдсэн өдрүүд ч бас сонирхолтой өнгөрнө. Гэхдээ илүү бодит, ажил хэрэгч байж, аливаа зүйлд төвлөрөх боломжтой болох нь ээ. Нумын ордны карьерын замналд том өөрчлөлт, үйл явдал хүлээж байна.

Учир нь чиний ажил хэргийг хариуцагч Буд гариг 7-ноос 27-ны туршид хажуунаас чинь салахгүй. Энэ үеийг ашиглан аливааг хүсч байгаа зүг рүү удирдан чиглүүлээрэй. Мөн 8-р сарын 11-ний өдөр Бархасбадь гариг чам дээр “зоригтойгоор” айлчлах болно.

Энэ бол боломж, хөгжил, томоохон төслийн гариг бөгөөд бүтэн жилийн турш ирсэн байрнаасаа хөдлөхгүй гэж мэд. 8-9 сард шинэ үүд нээгдэж, үйл явц хялбарчлагдаж, амжилт, үр дүнд хүрэх болно. Гэнэтийн бэлэг дуусах болоогүй. Эдгээр гайхамшигтай давуу талаас гадна 8-р сарын 23-нд алдар нэр, эрх мэдлийн гариг болох гэрэлт наран Нумын ордны карьерын ордонд орж ирнэ. Тэгэхээр энэ бол ямар ч эргэлзээгүй хурдаа тултал нь нэмээд, чадах бүхнээ дайчлах цаг мөн.

Санхүүгийн талын урамшууллууд ч бас хичээл зүтгэлийг чинь даган нэмэгдэх болно. 8-р сард эрүүл мэндээ энхрийлэхийг зөвлөе. Тэвчээргүй, анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өвчнөө сэдрээх, осолд өртөх магадлалтай байна.

Матар

96eb11ce6f1977aebig
Сугар гараг буцаж хайр дурлалтай холбоотой санаа зовоосон асуудлууд багасах боловч ганц бие Матрын ордныхонд халуун дулаан дүрэлзсэн учрал тохиохгүй.Өмнө нь огт анхаардаггүй байсан жижиг сажиг зүйлд санаагаа зовоож эхлэх бөгөөд хэт их бухимдсанаар бусдыг өөрөөсөө түлхэх болно.

Гэхдээ хотоос гарч ямар нэг үйл ажиллагаанд оролцох болвол битгий татгалзаарай. Тэнд чамайг тун сонирхолтой зүйл хүлээж байх болно. Харин хосуудын хувьд хайрттайгаа дотно ярилцах, бие биеэ ойлгох, хоорондын харилцаагаа бэхжүүлэхэд ээлтэй байна.

Нар, Буд, Ангараг, Сугар гарагууд Матрын ордонд давхцаж байгаа тул санхүүгийн хувьд бусдаас /найз залуу, эцэг эх, ажлын хамтрагч, банк санхүүгийн байгууллага/ хамааралтай асуудал тулгарч магадгүй.

Хэрвээ банкнаас зээл авах, хэн нэгэнд өр тавих, хөрөнгө оруулалт хийх, үнэтэй зүйл худалдан авах зэрэг санхүүгийн чухал шийдвэр гаргах гэж байгаа бол хөнгөн хуумгай шийдвэр гаргалгүй сайтар бодож нухацтай хандаарай. Орлого төдийлөн нэмэгдэхгүй ч тийм ч хэцүү байхгүй байх шинжтэй байна. Сэтгэл санааны хувьд тийм ч таатай бус. Маш тогтворгүй, ямар нэгэн зүйлд санаа зовсон, түгшсэн байдалтай байх болно.

Гэхдээ энэ нь таны эрүүл мэндэд төдийлөн хүндээр нөлөөлөхгүй. Нойр муудаж олигтой амарч чадахгүй байх тул түр завсарлаагаа аваад алжаалаа тайлж, амралт аван өөртөө цаг зав гаргааарай. Дуртай номоо унших, аялалаар явах, найз нөхөдтэйгээ уулзах гээд олон сайхан зүйлс хийж болно шүү дээ.

Хумх

78589b906f25667cbig
2015 оны 8-р сард хостой Хумхуудад маш олон зүйл тохиолдох болно. Энэ нь нэг бол сайн үгүй бол муу гэх зүйл үгүй ба ерөнхийдөө төсөөлж байгаагүй зүйлс ар араасаа хөврөх болно. Нар 8-р сарын 23-ныг хүртэлХумхынхныг онцолж Бархасбадь гараг эрчимжүүлэх болохоор сарын хоёр дахь хагаст илүү сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна.

Нэмэгдэж буй эрч хүчээ хамтын зорилго, арга хэмжээнд зарцуулах нь хамгийн зөв. Хэрвээ зөв чиглэгдээгүй бол зөрчилдөөнд хүргэж болзошгүй шүү.8 сарын 9-нөөс 9 сарын 18-ны хооронд Санчир гарагийн шууд хөдөлгөөн Хумхын ордныхны ажил хэрэгт нөлөөлөн бүтэлгүйтэл арилж, үр ашиг нэмэгдэнэ.

Энэ сард хуучин, хүнд ажлуудаа дуусгаж, шинэ урт хугацааны төсөл эхлүүлэхэд таатай байна. Мөн сүүлийн гурван жилийн турш ажил мэргэжилтэйгээ холбоотой амжилт бүтээлээ эргэцүүлж үзээд, дүгнэлт хийх хэрэгтэй.Мөн 8 сарын 11-нээс Бархасбадь гараг Хумхынхны санхүүд нөлөөлж эхэлнэ. Хэрвээ чи анхааралтай хянуур байж чадвал жилийн турш санхүүгийн хувьд санаа зоволтгүй байх болно.

Харин Ангараг гараг эрүүл мэндэд чинь дарамт үзүүлсээр байна. Халдварт өвчин тусах, осолд орох, аливааг хэтрүүлснээс гарах уршигаас болгоомжлоорой. Энэ сард амьдралд чинь томоохон эргэлт авчрах чухал шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Чи хараахан бүх асуудлын талаар зөв мэдээлэл аваагүй ч байж мэднэ.

Загас

b9265c7bc86eac95big
Хайр дурлалын хувьд бүх зүйл хяналтанд байж эерэгээр эргэх болно. Хэрвээ та ганц бие бол эргэн тойрныхоо хэн нэгэнтэй романтик харилцаа үүсгэж магадгүй. Энэ нь таны хамтран ажиллагч ч байж болно. 8 сарын 11-нд ямар нэгэн чухал үйл явдал тохиож болзошгүй.

8-р сард Бархасбадь гараг нь Загасны ордоор дайран өнгөрч байгаа бөгөөд энэ үед хайр дурлалд азтай байж ирээдүйд тогтвортой, аз жаргалтай сайхан харилцааг бий болгох хэн нэгэнтэй учрах магадлалтай.Зарим загасныхан тодорхойгүй байсан харилцаагаа албан ёсны болгож ч магадгүй.

Гэхдээ Бархасбадь гариг нь романтик боломж, саналуудыг авчрахын сацуу заримд нь салалт, саад тотгорыг ч авчирч болдог гэдгийг санаарай. Суралцах, шинэ соёлтой танилцах, бичин нийтлэх, харилцаа холбоотой холбоотой ажлууд чинь Буд гаригийн нөлөөгөөр 8-р сард тодорхой болно.

Мэргэжлийн хувьд маш идэвхтэй сар эхэлж байна. Ажил хэргийн холбоо, урлагийн авьяас, бүтээлч байдал, шинэ санаачлага, эрх мэдэлтэй хамааралтай үйлсийг энэ сар хангалттай ивээхээр зэхжээ.

Нэмэлт орлого олох хуучин төслүүдийг эргэн харахад илүүдэхгүй. Хийх ажил их байхтай зэрэгцэн хариуцлага ч өндөр байх тул анхааралтай ажиллаарай. Санхүүгийн хувьд аятай таатай нөхцөл бүрэлдэх ч стратегиа өөрчлөх цаг болсныг сануулъя. Эрүүл мэндийн хувьд онц ноцтой асуудалгүй. Гэхдээ эмнэлгийн үзлэгт ороод, шүдний эмчид нэг үзүүлчихэд гэмгүй шүү. Мөн өмнө нь эмчлүүлж дуусгаагүй орхисон бэртэл гэмтэл, өвчин эмгэг байгаа бол анхаараарай.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …