Эрүүл Мэнд

June, 2026

  • 4 June

    Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

    Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч П.Батнаран “Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор амралт зугаалга цаг болж байна. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн тоо нэмэгддэг. Сүүлийн үед цахилгаан дугуй, скүүтер, мопедоос шалтгаалсан осол гэмтэл эрс нэмэгдлээ. Өнгөрсөн жил гарсан ослын тоо 2024 оныхтой харьцуулахад зургаа дахин өссөн. Манай эмнэлгийн хоёр салбарт хоногт …

May, 2026

  • 29 May

    “Эрүүл уушги – Утаагүй Баянгол” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа

    Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганы шийдвэрээр 1988 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг тамхины хэрэглээ, түүний утаанаас үүдэлтэй хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллөөс хойч үеэ хамгаалах зорилгоор “Дэлхийн тамхины эсрэг өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэж ирсэн түүхтэй билээ. ​ Тус түүхт өдрийг угтан Баянгол дүүргийн Хүүхэд, гэр …

  • 29 May

    Эрүүл мэндийн салбарын нийгмийн баталгаа, цалин хөлсний шинэчлэлийн хэрэгжилтийг дүгнэв

    ​Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж хэлэлцлээ. Хамтын хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор цалин хөлсийг 2026 он хүртэл нийт 75 хувиар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар …

  • 20 May

    Эрдсийн шинжилгээг эх орондоо өндөр нарийвчлалтай хийх боломж бүрдлээ

    ​Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалттай SEM /Scanning Electron Microscope/ буюу электрон микроскопын тоног төхөөрөмжийг албан ёсоор нээлээ. Боловсролын яамны мэдээлснээр, тус сургууль нь уул уурхай, ашигт малтмалын салбарын судалгаа, инновац, инженерийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын түвшний лаборатори, судалгааны орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд ийнхүү шинэ технологийг нэвтрүүлээд байна. SEM төхөөрөмж нь хүдэрт …

  • 18 May

    Эбола вирусийн дэгдэлтийн улмаас Руанда-Конгогийн хилийг хаажээ

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) Эбола вирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан тус улсыг Руанда улстай холбодог Рубаву тойргийн хилийн боомтуудыг өнгөрсөн ням гарагт хаасан байна. Уг аюулт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Гома болон Рубаву-Гисеньи хотуудыг холбосон хилийн боомтуудыг тодорхойгүй хугацаагаар хаасан тухай Руанда улсын Баруун мужийн Рубаву тойргийн дарга Проспер Мулиндва орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгджээ. Хэдийгээр …

  • 12 May

    Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

    Өнөөдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Сувилагчдын өдрөөр тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Дэлхийд дахинд “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн алдаршсан Английн иргэн, сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг …

  • 12 May

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. Бэлтгэлээ урьдчилан хангаарай: Марафонд оролцохоос өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийж, биеийн тэсвэрээ нэмэгдүүлэх нь чухал. Алсын зайд аажмаар дасгал хийж, биеэ гүйлтийн ачаалалд бэлтгээрэй. Тохиромжтой гутал хувцас сонгоорой : Гүйлтийн гутал, …

  • 6 May

    Тархины цус харвалтын үед тусламж үзүүлэх хамрын цацлага гаргажээ

    Хонконгийн Их Сургуулийн (HKU) судлаачид мэдрэлийн эмчилгээний нунтгийг тархинд шууд хүргэдэг дэлхийд анхны хамрын цацлагыг бүтээжээ. Энэхүү цацлага нь тархины цусан хангамж дутагдсаны улмаас харвасан өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэх зориулалттай. Эхний ээлжинд энэ аргыг түргэн тусламжийн эмч нар ашиглах бөгөөд дараа нь уг бэлдмэлийг цус харвах эрсдэл ихтэй бүлгүүдэд зориулсан тусгай байгууллагууд, эмнэлгүүдэд хэрэглэхээр төлөвлөж байна. Үүний дараа эмийн сангийн …

  • 5 May

    2025 онд төрөлт 5.7, нас баралт 2.1 хувиар багасжээ

    Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 5.7 хувиар буурчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, төрөлтийн нийлбэр коэффициент /ТНК/ буюу нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралын хугацаанд төрүүлэх дундаж хүүхдийн тоо 2025 оны байдлаар 2.4 байна. Харин нас баралтын хувьд 2025 онд улсын хэмжээнд 19.1 мянган хүн нас барсан нь өмнөх оныхоос 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нас …

  • 4 May

    ОРХОН: Эх, нярайн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг нэг дороос үзүүлэв

    Эх, хүүхэд, гэр бүлийг эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллээр хангах зорилготой “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс зохион байгууллаа. Тус өдөрлөг нь Монгол Улсын ирээдүй болсон бяцхан иргэдийг шинэ амьдралд угтан авахад чухал үүрэг гүйцэтгэдэг эх баригч нарын хөдөлмөр, үүргийг онцлон таниулахын зэрэгцээ эх барихуйн тусламж үйлчилгээний хөгжил, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн ач холбогдол бүхий үйл …

  • 4 May

    Эх, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцэв

    ​  Хүүхдийн эндэгдэл буурч байсан эерэг хандлага сүүлийн жилүүдэд саарч, гаднын хүчин зүйлсийн нөлөөгөөр зарим тохиолдолд өсөх хандлага ажиглагдаж байгааг Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөний үеэр Хүүхдийн мэргэшлийн салбар зөвлөлийн дарга, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн  Ш.Энхтөр онцлов. “Блью скай” зочид буудалд өнөөдөр болсон энэ удаагийн зөвлөгөөн нь эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, …

April, 2026

  • 30 April

    Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.04.29\ “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеэ дагасан стандартуудыг хэрэгжүүлэх, мөрдлөг болгох, олон улсын нийтлэг практикт хэрэглэгдэж буй стандартыг нэвтрүүлэх зэрэг шинэчлэлийг бий болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл …

  • 29 April

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллав

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугар улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо. Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар …

  • 15 April

    Яармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ

    Туул голын усны чанарын өнөөгийн байдлын талаар Усны газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Усны газрын дарга З.Батбаяр “Бид усны чанарын шинжилгээг улирал тутамд авч байсан бол цаашид сар бүр тогтмол авч байхаар төлөвлөж байна. Энэ удаагийн шинжилгээг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд авсан. Тухайн үе нь мөс дөнгөж ханзарч эхэлсэн, одоогийнх шиг асуудлууд үүсээгүй байлаа. Шинжилгээг эхлээд Баянзүрх гүүр орчимд хийсэн. Усны чанарын индекс …

March, 2026

  • 25 March

    “Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

    Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба шархны нийгэмлэгээс хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй гэмтлийн эмч нарыг хамруулан цахим болон танхимаар зохион байгуулсан энэхүү сургалтад нийт 111 хүн …