ШИНЭЭР АВАХАД:
– 16 насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах бүртгэл
Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно.
Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.
16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал
- – Тєрсний гэрчилгээ
- – Эцэг /эх/-ийн иргэний їнэмлэх
- – Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг
- – Үйлчилгээний хураамж /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна./
Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.
ДАХИН АВАХАД:
а/ Иргэний үнэмлэхээ үрэгдүүлээд дахин авч байгаа тохиолдолд:
- – Хүсэлт /оршин суугаа хорооноосоо дахин олголтын маягт авах/
- – Төрсний гэрчилгээ./1951 оноос хойш төрсөн иргэд/
- – Төлбөр тушаасан баримт
- – Хяналтын улсын байцаагчийн торгууль ногдуулсан баримт.
б/ Төрсний бүртгэлдээ ямар нэгэн өөрчлөлт оруулаад дахин авч байгаа тохиолдолд
- – Хүсэлт /оршин суугаа хорооноосоо дахин олголтын маягт авах/
- – Төрсний гэрчилгээ./1951 оноос хойш төрсөн иргэд/
- – Шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр єєрчилсєн гэрчилгээ, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг аль тохирохыг
- – Холбогдох байгууллагын тодорхойлолт /Хүйс өөрчлөгдсөн, дүр төрхийн өөрчлөлт буюу давхраа хийлгэсэн, хамраа өндөрлөсөн гэх мэт орсон бол/
- – Үйлчилгээний хураамж /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна./
Өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.
Хаяж үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд хяналтын улсын байцаагч торгууль оногдуулна.
в/ Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход
- – Хүсэлт /дахин олголтын маягт хорооноосоо авах/
- – Төрсний гэрчилгээ
- – Иргэний үнэмлэх /хугацаа дууссан үнэмлэх(30 хоногт /
- – Үйлчилгээний хураамж /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна./
ХУГАЦАА СУНГАХАД:
- – Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал
- – Хүсэлт /ИУБ-31 маягт/
- – Төрсний гэрчилгээ
- – Иргэний үнэмлэх
- – Үнэ -18300 /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамжийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./
Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.