Нийгэм

October, 2026

  • 29 October

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

    Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт …

  • 29 October

    Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 74 гишүүн хүрэлцэн ирснээр 58.7 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу холбогдох мэдээллийг танилцуулав. Засгийн газраас энэ сарын 23-ны …

  • 29 October

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.10.28/ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны чиглэл, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо. УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн ам, тэр дундаа залуусын гэр бүл, нийгмийн асуудлаар …

  • 29 October

    ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр (2026.10.28) хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Жаргалан, С.Эрдэнэбат, Б.Мөнхсоёл, Б.Заяабал, Р.Батболд, Ц.Баатархүү, Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Сэддорж, М.Энхцэцэг, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Уянга, Г.Очирбат, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нар хүрэлцэн ирж, 59.4 хувийн ирц бүрдэв. Дэгийн дагуу ирц болон товыг хуралдаан даргалагч Б.Заяабал танилцуулсан. Хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт …

  • 29 October

    Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр/2026.10.28/ “Их засаг” танхимд 11.00 цагт 50.4 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” олон нийтийн хэлэлцүүлгийн танилцуулга, үр дүн байв. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, төсвийн хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн үзүүлэлтээр бус хүний ямар эрхийг хангаж …

  • 29 October

    УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, хотын хөгжил, амьдрах орчны асуудлаар санал солилцлоо

    Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өнөөдөр (2026.10.28) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газрын харилцаа, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, зам тээврийн дэд бүтэц, автозамын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцав. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хот төлөвлөлтийн эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр хийж буй ажлынхаа …

  • 29 October

    Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

    ​Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгуулж, наймдугаар сарын 10-наас ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагт шатахууны хомсдолоос үүдэн хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочер үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл багассан. Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан …

  • 28 October

    ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр/2026.10.28/ “Их засаг” танхимд 11.00 цагт 50.4 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” олон нийтийн хэлэлцүүлгийн танилцуулга, үр дүн байв. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, төсвийн хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн үзүүлэлтээр бус хүний ямар эрхийг хангаж …

  • 28 October

    Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.28/ 12 цаг 38 минутад 56 гишүүний 30 буюу 53.6 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Гишүүдийн ирцийн мэдээллийг доорх зурагнаас харна уу. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр …

  • 28 October

    ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.27)-ийн хуралдаан 14.32 цагт эхэллээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, M.Мөнхсайхан, П.Наранбаяр, С.Зулпхар, А.Ариунзаяа, Х.Болормаа, Б.Түвшин, Ж.Баясгалан, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, Ж.Галбадрах, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Д.Энхтуяа, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн ирж, ирц 60.0 хувиар бүрдэв. Байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Хууль баталсантай холбогдуулан авах зарим …

  • 28 October

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

    Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд ажилласан 18 дахь гишүүн боллоо. Тэрбээр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэдийн эрх ашигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулах чиглэлээр ажилладаг. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд …

  • 28 October

    ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.27/ хуралдаан 14 цаг 16 минутад, 30 гишүүний 22 буюу 73.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын …

  • 28 October

    Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

    2026 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл сум, 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Албанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос нийт 58 малын 26840 толгой ямааг зориудаар устган, устгалын цэгт булшилж, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.1.2.4-т “зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь …

  • 28 October

    Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар өнөөдөр /2026.10.27/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын …

  • 28 October

    УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 35 иргэнтэй уулзлаа. Тэрбээр Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхийн төлөө идэвхтэй ажилладаг гишүүдийн нэг юм. Уулзалтад оролцсон иргэдийн ихэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байв. Тэд 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх …