УДЭТ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн хүү” жүжиг ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцохоор болжээ. 2026 оны намрын фестивальд Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд бүтээлүүдээ толилуулах бол Монгол Улсаас Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулга, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг сонгогдсон нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал болж байна. ОХУ-ын Санкт-Петербург хотын …
Урлаг
May, 2026
-
26 May
ӨВӨРХАНГАЙ: “Бид өвлөн дуулна” уралдаан авьяастнуудыг тодрууллаа
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын “Бид өвлөн дуулна” аймгийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Өсвөр үеийнхний дунд болсон тус уралдаанд 5-16 насны 170 орчим хүүхэд оролцож, гоцлол болон олон хоолойн төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Өвөрхангай нутгаас төрөн гарсан 200 гаруй гавьяатын отгон нь болох ардын дууч С.Нэргүй саяхан хүртсэн эрхэм дээд …
-
18 May
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2026 онд хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш тасралтгүй 53 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ тэмцээн нь цэцэрлэгийн …
-
18 May
“Олон улсын музейн өдөр” тохиож байна
Олон улсын музейн зөвлөл (ICOM) нь 1977 оны тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр албан ёсоор баталсан. Үүгээр дэлхийн улс орнуудын музейн үйл ажиллагаа, соёлын өвийг хамгаалах, хадгалан үлдээх, олон нийтэд таниулах ач холбогдлыг сурталчлах зорилготой олон улсын тэмдэглэлт өдөр юм. Энэ өдөр нь музейн нийгэмд гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулах, соёлын өвийг хамгаалах үйл …
-
18 May
Зураач, зохиолч Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” ном “Улаанбаатар грант” хүртэв
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Либро Сувд” агентлаг монгол зохиолчдынхоо бүтээлийг БНСУ, Казахстан, Энэтхэг, АНУ-д болсон олон улсын номын яармагт танилцуулсан. Үүнтэй холбоотой 39 дэх удаагийн “Номын баяр”-ын “Номын грант” шагналд нэр дэвших бүтээлийн өрсөлдөөн улам нэмэгджээ. Өчигдөр өндөрлөсөн “Номын баяр”-ын үеэр уламжлал ёсоор НЗДТГ-ын нэрэмжит “Улаанбаатар грант” шагналыг гардуулав. Энэхүү нэр хүндтэй шагналд дөрвөн бүтээл нэр дэвшсэн бөгөөд бүгдийг нь англи хэлээр хэвлүүлэхээс гадна удахгүй хэвлэх бүтээл …
-
11 May
Венецийн биенналид Монгол Улсын павильоныг нээлээ
Дэлхийн дүрслэх урлагийн ууган наадам болох Венецийн 61 дэх удаагийн биенналид Монгол Улсын павильон “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос” сэдвийн дор албан ёсоор нээлтээ хийлээ. Монголчуудын төдийгүй Евроазийн түүхэн холбоосыг орчин үеийн урлагаар илэрхийлсэн бөгөөд нээлтийн үеэр олон улсын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан байна. Венецийн 61 дэх удаагийн биенналийн “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос” дор нээсэн үзэсгэлэнгийн нээлтэд Prada Foundation, Guggenheim дэлхийн нэр …
-
6 May
“The HU” хамтлаг энэ сарын 12-ноос АНУ дахь ээлжит аялан тоглолтоо эхлүүлнэ
Монгол Улсын Соёлын элч “The HU” хамтлаг АНУ дахь ээлжит аялан тоглолтоо 5 дугаар сарын 12-ноос эхлүүлэх гэж байгаа ажээ. Тус хамтлагийнхан Монголын өв соёл, орчин үеийн рок урсгалыг хослуулсан эхний тоглолтоо Вашингтон орчмын монголчууддаа хүргэх ажээ. Эх сурвалж: Montsame.mn
-
4 May
“Монгол” арт галерей “Бээжин Дандай 2026” олон улсын арт экспод оролцоно
Монголын орчин үеийн урлаг, өв соёлыг олон улсад таниулах сурталчлах зорилготой “Монгол” арт галерей энэ хавар нэгэн түүхэн үйл явдлын эхлэлийг тавьж байна. Тус галерей Азийн тэргүүлэх урлагийн үйл ажиллагаа болох “Бээжин Дандай 2026” /Beijing Dangdai Art Fair/ олон улсын арт экспод албан ёсоор оролцох болсноор энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд оролцож буй анхны Монгол галерей болж байна. Энэ жилийн “Бээжин …
-
4 May
“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ
Анхны анги нь дэлгэцнээ гарснаас хойш 20 жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон “Прада өмссөн чөтгөр” (The Devil Wears Prada) киноны үргэлжлэл анги нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүддээ шуугиан тарилаа. “Walt Disney” компанийн “20th Century Studios”-ийн бүтээл болох тус кино Хойд Америкийн 4150 кино театрын дэлгэцнээ гарч, АНУ, Канадын зах зээлээс 77 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 156.6 сая ам.долларын …
-
4 May
Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын нэрт уран бүтээлч Сүн Иньчигийн бие даасан “Соёлын гүүр” үзэсгэлэн Улаанбаатар хотноо “Монгол” арт галерейд энэ сарын 10-нд нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэн түүний олон талт авьяас чадвар, соёл хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн өвөрмөц хэв маягийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм. Сүн Иньчи нь уран бичлэг, тосон зураг болон Хятадын уламжлалт уран зургийн чиглэлээр бүтээл туурвидаг, дорнын …
February, 2026
-
27 February
Тоглолт тойрсон “Дэд бүтэц”
МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. Энэ удаагийн тоглолт нь өнгөрсөн зуны “Зүрх асна” тоглолт шиг төв цэнгэлдэх хүрээлэнг түмэн хүнээр дүүргэсэн, ассан, дүрэлзсэн гэхээс илүүтэй эрхэмсэг оршихуй, эгэл ялдам хайрыг мэдрүүлсэн, өнгөрсөн одоог холбосон, үзэсгэлэнт эмэгтэйчүүдээ алдаршуулж магтсан, дуулал болох нь. Хамгийн, хамгийн, хамгийн… Мэдээж гавьяатын тоглолт гайхалтай болох нь …
-
26 February
Өв уламжлал, үндэстний дархлаа
Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд ондоошлыг хэрхэн бий болгох талаар толгойгоо гашилган, эрж хайсны эцэст бидний үндэстний онцлогыг харуулсан өв соёл ондоошлын маань оньс юм байна гэдгийг олж харсан байдаг. Улс орнууд үндэстнийхээ онцлогыг хадгалсан хувцас урлал, биет болон биет бус соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж дор бүрнээ л Хятад …
-
13 February
Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-ын Г блокт нийт 709 м.кв талбайг хамарсан хэсэгчилсэн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. 12 давхар тус барилгын засварын ажлын хүрээнд Г блокийн үүдний хэсгийг бүрэн шинэчилж, 1-12 дугаар давхрын лифтний хэсэг болон гадна фасад, гадна довжооны засвар, хаягжилт шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү ажлыг нийслэлийн …
-
13 February
Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ
Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь Монголын түүх соёлын өв” номыг эмхэтгэжээ. “Чингис хаан” үндэсний музейгээс Их Британи улсад хадгалж буй Монгол угсааны эзэнт гүрний үеэс хойших дурсгалаас түүвэрлэсэн тус номын 70-80 хувь нь судалгааны эргэлтэд ороогүй, шинэ бүтээлүүд юм. Хамгийн онцгой бүтээлээс дурдвал, Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, Иль хант улсын түүхэнд …
-
13 February
Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ
Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d’Italia” төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна. Энэ талаар Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгджээ. Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл