Өнгөрөгч 9-р сард болсон Азийн улс орнуудын гоо бүсгүй шалгаруулах Miss Asia Awards-2026 олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцрж, тус тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгаран, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн мисс М.Аззаяа тун удахгүй 11 сарын 1-20 өдрүүдэд болох Дэлхий оюутан мисс шалгаруулахаар 86 улсын гоо бүсгүйчүүд оролцох “Miss world university -2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Мисс М.Аззаяа нь энэ жил 19 настай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р дунд сургууль, Дотоодыг хамгаалахын Их сургуулийн харъяа Ахлах сургуулийг төгсөж, өдгөө БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их сургуульд суралцаж байгаа, Олимпийн таэквондогийн Спортын мастер тамирчин, дуулах бүжиглэх авьяастай нэгэн аж.


М.Аззаяа бага наснаасаа бүжиг, спортоор хичээллэж удаа дараа цөөнгүй амжилт гаргаж байсны зэрэгцээ уран бичлэг сонирхон, Монгол үндэсний соёл уламжлалаа эрхэмлэж ирсэн спортлог, авъяаслаг, ухаалаг бүсгүй юм.
11 сард БНСУ-ын Сөүл хотод болох Дэлхийн оюутан мисс тэмцээн болох “Miss world university -2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мисс М.Аззаяад өндөр амжилт хүсье.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
