Урлаг хүнийг сорьдог. Хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдал, оюун санааны үнэт зүйлийг байнга санан дурсаж буйн баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илрэл юм. Нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл билээ. Хөшөө бүр өөрийн гэсэн түүхтэй. Ингээд уран барималчдын бүтээсэн хамгийн өвөрмөц хөшөөнүүдийг сонирхъё. Лорензо Куин “The Force Of Nature” …
Tag Archives: Сонин хачин
February, 2018
-
2 February
Токио хотын өөр ертөнц
Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй техник технологийн ертөнцийг дагалдан олон зүйл хөгжиж байгаагийн нэг нь барилга архитектурын салбар юм. Технологийн өвөрмөц шийдэл, бүтээлч байдал, этгээд чамин загварыг хослуулсан Японы барилгууд дэлхийд алдартай. Япон улсын газар нутаг нь харьцангуй бага учир, тэд аль болох бага зайд ихийг багтаах тактик ашигладаг. Тиймдээ ч гэр орон, машины зогсоол зэргийг нарийн технологиор, зай талбай …
-
2 February
Испанийн гэгээнтний хатаасан гаранд хэдэн мянган хүн мөргөжээ
16-р зууны үеийн Испанийн гэгээнтэн, Есүс Христийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Францис Савиеэрын хатаасан гарыг Канадын хотуудад хэдэн 10 мянган хүнд дэлгэн харуулах аялал эхэлжээ. 1552 онд түүнийг нас бармагц шарилыг нь занданшуулсан байдаг. Ингээд 1614 онд шарилыг нь Энэтхэгийн баруун хэсгийн Гоа муж руу шилжүүлэхийн өмнө Христийн нийгэмлэгийнхэн түүний баруун гарыг хадгалж үлджээ. Тэрээр амьдарч байх хугацаандаа баруун гараараа 100 …
January, 2018
-
21 January
Нострадамусын амьдрал хийгээд зөгнөл
Нострадамус буюу Мишель Нострадам 1503 онд Францын өмнөд хэсэгт мэндэлжээ. Христийн шашинд итгэгч эцэг, эх нь түүний боловсролд анхаарч, өөрөө ч суралцах чадвар сайтай нэгэн байв. Их сургуульд одон орон, зурхай зэрэг байгалийн шинжлэл, утга зохиолын чиглэлээр суралцсан байна. Сургуулиа төгсөөд найман жилийн туршид францын нутгаар тэнүүчилж явахдаа тухайн үед олон хүний аминд хүрсэн тахлын эмчилгээ хийж байсан гэдэг. …
-
17 January
Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ
МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг татдаг. Түүний бунханг 1922 онд “Хаадын хөндий” хэмээх газраас олсон байдаг. Тут хаан нэрээрээ танигдсан тэрээр Египетийн 18 дахь гүрэн улсын 12 дахь фараон байжээ. Есөн настайдаа хаан ширээнд суусан Тутанкамун богино насалсан учир улс гүрэндээ дорвитой үүрэг гүйцэтгэж чадаагүй гэдэг. Гэвч түүний хүчирхэг зөвлөгчид “Амаарна” …
-
14 January
1,200 жилийн өмнө амьдарч байсан хатны дүрийг сэргээжээ
Хар үстэй, үрчлээтэй царайтай, цагираган хэлбэртэй алтан ээмэгтэй энэ эмэгтэйг анх харахад яг л амьд хүн шиг аж. Харин тэрээр Перуд 1,200 жилийн өмнө амьдарч байсан Варигийн хатан хаан юм. Перу болон Польшийн археологичид 2012 онд Перугийн нийслэл Лимагийн хойд хэсэгт орших Хаурмейн цамхгаас язгууртан гаралтай нийт 58 эмэгтэйн шарилыг олсны нэг нь Варигийн хатан байсныг National Geographic мэдээлсэн. Түүний шарилыг …
-
8 January
Хориёоши III: Япон шивээс бүхэлдээ билэг тэмдэг, түүхийн шинж чанартай
Японы уламжлалт шивээс нь бусад оронд хөгжсөн шивээсний төрлүүдээс эрс ялгарна. Ихэвчлэн бүхэл бие, хөл, гуя, шилбэ, гарын бугалгыг битүүлж шивэх ба хүзүү, хөл гарын сарвуунд шивдэггүйн учир нь хувцас өмсөх үедээ шивээсээ бүрэн далдлах зориулалттай юм. Мөн Япон шивээс бүхэлдээ билэг тэмдгийн шинж чанартай байдаг. Эдогийн үе буюу 1603-1868 оноос өмнө дэлгэрсэн. XVIII-р зууны үед Японы улаан дэнлүүний дүүргүүдэд …
-
7 January
Ванга 2018 оны талаар хэрхэн зөгнөв?
Тэрээр 1911 онд Болгар улсад, төрсөн дэлхий дахинд зөнч Ванга эмээ гэдгээрээ алдартай билээ. Ванга 1996 онд 85 насандаа насан эцэслэжээ. Олон чадварлаг зөнч бидний дунд байсан хийгээд өдгөө амьдарч байгаа хэдий ч далдыг хардаг хүмүүс дундаас хүн төрөлхтний дунд түүн шиг нэрээ мөнхөлж чадсан хүн хэд байдаг билээ. Түүний хэлсэн зүйлсийг олон хүн судалж, заримынх нь санаа зовдог. Тэр …
December, 2017
-
21 December
Хятад бүсгүй хогийн машинаас алмазан бөгжөө олжээ
Өнгөрсөн даваа гаригт Хятадын зүүн хэсэгт орших Жиансу аймгийн бүсгүй 16,000 ам долларын үнэтэй алмазан бөгжөө хогийн машинаас олжээ. Бөгжийг олоход ТҮК-ын найман ажилтан хоёр цагийг зарцуулсан байна. Сиа овогт бүсгүй хэлэхдээ “Би гэрээ цэвэрлэж байхдаа бөгжөө хогийн сав руу санамсаргүй хийчихсэнээ сүүлд нь санаад ТҮК-ийнханд хандсан” гэжээ. Найман ажилтан 13 тонн жинтэй хогноос бөгжийг хоёр цагийн дотор олж чаджээ. …
-
3 December
Алтайн уулсаас 2,000 жилийн настай занданшуулсан шарил олджээ
Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Алтайн уулсаас түүхийн чухал олдвор болох 2,000 жилийн настай занданшуулсан шарил олжээ. Хятад үндэсний хувцастай байснаас харахад Хятад хүн гэж харагдаж байгаа уг занданшуулсан шарил буюу муммиг 2,000 гаруй жилийн настай гэж үзээд байна. Алтайн уулсын ойролцоох Шивээт гэх газраас олдсон уг муммиг археологичид 156-170 см өндөртэй эрэгтэй хүн гэсэн. Торгоны замаар явж байсан худалдаачин, …
-
1 December
Шүтдэг жүжигчинтэйгээ адилхан харагдахын тулд 50 удаа мэс засалд оржээ
Ираны Тегеран хотын 22 настай Сахаар Табаар хэмээх бүсгүй жүжигчин Анжелина Жолитой адилхан харагдахын тулд 50 удаа гоо сайхны мэс засалд оржээ. Бельгийн хэвлэлд түүнийг гоо сайхны мэс засалд орсон гэж бичсэн бол instagram-даа 473,000 дагагчтай түүний фенүүд нь “Тэр зүгээр л нүүрээ будсан” гэсэн. Түүнийг дагагчдын зарим нь “Тэр яг л зомби шиг болжээ.” гэлцсэн. Ямартай ч алдарт жүжигчин Анжелина Жолигийн …
November, 2017
-
30 November
Бангкокын орхигдсон байшин
Тайландын нийслэл Бангкок хотод байх Саторн нэртэй энэ байшин 314 метр өндөр. Эдийн засгийн хямрал болсноос хойш 20 жилийн турш хоосон байгаа. Гэрэл зурагчид уг байшинг их сонирхдог. Тэдний нэг нь Тайландын 20 орхигдсон газрын зургийг авсан Дакс Вард. Тэрээр “Эдгээр газруудаар явах нэг их таатай биш. Ялангуяа Саторнд очиход их эвгүй мэдрэмж төрсөн. Тийм том, хоосон, чимээгүй газарт ганцаараа байна …
-
29 November
Хойд Солонгос даяаршаагүй орон болохыг батлах 16 баримт
Гадны соёлыг өөрийн оронд нэвтрүүлэхгүй байх бодлогийг хатуу барьдаг орон бол Хойд Солонгос билээ. Тэнд засуулж болохгүй үсний засалт, Өмсөж болохгүй хувцас байдаг. Үүний хэрээр гадны орныхон тэднийг хэрхэн амьдардаг бол гэж их сонирхдог. Тэгвэл Хойд Солонгост хориглодог 16 зүйл юу байдаг болохыг харъя. 1. Европ загвар Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун гадаадын хэв загвартай хувцас өмсөхийг хориглосон байдаг байна. …
-
26 November
Дэлхий дээрх учир битүүлэг 5 газар
Америк, Нью-Йорк, Мөнхийн дөл Паркад байх уг хүрхрээний дотор хэсэгт галын дөл үргэлж асч байдаг. Бермудын гурвалжин Бермудын гурвалжингийн талбайд ер бусын үзэгдэл гарсан талаарх нотолгоог анх 1950 оны 9 сарын 16-нд Эдвард Ван Винкл Жонес Associated Press-д нийтлэл бичсэн байдаг. Үүнээс хоёр жилийн дараа Fate сэтгүүлд “Sea Mystery at Our Back Door” нэртэй, Жорж Экс Сэндийн бичсэн богино өгүүлэл …
-
17 November
2020 оноос өмнө усан дээрх хот байгуулна
Усан дээрх хот уран зөгнөл байхаа больжээ. Америкийн Сан-Франциско хотын “Seasteading” институт 2008 оноос хойш усан дээрх хотыг Францын ойр орчны арлуудын хэсэгт байгуулах төслийг эхлүүлжээ. Тэд эхлээд далайг судлах зөвшөөрөл авсан. Ирээдүйд бий болох усан дээрх хотод орон сууц, албан газар, зочид буудал болон ресторон байх аж. Хотыг бүтээн байгуулах инженер, архитекторууд бүтэц, зохион байгуулалтыг хийсэн. Тус хотыг илүү …