Ираны Тегеран хотын 22 настай Сахаар Табаар хэмээх бүсгүй жүжигчин Анжелина Жолитой адилхан харагдахын тулд 50 удаа гоо сайхны мэс засалд оржээ. Бельгийн хэвлэлд түүнийг гоо сайхны мэс засалд орсон гэж бичсэн бол instagram-даа 473,000 дагагчтай түүний фенүүд нь “Тэр зүгээр л нүүрээ будсан” гэсэн.
Түүнийг дагагчдын зарим нь “Тэр яг л зомби шиг болжээ.” гэлцсэн. Ямартай ч алдарт жүжигчин Анжелина Жолигийн шүтэн бишрэгчид нь түүний төлөө юу хийж чадахын жишээг Сахаар харуулжээ.
Хэвлэлд бичсэнээр тэрээр 50 мэс засалд орох хугацаандаа нийт 40 кг хассан байна.
Харин зарим хүн Сахаар зурагнууддаа өөр өөр хэлбэртэй уруул, хамартай гарсан байгааг нь хараад “Тэр хиймэл хамар, уруул зүүж нүүрээ будсан байна.” гэсэн аж.