Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн баг, тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Япон Улсын Анан хотод зохион байгуулагдсан Тийболын Ази тивийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд нийт 28 баг өрсөлдсөнөөс манай тамирчид ахлах насны ангилалд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байрт шалгарсан. Мөн бага насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөл, хаваржилтын бэлтгэл ажлын хэрэгжилт, орон нутагт тулгамдаж …