Иргэний мэдээлэл

April, 2026

  • 27 April

    Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

    Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генерал”-ын өдөрт зориулж ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын захирагч, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгийн хөрөг ярилцлагыг хүргэж байна. Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд …

  • 23 April

    Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо. Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, …

  • 23 April

    Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцлоо. Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэн оролцож байна. Оролцогч талууд уулзалтаар: -Уур амьсгалын шилжилтийг дэмжих, Байгаль, цаг уурын эрсдэлд дасан зохицох, эдийн засгийн уян хатан байдал, …

  • 22 April

    ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛД НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС 250 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАТАЙ БӨГӨӨД ҮҮНИЙГ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗАМААР ШИЙДВЭРЛЭНЭ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хот 2027 онд дотоодын үнэт цаас гаргаж, шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх тухай асуудлыг онцлон хэлэлцэв. Уг саналыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжлээ. Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт …

  • 22 April

    “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

    Өнөөдрийн /2026.04.22/-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг хуулт хяналтын байгууллагаас шалгаж дуустал тодорхой хугацаагаар зогсоож байгааг шийдвэрлэлээ.“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж …

  • 2 April

    Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

    Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна. -БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны 1 дүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн …

March, 2026

  • 31 March

    Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

    Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан томилуулж, ажилдаа орно. Түүний танхимд хэн багтах вэ гэдэг асуудал олны анхаарал татаж байгаа ч хэнийг багтаах нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээний асуудал. Гэхдээ анхааралдаа авмаар хэдэн хэдэн сайдууд байгааг онцлон хэлэх байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Н.Учрал таныг УИХ-ын дарга байхад өнгөрсөн …

February, 2026

  • 27 February

    Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

    МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. Энэ удаагийн тоглолт нь өнгөрсөн зуны “Зүрх асна” тоглолт шиг төв цэнгэлдэх хүрээлэнг түмэн хүнээр дүүргэсэн, ассан, дүрэлзсэн гэхээс илүүтэй эрхэмсэг оршихуй, эгэл ялдам хайрыг мэдрүүлсэн, өнгөрсөн одоог холбосон, үзэсгэлэнт эмэгтэйчүүдээ алдаршуулж магтсан, дуулал болох нь. Хамгийн, хамгийн, хамгийн… Мэдээж гавьяатын тоглолт гайхалтай болох нь …

  • 26 February

    Өв уламжлал, үндэстний дархлаа

    Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд ондоошлыг хэрхэн бий болгох талаар толгойгоо гашилган, эрж хайсны эцэст бидний үндэстний онцлогыг харуулсан өв соёл ондоошлын маань оньс юм байна гэдгийг олж харсан байдаг. Улс орнууд үндэстнийхээ онцлогыг хадгалсан хувцас урлал, биет болон биет бус соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж дор бүрнээ л Хятад …

  • 12 February

    Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

    Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж буй. Энэ үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа. Хөвсгөл аймгийн ЖДҮ эрхлэгч Б.Отгон-Өлзий “Манайх “Амар байна уу” үзэсгэлэнд дөрөв дэх …

  • 4 February

    Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид анхаарч, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Зөвхөн хууль, дүрэм, төлөвлөгөөнд тулгуурлаж хүүхэд хамгаалах …

  • 1 February

    УРИЛГА

    Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Клуб-ийн ГИШҮҮДИЙН ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ-д та бүхнийг урьж байна. Энэхүү уулзалтаар: Клубийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, цаашдын хамтын ажиллагаа, санаачилгууд, гишүүд хоорондын танилцах нээлттэй яриа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн танилцуулга худалдаа зэрэг үйл ажиллагаа өрнөх болно. Байршил: Чингис зочид буудал, 5 давхар, Өргөө танхим Огноо: 2026 оны 02 сарын 01 Цаг: 11:00–13:00 Dress code: BLACK (Дэгжин, өөртөө итгэлтэй төрхөөрөө …

January, 2026