Tag Archives: мэдээ мэдээлэл

May, 2020

  • 30 May

    100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

    Намдаа  зуу, зуун саяыг тушааж, нэр дэвших эрхээ олж авсан АН-ынхан ард түмнээс хандив гуйж эхэллээ. Хэдийгээр нэр дэвшигч бүр хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэх эрх нээлттэй ч АН-аас нэр дэвшигчид хандив гуйж буйд эргэлзэх, басхүү эгдүүцэх хүн олон байна. Энэ талаараа ч  олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Учир нь  АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх …

  • 28 May

    Монгол Улсын гадаад өр I улирлын байдлаар 30.5 тэрбум ам.доллар байна

    I улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс 7.2 тэрбум ам.долларыг нь Засгийн газрын өр бүрдүүлж байгаа юм. Өрийн дүн өнгөрсөн оны эцсээс хойш 570 сая ам.доллароор буурчээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 54 хувьтай дүйцэж байна. Хэдий тийм боловч 2016 оны төгсгөлтэй харьцуулбал Засгийн газрын өр 46 орчим хувиар өсжээ. Энэ …

  • 11 May

    Цар тахлын үеийн нөхцөл байдал уур уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудад хүнд тусаж байна

    Дэлхий нийтээр тархаад байгаа “COVID-19” цар тахлын улмаас уул уурхайн салбарын ажиллах хүчний нөхцөл байдал хүндхэн байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн мэдээлснээр уурхайнуудад 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа ажээ. Ханган нийлүүлэгч компаниудыг оролцуулбал уул уурхайн салбараас шууд хамааралтай 200 мянга гаруй хүн байгаа юм байна. Үүнээс зөвхөн нүүрсний салбарт хамааралтай 70-80 мянган хүн ажилладаг гэсэн мэдээллийг өглөө. Нүүрсний салбараас …

  • 8 May

    “Мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүснийх нь төлөө АН-ынхан С.Эрдэнээс зугтаж байна

    УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ цаг үед АН-ын гишүүд нэр дэвшигчдээ сонсохоос ч ичиж байна. С.Эрдэнэ дарга горилогчиддоо эхнээс нь 100 сая төгрөгийн босго тогтоосон нэр дэвшигчиддээ “мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүчихээд байгаа билээ. 100 сая + нь мөнгөний нэр дэвшигч болж, мэдлэг, боловсролтойчууд нь мөнгөгүйчүүдийн тоонд орж эхнээсээ бие …

  • 8 May

    Баян-Өлгий аймгийн 6 горилогч 2 тэрбум 217 сая төгрөг АН-д төлнө

    Үндэсний цөөнх болсон казакууд амьдран суудаг Баян-Өлгий аймаг 3 мандаттай. Үндэсний аудитын газраас тус аймгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 405.4 сая төгрөг гэж баталж өгсөн. Баян-Өлгий аймгаас өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Монгол Улсын гавьяат эмч Б.Бейсен, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жандос, УИХ-ын гишүүн Д.Мурат, “Монистройэра” ХХК-ийн захирал Р.Гажайв, УИХ-ын гишүүн асан А.Бакей нар тус бүр …

  • 7 May

    “Миний аав, ээжийн ажил- миний бахархал” гар зургийн уралдаан зарлагдлаа

    Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооноос жил бүрийн 5-р сарын 15-ны “Дэлхийн гэр бүлийн өдөрлөг”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил COVID-19 цар тахалтай холбогдуулан станцын ажилчдын хүүхдүүдийг гэрээсээ Аав, Ээжийнхээ ажлын онцлог харуулсан “МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү гар зургийн уралдаанаар аав ээжийнхээ ажлын байрны онцлог, хүүхдийн бүтээлч …

  • 7 May

    “Монголын Залуучууд Музей”-д түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна

    Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх цөөн тооны байгууллагуудын нэг юм. Ази тивд ууганд тооцогддог Монголын Залуучуудын холбоо нь  100 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа олон арга хэмжээнүүдийн  нэг болох “Монголын Залуучуудын Музей”-н ажлыг өргөн цар хүрээтэйгээр бүтээж, олон нийтэд таниулан дэлгэх зорилгоор  түүхэн эд зүйлийг хүлээн авч эхлээд байна. Иймд  Бошгийг халах залуучуудын эвлэл, Монголын …

  • 7 May

    Хонгилын шүүхээр хамгаалуулсан Б.Хурц УИХ-ын гишүүн болохоор улайрч байна

    АН гэмт хэрэгт холбогдсон улстөрчдийн хоргодох байх, дамжин өнгөрөх дэн буудал болсоор удав. О.Магнай, Ж.Батзандан, Л.Гүндалай гээд олон улстөрч хэрэг  төвөгт орооцолдож, шорон гяндангийн хаалга татахдаа хүрмэгц АН-ын гишүүн болж байсан түүхтэй. Энэ жишгээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр болж, 100 саяын урьдчилгаа төлбөрөө төлжээ. УИХ-ын гишүүн болж халдашгүй дархан эрхээр халхавч хийж авахгүй …

March, 2020

  • 31 March

    Л.Наранбаатар З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг шүүх тогтоожээ

    Эдийн засагч Л.Наранбаатар “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий “Страто”, “Хишиг Арвин” “Суруга Монгол” гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх баримтуудыг дэлгэсэн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд үгүйсгэж “АМНАТ тэглэхэд нөлөөлөөгүй, Стратотой холбоогүй, Л.Наранбаатар намайг гүтгэлээ, нэр төрд халдлаа” хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол …

  • 20 March

    Баянхонгорыг бүрхсэн МАНАН компани намаа бүү хэл аймгийг самарч байна!

    Чонотой нийлсэн нохой хотондоо халтай гэдэг. Яг үүн лугаа МАН-даа, АН-даа ч, бүр Баянхонгорынхонд ч халтай МАНАН бүлэглэл Хонгор нутгийг саарал манан адил бүрхжээ. Ийм МАНАН Баянхонгорыг хөгжүүлэх нь бүү хэл ард түмнийг талцуулж, нийгмийг туйлдуулж байна. Баянхонгор аймгийн засаг дарга асан Д.Жаргалсайхан: Хөгжлөөс хойш татаж, нутагтаа нэртэй нүүртэй яваа лидерүүдээ хөлдөө чирж Хонгор нутгийнханыг хогийн сав мэтээр ойлгуулж ирсэн …

February, 2020

  • 18 February

    “Дэлхийн нууц товчоо” номын 2-р бүлэгт багтсан 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

    Ирээдүйд болох үйл явдлуудыг урьдчилан харж хэлснийг бошго, зөгнөл гэх бөгөөд хэтийдсэн оюун ухаан, авьяас чадвараар туурвигддаг болов уу. Францын Нострадамус, Болгарын зөнч Ванга эмээ, Вольф Мессинг, Богдын бошго зэрэг ирээдүйг зөгнөсөн хүмүүсийн тухай бид олон сонсож байсан. Бидэнд “үлдээсэн” бошго, зөгнөлүүд нь биелсэн, ирээдүйд биелэх тухай ярилцаж зарим зөгнөл нь үнэхээр амьдралд ач тусаа өгч “батлагдсаар” байна. Ирээдүйд “Амьд …

  • 13 February

    АН МАХН-тай эвсэл болж сонгуульд оролцоно гэнэ

    Өчигдөр буюу 12-ны өдөр Шангри-Ла төвд байрлах тансаг зэрэглэлийн рестораны VIP өрөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Дэлгэрмаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын гишүүн “Монсоник” -ын Т.Баярхүү зэрэг хүмүүс нууцаар уулзаж, гадаадад байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой видео хурал хийсэн гэнэ. АН, МАХН-ын удирдлагууд нууцаар уулзаж чухам юу ярив гэдэг нь олны анхаарал …

  • 13 February

    Уран илтгэгч С.Эрдэнэболд 100 сая төгрөгөө төлжээ

    Ардчилсан намынхан сонгуульд нэр дэвшихийг горилогчдоосоо дэнчин болох 100 сая төгрөгөө хэдийнэ аваад эхэлчихсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одоогийн байдлаар 100 гаруй хүн хүсэлтээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө өгсөн гэдгийг ч хэлсэн. Тэдгээр горилогчдын нэг нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд. Тэрээр Сүхбаатар дүүргээс өрсөлдөхөөр зэхэж байна. Илтгэл мэтгэлцээний тэмцээнээр дагнан, уран донгодож сурсан түүнийг Ц.Элбэгдорж …

  • 13 February

    Ардчилсан Нам коммунист нам болсон уу

    Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-22 хооронд Хятад өргөн бүрэлдэхүүнээр айлчилж, Хятадын Коммунист намын төлөөллүүдтэй уулзсан. Гэвч тухайн үед АН энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт мэдээлээгүй өнгөрсөн байдаг. Хятадын CCTV-р тухайн айлчлалын талаарх мэдээ гарсан бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээгээр тарахтай зэрэгцээд АН-н удирдлагууд яаран сандран мэдэгдэл хийв.  Тэд мэдэгдэлдээ “Улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ …

January, 2020

  • 21 January

    Тендер авчихаад ажил удаа дараа цалгардуулсан компаниудыг түмэнд зарлана гэв үү

    Хуц, ухна тавьсан аятай төрийн худалдан авах ажиллагаанд тогтмол оролцож ялалт байгуулан, аливаа төрлийн ажил гүйцэтгэх эрхийг “ногоон гэрэл”-ээр авдаг аж ахуйн нэгжүүд цөөнгүй байдаг тухай манайхан өөр хоорондоо жиг жуг гэлцээд л өнгөрдөг. Тэгвэл удахгүй нийслэлийн зүгээсэнэ байдлыг цэгцлэх ажлууд хийгдэж эхлэх бололтой. Монголчууд биднийг тэнгэр харуулаад өрцийг нь хутгаар цоолж байхад дуугүй л байдаг хонь шиг номхон, хүлцэнгүй …