АН МАХН-тай эвсэл болж сонгуульд оролцоно гэнэ

Өчигдөр буюу 12-ны өдөр Шангри-Ла төвд байрлах тансаг зэрэглэлийн рестораны VIP өрөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Дэлгэрмаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын гишүүн “Монсоник” -ын Т.Баярхүү зэрэг хүмүүс нууцаар уулзаж, гадаадад байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой видео хурал хийсэн гэнэ. АН, МАХН-ын удирдлагууд нууцаар уулзаж чухам юу ярив гэдэг нь олны анхаарал татаад байгаа юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар тэд хамтран улс төрийн үйл ажиллагааг явуулах тухай ярилцсан гэх. АН МАХН хамтран эвсэл болж 2020 оны УИХ-д оролцоно гэх яриа ч чих дэлсэв.
2014 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээг үзэглэж байв. Тухайн үед Хотын дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй намын нөхөд нь АН МАХН-тай хамтартлаа дордсон юм уу гэж шүүмжилж, энэ бол АН-ын хувьд ичгүүртэй явдал хэмээж байсан. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ дахин МАХН –тай хамтрах уулзалт хийж, намын нөхдийнх нь хэлсэнчлэн ийм ичгүүртэй зүйл хийх шалтгаан юу байв. УИХ-ын сонгууль ойртсон энэ үед тэд сонгуульд хамтрах нь гэдэг “шум” үнэн байх магадлал хамгийн өндөр байна. Саяхан АН ХКН-тай уулзаж, дэмжлэг хүссэн, хамтран ажиллах болсон тухай мэдээлэл нь нийгэмд тархаад байгаа. Тэгвэл өчигдөрхөн МАХН-ынхантай ийнхүү уулзсан байх юм. АН угтаа ХКН, МАХН-аас тэс өөр үзэл баримтлалтай нам гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл ийнхүү коммунизмын эсрэг гэдэг АН, түүний удирдлагууд ямар учраас коммунист намуудын төлөөллүүдтэй ойр ойрхон уулзах болов. АН коммунист нам болчихсон юм уу гэж гайхах хүн олон байна.


Намын үзэл баримтлал, чиг баримжаагаа умартан, олон мянган гишүүдийнхээ итгэл үнэмшлийг ийнхүү уландаа гишгэж байгаа АН-ынхны энэ үйлдэл 2020 оны УИХ-ын сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялах, эрх мэдлийг гартаа авах гэсний тод илрэл гэлтэй. Үнэхээр төрд гарч эрх мэдлийг гартаа авч л байвал тэдэнд юу ч хамаагүй бололтой. Ардчиллынхаа үнэт зүйл, чиг баримжаагаа умартан төрд зүтгэж байгаа АН-ын удирдлагууд АН-ыг дэмжигч олон мянган гишүүдийн урмыг хугалж байна.

http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …