Женко Х.Баттулгыг дагаж төрд орж ирэх хүмүүс

Ардчилсан нам “Женко” Х.Баттулгыг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Үүнд Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нь өөрсдөө ч их дургүй байгаа. МоАХ-ын дарга тэрбээр фракцид хуваагдаж, фракцийн зарчмаар явдаг нам дотроо бусдыгаа шантаажилж албан тушаалууд авч түүнийгээ фракцийнхаа гишүүдэд хуваарилаж өгөхдөө нэлээд гаршсан нэгэн гэгддэг бөгөөд Ардчилсан нам доторх бас нэгэн “Хаан” юм. Түүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа ихээхэн балаг тарьсан хэмээдэг бөгөөд өдгөө ч түүнтэй хамт Төмөр замын хэрэгт нэр холбогдсон хүмүүс хилийн чанадад зугтаасан хэвээр байна.

Эх сурвалжуудын яриагаар бол Төмөр замын хэрэгт нэр холбогдож, улсад онц их хэмжээний хохирол учруулж, төсвийн хөрөнгөнөөс завшсан гэх Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарын нөхдүүд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдвол эргэн ирж, өөрсдийгөө гэм буруугүй гэдгийг батлах гэнэ. Нөгөө талаас энд Х.Баттулгыг дэмжигч бүхэл бүтэн “арми” бий бөгөөд аль хэдийнэ түүний хүн гэдгээрээ олон нийтэд танигдчихсан. Тэгвэл сэтгүүлч Н.Урантогтох өөрийн фэйсбүүк хуудастаа “Би МоАХ-ны дарга “Женко” Х.Баттулгаас айхгүй байна. Харин түүнийг дагаж төрд ирэх нөхдөөс нь айж байна. Жич: АТГ-ын дарга, Ерөнхий прокурор, шүүх засаглал, элчин сайдууд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, зөвлөхүүд хэн болох нь тодорхой” хэмээн бичжээ. Товчхондоо, тэд бол Х.Баттулгыг дагаж төрд орж ирэх хүмүүс юм.

Төгс

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …