ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” тогтоолынхоо дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн. Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл явуулна.

EZBH.jpg

Хүсэлт гаргагч нь маягтыг бөглөж, дараах баримт бичгийг хавсарган Эдийн засгийн байнгын хороонд ирүүлнэ үү. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет;

2.Эрх бүхий байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг, шийдвэр (Зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон зарим орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргагчид хамаарна);

3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

5.Боловсролын зэргийн дипломын хуулбар;

6.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчид хамаарахгүй);

7.Энэхүү загварт заасан баримт бичиг;

8.Холбогдох бусад баримт

Бүртгэлийн талаар лавлах утас: 51-261541, хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Эдийн засгийн байнгын хороо, 276 тоот буюу shijirmunkh@parliament.mn цахим хаягаар холбогдох боломжтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Ирэх долоо хоногийн Засгийн …