Баян-Өлгийд АН-аас хэн хэн нэр дэвших вэ

111

Улсын Их Хурлын ээлжит сонгууль хаянд ирлээ. “Нойхойн дуу ойртоод буй” энэ үед намууд нэр дэвшигчдээ ч тодорхой нэрлэж амжаагүй будилж байгаа сурагтай. Хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөр Баян-Өлгий аймаг 3 тойрогт хуваагдсан байна. Тухайлбал дээрх гурван тойрогт Ардчилсан намаас  УИХ-ын гишүүн А.Бакей, Ерөнхий сайдын зөвлөх, аймгийн Ардчилсан намын дарга Х.Ержан, “Эрчим-Баян Өлгий“  компанийн захирал Д.Мурат нар нэр дэвшиж өрсөлдөх болоод байгаа гэнэ. Харин  МАН-аас нэр дэвшигч А.Тилейхан, Г.Солтан, Ж.Сауле нарын сураггүй нэрс дуулдаж байна.  УИХ-д нэр дэвшчих санаатай бэлтгэлдээ ороод байсан гэх аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен нар нэг шат уруудаж орон нутгийн  Иргэдийн хурлын сонгуульд өрсөлдөх болсон гэнэ.

 УИХ-ын гишүүн А.Бакейгийн хувьд тус аймгаас хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бол Х.Ержан нь аймгийн Ардчилсан намыг олон жил удирдаж сүүлийн 4 жилд Зам тээврийн дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албыг хашиж байгаа аж.

Харин гурав дахь тойрогт нэр дэвших болсон Д.Муратыг  “Зуухны Мурат”  нэрээр нь Баян-Өлгийчүүд таньдаг аж.  Ugluu-logo202

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …