Tag Archives: урлаг

October, 2025

  • 7 October

    “Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

    17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолд “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино долоон номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, “Татар” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээсэн “Татар” уран сайхны киноны уран бүтээлчид шилдэг уран сайхны кино, …

September, 2025

  • 30 September

    “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Япон улсад эх орноо сурталчиллаа

    Япон улсад тун удахгүй тоглох “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид 9-р сарын 25-28-нд тус улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ болох Японы аялал жуулчлалын экспо (ЈАТА)-д оролцож, Монгол Улсаа сурталчиллаа. Японы Нагоя хотын Aichi Sky Expo олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон энэ удаагийн экспод дэлхийн 130 орон, бүс нутгаас болон Японы 47 мужаас нийт 1,310 гаруй компани, байгууллага …

  • 15 September

    “Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

    “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус уран бүтээлийн тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ. Киноны тасалбарыг урьдчилан захиалахыг хүсвэл ЭНД дарж авах боломжтой. Энэ кино бол зөвхөн нэгэн хамтлагийн дурсамж бус, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлэл юм. Киног “ТАТАР” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix …

  • 9 September

    “Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

    Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Festival 2025” –г энэ сарын 20-ны өдөр “Social Pay Park”-т зохион байгуулагдах гэж байна. Оролцох уран бүтээлчид ● Live Music Artists: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, Соёл- Эрдэнэ & Өргөө Хонгор, Ганхүү, Чука, Чойжоо, Night Train, …

  • 3 September

    Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо

    “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон улс дахь соёлын элч төлөөлөгч болсныг албан ёсоор зарлалаа. Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг, хамтарсан продюсер Э.Санчирболд, Э.Баясал болон “Монгол …

August, 2025

  • 26 August

    “Нүүдэлчин” соёлын фестивалийн тайзнаа язгуур урлагийн тоглолт боллоо

    Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан …

  • 11 August

    “Climate Film Festival”-д Монгол бүтээл шалгарч “Шилдэг залуу найруулагч” төрөлд нэр дэвшлээ

    АНУ-ын “Thomson Reuters” агентлагийн уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүлч, найруулагч Д.Дэлгэрзаяа “Хүслийн хязгаар” (Herders at the Edge) баримтат кино бүтээлээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг хөндсөн дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад шалгараад  байна. Тус бүтээл энэ оны зургаадугаар сард Италийн Виллановафорру хотод болсон “Life After Oil” олон улсын кино наадмын “Богино хэмжээний байгаль орчны шилдэг кино” төрөлд тэргүүлж, шүүгчдийн зүгээс “Дэлхий дахинд …

  • 11 August

    Найруулагч П.Лхагвадуламын бүтээл Локарно олон улсын кино наадамд шалгарлаа

    Найруулагч П. Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A South Facing Window) бүтээл Швейцарын 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын (Locarno Film Festival) богино хэмжээний киноны уралдаант хэсэгт албан ёсоор шалгарлаа. Монгол Улсын “Гуру Медиа” болон Францын “Аврора Филмс” компанийн хамтын уран бүтээл болох энэхүү кино нь наадмын үеэр олон улсад нээлтээ хийх юм. Локарно кино наадмын Pardi di Domani …

July, 2025

  • 4 July

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга …

  • 3 July

    “Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-ний өдөр болно

    Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна. Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн …

April, 2025

  • 8 April

    “Чимээгүй хотын жолооч” киноны уран бүтээлчид Чикагогийн Азийн кино наадамд оролцож байна

    2025 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 13-ний өдрүүдэд болж буй 19 дэх удаагийн Чикагогийн Азийн кино наадамд найруулагч Ж.Сэнгэдорж тэргүүтэй “Чимээгүй хотын жолооч” Монголын уран сайхны киноны баг оролцож байна. Дөрөвдүгээр сарын 6-ний өдөр “Чимээгүй хотын жолооч” кино тус наадмын кино театрын дэлгэцээр гарч, үзэгч, кино мэргэжилтнүүдийн хүртээл болов. Киноны дараагаар найруулагч Ж.Сэнгэдорж, гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр, …

  • 8 April

    Хүүхэлдэйн театр дэлгэцийн урлагт хүч үзэж эхэллээ

    Монгол Улсын “Хүүхэлдэйн театр” үзэгч хүүхдүүддээ зориулан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж байгаа нь Монголын кино урлагт шинэ алхам болж байна. Кино бүтээхэд өндөр зардал шаардлагатайг уран бүтээлчид төдийгүй үзэгчид ч сайн мэднэ. Харин 30 гаруй жилийн турш зөвхөн тайзнаас үзэгчидтэйгээ уулзаж байсан тус театрын уран бүтээлчид анх удаа дэлгэцийн бүтээл туурвин, “Пөөдөө” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн …

  • 7 April

    “Орфей” театрын “1984” постдрамын жүжиг ирэх тавдугаар сард дахин тоглогдоно

     “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, гуравдугаар сард Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол ирэх сард Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэнэ.  Харин ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг …

  • 7 April

    “Хүрээ хөг” нийслэлчүүдийн сэтгэлийг хөглөлөө

    Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, цугласан түмэн олондоо ардын сайхан дуу, хуураа эгшиглүүлэх “Хүрээ хөг” шашин, урлагийн дуулал ханш нээж, хаврын улирал эхэлсэн билэгт сайн өдөр “АСА АРЕНА”-д маш амжилттай болж өнгөрлөө. “ХҮРЭЭ ХӨГ”-ийн шашны номыг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Цорж лам Д.Гэндэн-Яринпил тэргүүтэй лам нар уншиж, “АСА АРЕНА”-д цугласан …

  • 1 April

    “Халуун бороо” кино үзэгчдийн хүртээл болно

     “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Микроны босс”, “Приусын босс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл” кино компани ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Энэ удаа Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киног толилуулах гэж байна. “Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног …