Хүүхэлдэйн театр дэлгэцийн урлагт хүч үзэж эхэллээ

Монгол Улсын “Хүүхэлдэйн театр” үзэгч хүүхдүүддээ зориулан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж байгаа нь Монголын кино урлагт шинэ алхам болж байна. Кино бүтээхэд өндөр зардал шаардлагатайг уран бүтээлчид төдийгүй үзэгчид ч сайн мэднэ.

Харин 30 гаруй жилийн турш зөвхөн тайзнаас үзэгчидтэйгээ уулзаж байсан тус театрын уран бүтээлчид анх удаа дэлгэцийн бүтээл туурвин, Пөөдөө уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Тус кино нь дөрөвдүгээр сарын 18-нд нээлтээ хийж, улсын хэмжээнд, ялангуяа 21 аймагт зэрэг гарснаар театрын уран бүтээлчдийн хувьд томоохон сорилт болох нь дамжиггүй. Энэхүү бүтээл нь Монголын хүүхэлдэйн урлаг, кино урлагийн хөгжилд шинэ хуудас нээж, хүүхэд багачуудад сонирхолтой, үнэ цэнтэй уран бүтээлээр бэлэг барих нь гарцаагүй юм.

 

 

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Амьдрахуй” жүжгийг дэлгэцийн уран бүтээл болгоно

“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, …