Н.Бооёо яллагдах хэрэг хийсэн үү

591788a6e2944937originalХүмүүс яагаад хэн нэгнийг өөд болсоных нь дараа өргөмжилдөг юм бэ?.  Хүний амь ямар үнэтэй мөн амьддаа бие, биенээ хайрлах сэтгэлийг  заавал нэгнээ алдсаны дараа ойлгох ёстой гэж үү.  Ганцхан Монголчууд биш  дэлхий нийтийн хүн ардын ихэнх нь яг л ийм байдлаар сэтгэж байна.

Та бүхэн санаж байгаа бол попын хаан Майкл жексоныг амьд сэрүүн байхад дэлхий нийтээрээ жигшиж, янз бүрээр доромжилж харааж зүхэж байсан. Хүүхэд хүчирхийлэгч гаж донтонгоос эхлээд янз бүрээр хэлж байсан цаг саяхан. Гэвч түүнийг өөд болсоны дараа асар олон хүн эмгэнэл илэрхийлж, тэрэн шиг сайн хүн байхгүй байсан гэж ярьж байсан. Үзэн ядалт эргээд хайр энэрэл болж хувирч байна.

Тэгвэл яагаад заавал сүүлд нь ухаарч амьдрах ёстой юм бэ?. Зүгээр л шударга, аль аль талаас нь харсан, өөр рүүгээ биш хүн рүү харсан хандлагатайгаар амьдарч болохгүй гэж үү. Эсвэл заавал хэн нэгнийг бах таваа ханатал муулж, амьдрахын аргагүй болгох ёстой юм уу?

Ганцхан жишээ дурдахад л хэн нь мэдэгдэхгүй хэсэг нөхөд сошиал ертөнцийг ашиглаж “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Бооёог янз бүрээр доромжилж, муулж байна.

Хэн гэдэг нь мэдэгдэхгүй учир тэд дураараа доромжилж, харааж зүхэж, бухимдлаа илэрхийлж байгаа юм. Тэгвэл энэ хэр шударга вэ?

Бооёо юунд буруутай вэ?

Өмнө нь “Шинэ үе” продакшны хоёр жүжигчин муудалцаж нэгэн рүү гээ халуун ус цацахад Бооёог буруутгасан хүн асар олон байсан. Бооёо хамтлагаа удирдаж чадахгүй байна. Тэд Бооёогоос болж муудалцсан. Бооёо Алдармаатай явалддаг гэх мэтээр янз бүрээр муулсан. Муулаад л байсан. Бараг л Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын өмнөөс Бооёог хариуцлага хүлээлгэх ёстой мэтээр ярьж, хэлж байсан.

Мөн жүжигчин Ундармаа хамтлагаа Бооёогоос болж орхилоо. Бооёо Ундармаатай муудалцаж, хагаралдсан байна гэх мэтийн шум байнга шахуу тардаг. Тэгвэл тэдний гүтгэлэг хэрээс хэтэрч байгаа нэг жишээ бол талийгаач Т.Билгүүний амиа алдсан хэрэгт Бооёог буруутгаж байгаа байдал.

Яаж сэтгэхээрээ ингэж “агуу” сэтгэж байна аа. Эцсийн эцэст хамгийн хэцүү, хэзээ ч арилашгүй шархтай болж хоцорч байгаа хүмүүсийн нэг яахын аргагүй Бооёо гэдгийг хүн бүр л мэдмээр юм. Энэ харамсалтай явдалд Бооёо ямар буруутай юм бэ?

Мэдээж нэг продакшныг удирдаж яваа хүний хувьд өөрийнх нь нэг хэсэг болсон жүжигчдэдээ хоолных нь хэдэн төгрөгийг олж өгөхөөр, мөн хүсэн хүлээсэн түмэн олондоо өөрсдийн тоглолтоо үзүүлэхээр, инээд бэлэглэхээр, нэгийг бодогдуулахаар явж байсан бус уу. Гэтэл  зуурдаар хорвоог орхисон талийгаачтай холбоотой мэдээллийн араас бас л Бооёог буруутгах мессежүүд явж эхэллээ. Тус продакшнд болсон таагүй үйл явдал бүрийн араас Бооёог буруутгаж байгаа нь тэр хүнд ямар хүнд тусч байгаа бол.

Монгол залуус минь эрүүлээр сэтгэж амьддаа бие биенээ хайрлая. Хэнийг буруутгах гэж, хэнд ял оноох гэж ингэж авирлана вэ?.

Ямар нэгэн золгүй явдалд заавал хэн нэгнийг яллах ёстой гэж үү.

Эх сурвалж: 24tsag.mn

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …