Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу 5-7 тэрбум төгрөгт хүрч байна гэж цахим спортын судлаачид онцолжээ.

Түүнийг багтаа элсүүлэх өрсөлдөөн идэвхтэй өрнөж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр Senzu олон улсын багт карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй бөгөөд шууд тоглолтод эргэн ороход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

19 настай Senzu өнгөрсөн аравдугаар сараас хойш тоглоогүй бөгөөд тухайн үед тоглогчид болон багийн удирдлагуудын хооронд нухацтай хэлэлцсэний үр дүнд түүнийг сэлгээнд шилжүүлсэн аж.

Улирлын төгсгөлд, тэр дундаа Будапештийн Major тэмцээнд оролцоогүй ч Senzu оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13-р байрт шалгарсан нь түүний жилийн эхний есөн сарын хугацаанд багтаа үзүүлсэн нөлөөг харуулж байна.

Энэ хугацаанд Senzu олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш The MongolZ Esports World Cup-ын аварга болж, Austin Major болон бусад гурван тэмцээнд дэд байр эзэлсэн байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн …