П.Анужин сонгуульд нэр дэвшихийн хажуугаар олон шуугианы эзэн болоод байгаа. “Монгол тулгатны зуун эрхэм”-ийг бүтээснэээс хойш өөрийн амьдрал нь “там болсон” хэмээн тэрээр ярьсан байдаг. Уг нэвтрүүлэг түүнд нэр хүнд авч ирсэн шигээ сайхан амьдралыг өгч чадаагүй бололтой юм. Ямар сайндаа л уг нь арлын оронд өндөр боловсрол эзэмшсэн гэдэг ч “амьдралын ухаан түүнд алга” хэмээн хөгшчүүд хуучлах боллоо.
Тэгвэл саяхнаас П.Анужинг “хөл хүнд” болсон гэх мэдээлэл сонсогдох боллоо. Гэхдээ сонгуулиас өмнө хараахан “нярайлчихгүй” бололтой хэмээн түүнийг харсан хүмүүс ярьж байна. Манай улсад хуулиараа амаржсан эх хоёр жилийн “амралт” авдаг.
Тэгэхээр хүүхдээ хүмүүжүүлж, цэцэрлэгийн насанд хүргээд улс төрийн ажилдаа орвол дээргүй юу гэж зөвлөмөөр. Гэтэл П.Анужин УИХ-д өрсөлдөж л байдаг. УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан ч бай үгүй ч бай П.Анужин “өтөлсөн” хойноо “үртэй” болж байгаад баяр хүргэе.
Б.Саран