Хатиг, түүнийг эмчлэх нь

indexАрьсны дор байрлах үсний уутанцар стафилококк вирусын улмаас идээт үрэвсэл үүсгэхийг ХАТИГ гэнэ. Хүний бие организмын дархлаа сулрах үед энэ вирус биед нэвтэрдэг.

Хүний биеийн алга болон хөлийн улаас бусад хэсгийн арьс нь үсээр бүрхэгдсэн байдаг тул арьсны дор нь үсний уутанцарууд байрладаг. Тиймээс хатиг нь биеийн аль ч хэсэгт үүсч болно. Гэхдээ ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний орчимд, заримдаа их бие болон хөл, гаранд үүсдэг.

Хатиг эхэлж байгаа үедээ бага зэрэг идээтэй мөн хөндүүр жижиг төвгөр зүйл арьсны дотроос буюу доороос нь гарч ирж байгаа нь мэдрэгдэж тэр хэсгийн арьс улайна. Хэд хоногийн дараа томорч дээш төвийсөн, хурц өвчтэй, идээтэй бондгор зүйл болж улмаар төвдөө идээт нэвчдэс нэмэгдэнэ. Улмаар идээт бундруу зөөлөрсөөр хагарч идээ гадагшилж суурин дээр нь нүх маягийн шарх үлдэж хэд хоногийн дараа сорвит толбо үлдээн эдгэнэ.

Гэхдээ энэ бол дангаараа гарсан хатиг. Зарим тохиолдолд хэд хэдэн хатигнууд ойролцоо байрлалтай, дахих хандлагатай, цаашилбал тууралт маягаар гардаг. Үүнийг хатигшил (фурункулез) гэдэг. Дух, шанаа, эрүү, хамар зэргийн хавиар гарвал төрөл бүрийн халдвар нэвтрэн орж цусны эргэлтэд оролцон, сепсис буюу цусны бохирдол үүсгэх аюултай.

Хатиг болон хатигшил нь хүний бие организм сульдаж, дархлаа сулрах, мөн халдвар авах, даарч хөрөх, чихрийн шижин өвчний үед түүнийг үүсгэгч бичил биетүүд бие организмд нэвтэрснээс болж үүсдэг. Хэд хэдэн хатигнууд зэрэгцэн гарч, нэгдсэн том шархлаа, идээт бөөгнөрөл үүсгэхийг мундас буюу карбункул гэж нэрлэдэг.

Эмчилгээ: Хатигны эмчилгээнд дотроосоо антибиотик ууж гаднаас нь ихтиловын мазь түрхэнэ. Мөн хатиг гарсан тухайн хэсгийг натрийн хлоридаар арчина. Заримдаа хэт хүнд хэлбэртэй гарч байгаа хатиг болон хатигшлыг мэс заслын аргаар, идээт суурийг нь түргэн авах шаардлагатай болдог. Хатиг гараад идээ нь гадагшилж шарх нь аньж байгаа үед эдгэж байгаа хэсэг дээр зуун настын навч тавьж болно. Нүүрэн дээр хатиг гарсан үед хүчээр шахаж гаргаж болохгүй, нэн ялангуяа мэс заслын аргаар идээг гадагшлуулахыг хориглоно.

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …