Орон нутаг

May, 2026

  • 26 May

    ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ГИШҮҮД АЖИЛЛАЛАА

    Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, түүний агуулга, мөн чанар, тулгамдаж буй асуудал, тэр дундаа Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, цаашид үр дүнтэй хамтран ажиллаж хүний эрхийн баталгааг хангах, бүрдүүлэх зорилгоор “ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ, …

  • 26 May

    ӨВӨРХАНГАЙ: “Бид өвлөн дуулна” уралдаан авьяастнуудыг тодрууллаа

    ​Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын “Бид өвлөн дуулна” аймгийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Өсвөр үеийнхний дунд болсон тус уралдаанд 5-16 насны 170 орчим хүүхэд оролцож, гоцлол болон олон хоолойн төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Өвөрхангай нутгаас төрөн гарсан 200 гаруй гавьяатын отгон нь болох ардын дууч С.Нэргүй саяхан хүртсэн эрхэм дээд …

  • 20 May

    Японоос Өмнөговь аймаг руу анхны шууд нислэг үйлдэнэ

    Япон улсын Нагано мужийн Мацумото нисэх буудлаас Өмнөговь аймаг руу анхны олон улсын шууд нислэгийг 7 дугаар сард үйлдэхээр төлөвлөж байна. Энэхүү нислэгийг Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү эйр” компани “Embraer E190-100” загварын, 97 хүний суудалтай агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд 7 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд нислэг хийхээр товложээ. Шууд нислэгтэй болсноор Япон улсаас Өмнөговь аймаг руу зорчих жуулчдын урсгал нэмэгдэх, …

  • 12 May

    ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

    Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажиглалт, судалгаагаар нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу, 43 хувьд дунд гэсэн үнэлгээ гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Чандмань, Дарви, Булган, Алтай, Жаргалант, Зэрэг сумын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-4 см хүрч, ургалтын …

  • 11 May

    БАЯНХОНГОР: Сурагчид дээрэлхлийн эсрэг нэгдэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян Баянхонгор аймагт өрнөж байна. “Цахимд ч найз байя” нөлөөллийн аяны хүрээнд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагчийг хамруулан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг аймгийн Тэмүжин театрт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд цахим орчны зөв хэрэглээ, цахим дээрэлхэл, гадуурхлын сөрөг нөлөө, хариуцлагатай харилцаа, хувийн мэдээллийн хамгаалалтын …

  • 11 May

    ХӨВСГӨЛ: Хаврын тариалалт 10 хувьтай үргэлжилж байна

    Хөвсгөл аймагт хаврын тариалалт 4 дүгээр сарын 24-өөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 хувьтай байна. Энэ хавар 20 мянган га талбайд тариалалт хийж, гурилын хэрэгцээг 100 хувь ханган, дотоодын төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. Хаврын тариалалтад 105 аж ахуйн нэгж үр тариа, 300 гаруй иргэн хүнсний ногоо, 210 аж ахуйн нэгж иргэн төмс тариалж байна. Өнгөрсөн онд  аймгийн …

  • 11 May

    ХОВД: Эко блокийн үйлдвэр ашиглалтад орлоо

    Ховд аймагт орчин үеийн CLC технологид суурилсан, байгальд ээлтэй, эко блокийн үйлдвэрийг шинээр байгуулжээ. Тус үйлдвэр нь хөнгөн жинтэй, дулаан болон дуу тусгаарлалт сайтай, галд тэсвэртэй дүүргэлтийн ханын блок үйлдвэрлэх бөгөөд жилд 30 мянган м³ хүртэлх хүчин чадлаар ажиллана. Үйлдвэрийн нээлт энэ сарын 10-нд болж, Нью прогресс групп болон Ховдын өргөө ХХК-ийн төлөөллүүд, орон нутгийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд оролцлоо. …

  • 5 May

    ХӨВСГӨЛ: Мөрөн сумын айл өрхүүдийг дулааны шугам сүлжээнд холбох ажил эхэллээ

    Хөвсгөл аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 3000 айлын яндан буулгаж дулаанд холбох  зорилт дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн  онд 2299 айл өрхийг дулааны шугам сүлжээнд холбох боломжийг бүрдүүлсэн байна. Өнөөдрөөс эхлэн айл өрхүүдийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлж байна. Тус ажлыг Барилга захиалагчийн хяналтын төвийн дэргэдэх төслийн нэгжийн инженерүүд удирдан зохион байгуулж, …

  • 5 May

    ГОВЬ-АЛТАЙ: НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яап ван Хиердэн Говь-Алтай аймагт айлчлав

    НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яап ван Хиердэн, гэргий Маяадеви ван Хиердэн-Сьюнат нар тавдугаар сарын 4-нд Говь-Алтай аймагт ажиллав. Тэд НҮБ-аас тус аймагт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаатай танилцах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор айлчилжээ. Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл аймгийн хөгжлийн хөтөлбөрүүд, тэр дундаа хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцууллаа. Мөн НҮБ-ын олон талт хамтын ажиллагаа, …

  • 4 May

    ОРХОН: Эх, нярайн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг нэг дороос үзүүлэв

    Эх, хүүхэд, гэр бүлийг эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллээр хангах зорилготой “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс зохион байгууллаа. Тус өдөрлөг нь Монгол Улсын ирээдүй болсон бяцхан иргэдийг шинэ амьдралд угтан авахад чухал үүрэг гүйцэтгэдэг эх баригч нарын хөдөлмөр, үүргийг онцлон таниулахын зэрэгцээ эх барихуйн тусламж үйлчилгээний хөгжил, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн ач холбогдол бүхий үйл …

  • 4 May

    ӨВӨРХАНГАЙ: Батлан хамгаалахын дэд сайд Өвөрхангай аймагт ажиллаж байна

    Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Ажлын баг аймгийн Засаг даргатай уулзаж,  орон нутагт батлан хамгаалахын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хангайн бүсэд зохион байгуулах хээрийн сургуулилтын талаар мэдээлэл солилцлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд эхлүүлсэн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн штабын барилгын бүтээн байгуулалтын ажил зогсоод байгаа тул энэ …

April, 2026

  • 29 April

    Энэ онд багтаан 5 аймагт нарны станц ашиглалтад орно

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ. Ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг …

  • 2 April

    Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

    Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ дөрөвдүгээр сарын 5-нд болно. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид, иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр гадаад дотоодын их, дээд сургууль, коллежийн элсэлт, тэдгээрийн үйл ажиллагаа, тэтгэлэгт хөтөлбөрүүд, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй …

March, 2026

  • 25 March

    Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай …

February, 2026

  • 3 February

    Х.Нямбаатар: ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барина. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тус төслийн гүйцэтгэгч “Митайм Интернэйшнл” компанитай нийслэлийн Засаг дарга …