ХӨВСГӨЛ: Хаврын тариалалт 10 хувьтай үргэлжилж байна

Хөвсгөл аймагт хаврын тариалалт 4 дүгээр сарын 24-өөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 хувьтай байна.

Энэ хавар 20 мянган га талбайд тариалалт хийж, гурилын хэрэгцээг 100 хувь ханган, дотоодын төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.

Хаврын тариалалтад 105 аж ахуйн нэгж үр тариа, 300 гаруй иргэн хүнсний ногоо, 210 аж ахуйн нэгж иргэн төмс тариалж байна.

Өнгөрсөн онд  аймгийн хэмжээнд 19852 тонн улаан буудай, 3198 тонн хүнсний ногоо, 1769 тонн төмс, 1120 тонн тосны ургамал, 7889.7 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Энэ нь орон нутгийн улаан буудайн хэрэгцээг 100 хувь, төмсний 35.7 хувь, хүнсний ногооны 29.8 хувийг хангажээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

ӨВӨРХАНГАЙ: Марафонд оролцогчдын тоо гурав дахин нэмэгджээ

“Аймгаараа гүйж, аз жаргал түгээе” уриан дор “Өвөрхангай марафон – 2026” гүйлтийн тэмцээн өнгөрсөн амралтын …