Мэдээ мэдээлэл

October, 2026

  • 22 October

    Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

    ​Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн 100 жилийн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, ирээдүйн инновац, судалгааны түншлэлийг өргөжүүлэх зорилготой бөгөөд анх удаа төрийн айлчлалын хүрээнд шинжлэх ухааны …

  • 22 October

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

    “Айчи-Нагоя-2026” Азийн зуны пара наадмын пара пауэрлифтингийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр гурав дахь захиалгаа 246 кг болгон амжилттай өргөж Азийн пара наадмын хошой аварга болов. Түүний Азийн пара наадмын дөрөв дэх медаль бөгөөд өмнө нь нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж байлаа. Монголын баг тамирчид тус наадмаас дөрөв дэх …

  • 22 October

    Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

    Монгол Улсын иргэн “Г”, “Б” нар энэ сарын 17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчихдоо тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад тагнуулынханд баригджээ. Урьдчилсан байдлаар тухайн алт нь 8,2 кг орчим байсан бөгөөд зах зээлийн үнэлгээгээр 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх аж. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. …

  • 22 October

    “Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

    ​ Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу… 2025 онд 15 жилийн түүхэн ойгоо тэмдэглэсэн Эрдэсэн Тавантолгой ХК 2010 онд уул уурхайн анхны шангаа татаж байсан бол 15 жилийн дараа төрийн өмчит Монголын томоохон уул уурхайн нэг болж өргөжин тэлж, дангаар 2025 оны байдлаар Улсын төсвийн 13 орчим хувийг бүрдүүлэгч, 3,4 сая хувьцаа эзэмшигчтэй, 1900 орчим үндсэн ажилтныг тогтвортой, өндөр бүтээмжтэй ажлын …

  • 21 October

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Кан Мү Гил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг онцоллоо. Тэрбээр хоёр улсын харилцааг …

  • 21 October

    “Spark – UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

    Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Spark-UB startup town” ideathon хакатон арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байранд зохион байгууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусын инновацын ур чадварыг хөгжүүлэх, шинэлэг санааг бодит бизнесийн шийдэл болгон …

  • 21 October

    ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.21/ хуралдаан 13.10 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан …

  • 21 October

    УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд өнөөдөр /2026.10.21/ Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захирал Эленита В.Сан Рокег хүлээн авч, уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд уулзалтын эхэнд, хатагтай Эленита В.Сан Рокетой уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаараа …

  • 21 October

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

    Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр (2026.10.21) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. “Нээлттэй парламент”-ийг зорьж ирсэн иргэдийн төлөөлөл өөрийн тулгамдсан асуудлыг ярьж, хууль эрх зүйн туслалцаа хүсэхийн зэрэгцээ нийгэмд шударга ёсны хүсэмжлэл ус, агаар мэт хэрэгтэй байгаа талаар жишээ дурдан ярилаа. Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэр дундаа махны үнэ …

  • 21 October

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2026.10.21/ хуралдаан 12 цаг 54 минутад 10 гишүүний 6 нь буюу ирц 60 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Гишүүдийн ирцийн …

  • 21 October

    УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.16) Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоонд анх удаа байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар гэр бүлийн маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чухал алхам болж байна. Нээлтийн үеэр УИХ-ын …

  • 21 October

    ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.10.21) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий …

  • 21 October

    ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

    Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.20)-ийн хуралдаан 13.24 цагт эхэллээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Ганмаа, П.Ганзориг, Н.Алтаншагай, Д.Энхтуяа, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Ж.Чинбүрэн, С.Эрдэнэбат, Г.Хосбаяр, Л.Энхнасан, О.Батнайрамдал, Х.Болормаа, Ш.Бямбасүрэн, Б.Хэрлэн, М.Энхцэцэг нар ирснээр ирц 60.0 хувиар бүрдэв. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн …

  • 21 October

    ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.10.20)-ийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаан 15.13 цагт Улсын …

  • 21 October

    Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр (2026.10.20) “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Хишигт эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр өндөр насны тэтгэвэртээ гарсан ч эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа залуу үедээ уламжлуулан үлдээж, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм. Гэвч ахмад настнуудад тохирсон ажлын байр хомс, насны ялгаварлан гадуурхалт, …