Мэдээ мэдээлэл

October, 2026

  • 16 October

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, бодлогод нөлөөлөх асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан даргалж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын дарга, удирдлага оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлуудын талаар …

  • 16 October

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн /2026.20.15/баталлаа. Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайдын мэдэгдлийг хүргэж байна. “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталлаа. Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан тодотгол боллоо. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа. Төсөв бол Таны …

  • 16 October

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.16)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 онд төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Гадаад, дотоод бас олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд бас манай улсын инфляц сүүлийн саруудад огцом өсөж, есдүгээр сарын байдлаар 12.0 хувьд хүрлээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн …

  • 16 October

    Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.16/ Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 85 гишүүн хүрэлцэн ирснээр 67.5 хувийн ирцтэйгээр 10:01 цагт эхэллээ. УИХ-ын дарга С.Бямбацогт энэ өдрийн “эртэч” гишүүдийг танилцууллаа. Энэ өдөр “Их Хуралдай” танхимд өглөө эртлэн цагтаа ирж, бүртгүүлсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Н.Алтаншагай, Б.Баярбаатар, У.Отгонбаяр, Ч.Номин нарыг онцлов. Хуралдаан даргалагч энэ долоо хоногт …

  • 16 October

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Д.Амартүвшин, Б.Даваажав нарыг сонголоо

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2026.10.16/ хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын тайланг хэлэлцэж, Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Хуралдаан “Их засаг” танхимд 09.31 цагт эхэлж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Тулга, Б.Баярбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, П.Сайнзориг, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Батлут, Э.Батшугар …

  • 16 October

    Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.16/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон суурь баримт бичигт хоёр …

  • 16 October

    Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

    Боловсролын салбарын төсөв, түүний бодлогын асуудлаар өнөөдөр (2026.10.15) Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам болон Улсын Их Хурал дахь Боловсролыг дэмжих лобби бүлэг хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн гурав дахь хэсэг сургалтын тоног төхөөрөмжийн хангамжийн сэдвийг хөндөв. Эхний хоёр хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдолын тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт сургууль, цэцэрлэгийн …

  • 16 October

    УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

    Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан өнөөдөр (2026.10.15) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Хууль тогтоогчидтой биечлэн уулзаж, өөрийн амьдралд тулгарч буй бэрхшээл, шийдвэр хүлээж буй асуудал, санал хүсэлтээ уламжлахаар “Нээлттэй парламент” танхимыг 45 иргэн зорин ирсэн байв. Өнөөдрийн уулзалтад ахмад настнуудын төлөөлөл идэвхтэй оролцож, нийгмийн хамгаалал, орон сууцны хүртээмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зэрэг …

  • 16 October

    Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.15) үдээс хойших нэгдсэн хуралдаан цагт эхэлж, Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуу гишүүд асуулт асууж эхлээд байсан юм. …

  • 16 October

    Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

    CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн …

  • 16 October

    2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

    2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо …

  • 16 October

    Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг, орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байдаг. Эдгээр байгууллагын өвөлжилтийн бэлэн байдал, зээлээр олгогдсон машин техникийн эргэн төлөлтийн байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулж байна. Нийслэлээс хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн хүрээнд Хот нийтийн аж ахуйн салбарт 2024-2026 онд тусгай зориулалтын 206 техник хэрэгслээр …

  • 16 October

    ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, …

  • 16 October

    Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

    Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам хамтран зохион байгуулж буй төсвийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгээр багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдолын тухай асуудлыг ярилцлаа. Хэлэлцүүлгийн эхний хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж буюу хүчин чадлын тухай хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн энэ хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн дэд ахлагч Н.Батсүмбэрэл удирдлаа. Боловсролын яамны Төрийн …

  • 16 October

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.10.15/ Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС) үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо. Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж үе үеийн цэргийн боловсон хүчнийг бэлтгэн сургаж байна. Монгол Улсын Их Хурлын …