Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент …
Мэдээ мэдээлэл
September, 2026
-
8 September
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛЖ, ДАРАМТЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ ЮМ
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Монгол Улсын Засгийн газар …
-
8 September
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. (Төслийг эндээс) Монгол Улсын …
-
8 September
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.09.07) үдээс хойш 14.00 цагт 68.3 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдөр хуралдаандаа эртлэн ирсэн таван гишүүний нэрийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Цэнгүүн, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Д.Энхтүвшин нар хамгийн түрүүнд ирцээ бүртгүүлжээ. Парламентад өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороодод хуваарилсныг УИХ-ын дарга С.Бямбацогт нэгбүрчлэн танилцууллаа. Тэрбээр, нийтийн өргөдлийн систем https://petition.parliament.mn/ цахим талбарт иргэн Энхтөрийн Батбаяраас “Орон нутгийн замын хураамж …
-
7 September
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСӨВТ ХУРИМТЛАГДСАН, АШИГЛАГДААГҮЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗАЙЛШГҮЙ ТУЛГАМДСАН, БҮГДЭД ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛНА
-Төсвийн сахилга бат, тогтвортой байдлаа бататган бэхжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Өнөөдөр үнийн …
-
7 September
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа. Ерөнхий сайд “Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын …
-
7 September
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2026.09.07) эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлт 10.02 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувийн ирцтэй болов. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт улсын төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм. Тэрбээр, геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны …
-
7 September
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд аа. Нар хур тэгширсэн дэлгэр зун өнгөрч, намрын их ажил хаа сайгүй өрнөн, ирэх өвлийн бэлтгэлээ шамдан базаасан энэ цаг үед хугацаа алдалгүй шийдвэрлэх асуудлууд үүсээд байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд миний бие Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол …
-
7 September
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу 2026 оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1,469, улсын хэмжээнд нийт 2,735 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр …
-
7 September
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд “Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан …
-
7 September
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээнийг найм дахь жилдээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрлах “Хаадын хаан морин парк”-д зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Япон, Канад, Австралийн Холбоо, АНУ, Мексикийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Франц Улсаас нийт 14 тамирчин, Монгол Улсаас 73 тамирчин оролцож байна. Оролцогчид цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд …
-
7 September
Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр эхэллээ
Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон дэлгэрүүлэх “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д эхэллээ. Уг арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын тэмцээн, …
-
7 September
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэглээг хангах стратегийн ач холбогдолтой ДЦС-5 төслийг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалтаар ашиглаж байсан 26.4 га газрыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй. Төслийн нийт барилга угсралтын ажлын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд үндсэн барилга болох нэг болон хоёрдугаар зуух, турбин, …
-
7 September
Есөн улсын 150 гэрэл зурагчин “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож байна
23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивалийг есдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байна. Өнөөдөр фестивалийн хүрээнд дэлхийн есөн улсын 150 гаруй гэрэл зурагчин Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслолыг сурвалжилж, түүх, соёл, шашны өв уламжлалыг гэрэл зургийн хальснаа буулгалаа. Энэ үеэр албаны хүмүүс болон гэрэл зурагчдаас байр суурийг нь …
-
7 September
“Нээлтэй парламент” танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав
Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилготой “Нээлттэй парламент” танхимд өнөөдөр (2026.09.04) Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллаж, 47 иргэнтэй уулзан санал хүсэлтийг нь сонсов. “Нээлттэй парламент” танхимыг зорьж ирсэн иргэд тулгамдаад буй асуудлуудаа гишүүнд танилцуулж, үүсэж буй үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар саналаа хэлж байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл