Мэдээ мэдээлэл

October, 2026

  • 9 October

    ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс \2026.10.09\ хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав. ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал …

  • 9 October

    “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт цогц сургалт, зөвлөгөөнийг аравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Эхний өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”, “Үндэсний аюулгүй байдлын орчин үеийн ойлголт, гадаад эрсдэл”, “Худал мэдээллийн хор уршиг, когнитив дайн” зэрэг сэдвээр илтгэл сонслоо. Өнөөдөр “Монгол Улсын нэгдсэн гадаад бодлого”, “Олон улсын гэрээ, эрх …

  • 9 October

    “Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

    Нийслэлийн Бизнес, инновацын газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “SPRINT – UB STARTUP TOWN” стартапын хурдасгуур хөтөлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус хөтөлбөр нь гарааны бизнес эрхлэгчдийн бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, БНСУ-ын мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авах, хөрөнгө оруулалт татах …

  • 9 October

    Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Бизнес, инновацын газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран хэрэгжүүлж буй гарааны бизнесээ дараагийн шатанд гаргах, санаагаа бодит ажил хэрэг болгох хүсэлтэй залуус, бизнес эрхлэгчдэд зориулсан “SPARK UB STARTUP TOWN” 2 өдрийн ХАКАТОН (Ideathon) хөтөлбөрт урьж байна. Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 17–18 (2 өдөр) Хаана: ШУТИС, 8-р …

  • 9 October

    МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

    Эс энд Пи /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа /2026.10.08/  мэдэгдлээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгалахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд: •       Оюу Толгойн (ОТ) хоёр дугаар үе шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэхийн зэрэгцээ уул уурхайн …

  • 9 October

    Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

    Өмгөөлөгч Түгжсүрэнгийн Одгалтай ярилцлаа Тэрбээр эрх зүйч, хүний эрхийн баталгааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд хууль зүйн салбарт 22 жил ажиллажээ. Анхан шатны шүүх, өмгөөллийн байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албанд ажилласан туршлагаа тэрээр гишүүдийн эрхийг хамгаалах, Холбоог ил тод, бие даасан болгох ажилд зориулах зорилгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа аж. Түүний хэлэх дуртай …

  • 9 October

    “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” орон сууцжуулах төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн …

  • 9 October

    “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт цогц сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Сургалтад нийслэл, дүүргийн харьяа байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцож, үндэсний аюулгүй байдал, гадаад эрсдэл, болзошгүй хямрал, эрсдэлийн үед төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл авлаа. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба “Үндэсний …

  • 9 October

    Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 16 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар дугаарын хязгаарлалтаар зам ашиглаагүй өдрүүдийн зам ашигласны төлбөрийг хасаж тооцох, олон төрөлт нийтийн тээврийн нэгдсэн эрх зүйн орчин, тусгай хамгаалалттай Богдхан уулын газар ашиглалтын байдал, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах, хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, дахин төлөвлөлтийн төслүүдийн нөхцөл байдал, нийслэлийн Онцгой байдлын газраас хэрэгжүүлж байгаа арга …

  • 9 October

    ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.10.08/ 53.1 хувийн ирцтэйгээр 12:21 цагт хуралдаж эхэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. Тус хороо эхлээд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ. Гишүүн асуулгаараа нийт найман чиглэлээр тайлбар, мэдээлэл авахаар ирүүлжээ. Монголбанкны Ерөнхийлөгч …

  • 8 October

    МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ

    Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Багш нарын төлөө хамтдаа” ахмад багш нарын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсролын салбар гэдгийг онцлов. Засгийн газар “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилт хэрэгжүүлж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласныг хэллээ. Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар. Засгийн газар байгуулагдсан …

  • 8 October

    С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэх “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах …

  • 8 October

    Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр захирамжаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, …

  • 8 October

    АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.08) хуралдаан 10.49 цагт Улсын Их Хурлын 15 гишүүн хүрэлцэн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргалав. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай …

  • 8 October

    ​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

    Өчигдөр /2026.10.07/ ГХЯ-нд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Яан Браату, ЕАБХАБ-ын Ахлах зөвлөх Беттина Руйгис нартай Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт уулзаж, санал солилцлоо. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Яан Браатуд хандан Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан “Хэвлэл мэдээллийн боловсрол ба Ёс …