Мэдээ мэдээлэл

April, 2026

  • 27 April

    Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулав

    НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 20-24-нд НҮБ-ын төв байранд боллоо. Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна. Шадар сайд Т.Доржханд, “Дэлхий дахинаа хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгамдаад буй хүндрэл, бэрхшээлүүдэд өсөн нэмэгдэж буй өрийн дарамт болон зээллэгийн зардал, олон улсын хөгжлийн тусламжийн бууралт, дотоодын төсөв, санхүүгийн хязгаарлагдмал …

  • 27 April

    Аварга цолын хүндэтгэлийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлэв

    Нийслэлийн МАН-ыг үүсгэн байгуулсны түүхт 101 жилийн ойд зориулсан аварга цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. 2001 оноос эхлэлтэй тус барилдааныг анх Иргэний нисэхийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жилээс нийслэлийн МАН-аас зохион байгуулахаар болсон бөгөөд цаашид уламжлал болгоно гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, …

  • 27 April

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал 2026 оны  04  сарын 20-24-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэж мордууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан …

  • 26 April

    ИЗНН-ын ахмад гишүүд оролцсон хэлэлцүүлэг болж, уриалга гаргажээ

    Өнөөдөр Арилдал төвд ИЗНН-ын Улаанбаатар хот дах дүүргүүдийн ахмад гишүүд оролцсон “Намын шинэчлэл ба улс төрийн соёл” сэдэвт хэлэлцүүлэг болж, 80 гаруй гишүүд оролцлоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Р.Батболд, ИЗНН-ын Дэд дарга доктор /Ph.D/, профессор Т.Бат-Эрдэнэ, ЕНБД С.Батбаатар, намын даргын зөвлөх, доктор /Ph.D/ Д.Амгалан нар оролцож “Намын шинэчлэл ба улс төрийн соёл” сэдвийн хүрээнд ИЗНН-ын ахмад гишүүдийнхээ санал бодлыг сонсож, …

  • 24 April

    Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ

    Төрийн аудитын байгууллагаас “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны санхүүгийн тайланд аудит хийж, дүнг танилцууллаа. Тус төв нь 2025 онд үндсэн таван зорилтын хүрээнд 54 ажил, арга хэмжээ төлөвлөн ажилласан. Нийт ажил, арга хэмжээний жилийн дундаж гүйцэтгэлийг 95 хувьтай хэмээн дүгнэжээ. Тодруулбал, 2025 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд гүйцэтгэж, нийслэлийн 176 уулзвар, гарцад нийт …

  • 24 April

    Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ

    Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ. Бороо их хэмжээгээр орох үед гэр хорооллын шороон замаас төвийн асфальтан замтай нийлдэг хэсэгт шавар, чулуу хуримтлагдаж, замын эвдрэл үүсдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор эвдрэл, гэмтэлтэй уулзвар, замуудад ус шингээн зайлуулах сайжруулсан замыг хийж байна. Эх сурвалж: Ulaanbaatar.mn 

  • 23 April

    “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

    НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ. Төслийн хүрээнд цахилгаан хангамж, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ болон газар зохион байгуулалтын цогц төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна. Цахилгаан хангамжийн шийдлийн хүрээнд нийт 25.5 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам татах, шинээр 3 дэд станц төлөвлөх, …

  • 23 April

    Махны экспорт 2023 оноос хойш өсөж, өнгөрсөн оны борлуулалтын орлого 345.3 сая ам.долларт хүрчээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нэн тэргүүнд малын халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, стандартуудыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийж байна. Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85,624 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх …

  • 23 April

    АТГ ажилласаар, авлига нэмэгдсээр…

    Маргааш буюу 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурал-д суудалтай Ардчилсан Нам-ын бүлгээс “Авлигажуулсан Монгол” сэдвийн хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал-аас асуулт асууж, мэтгэлцэхээ мэдэгдлээ. Сүүлийн 10 жил МАН Засгийн эрхийг дангаар барьсан. Гэвч энэ хугацаанд авлигын индекс дорвитой сайжраагүй, харин ч ЖДҮ, концесс, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төсвийн болон гэрээний хулгай зэрэг авлигатай холбоотой томоохон дуулианууд ар …

  • 23 April

    Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа. Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд  Ж.Алдаржавхлан, Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева нар нээлээ. Сайд нар соёл, …

  • 23 April

    Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа

    Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг үе шаттайгаар буулгаж, нийт 6.5 га талбайг чөлөөлсөн. Энэ талаар БГД-ийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг чөлөөлж нийтийн эзэмшилд аваад байна. Чөлөөлсөн талбайг оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан. Цаашид тохижилтын ажлуудыг …

  • 23 April

    “Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна

    Улаанбаатар хотод 1966, 1988, 1994, 2003, 2009, 2023 онд тохиосон хүчтэй үерүүд давтагдах магадлал ихэссэн гэх судалгаа гарсан. Тухайлбал, 2023 оны их үер нь сүүлийн 50 жилд тохиосон хамгийн хүчтэй үерүүдийн нэг болсон юм. Иймд үерийн эрсдэлээс сэргийлэх, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөж буй. Эдгээр …

  • 23 April

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй иргэн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бүртгэлийг марафон болохоос гурван долоо хоногийн …

  • 23 April

    Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо. Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, …

  • 23 April

    Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал, 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын явц 95 хувь; Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувь; Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82 хувь; …