Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаан Хүй долоон худагт болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхлоо. Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 152 хурдан буян тоосоо өргөснөөс Булган аймгийн …
Мэдээ мэдээлэл
July, 2024
-
12 July
Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Аймгийн алдарт уяач Х.Бөхбатын хүрэн соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Богдын хурд” галд зочлов. Тус галд Булган аймгийн …
-
12 July
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Саяхан Астан хотноо болсон бид хоёрын уулзалт Орос, Монголын харилцааны найрсаг, ажил хэрэгч шинж чанарыг бүрэн нотолсон билээ. Хоёр улсын ард түмний …
-
12 July
Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилж байна
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн долоон чиглэлд үнэ төлбөргүй үйлчилж байна. Тодруулбал, долоодугаар сарын 12-13-ны өдрүүдэд дараах долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд үйлчилнэ. Үүнд: БЭ:1 “Мишээл сити – Төв цэнгэлдэх хүрээлэн” БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв – Төв цэнгэлдэх хүрээлэн” БЭ:3 “Нарантуул …
-
11 July
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан оролцож, үзэж сонирхлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Монгол телевизийн шууд хөтөлбөрийн асраар зочилж, наадамчин зон …
-
11 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол …
-
11 July
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 …
-
11 July
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Бутан Улсын Цог Жавхлант Хаан, Хатан болон эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид …
-
10 July
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу галт тэрэг явна
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна. Үүнд: Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно. Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ. Үндэсний их …
-
10 July
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа
Эрүүл мэндийн сайд асан С.Чинзориг УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Тогтмолын Мөнхсайханд тамгаа хүлээлгэн өглөө. Энэ үйл ажиллагаанд Засгийн газрын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр болон ЭМЯ-ны удирдлагууд оролцов. Тамга гардуулах үеэр С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарыг удирдсан нэг жил зургаан сарын хугацаанд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай …
-
10 July
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн 22 сайд, 16 яамтай байхаар баталсан. Тус хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэршлийг өөрчлөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон юм. Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг томилсон. Шинээр томилогдсон сайд …
-
10 July
Гадаад харилцааны сайдаар Б. Батцэцэг улиран томилогдов
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж, батлууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг улиран томилогдов. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдын захирамжид гарын үсэг зурж, тангараг өргөв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын Тэргүүн Шадар …
-
10 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, …
-
10 July
Монгол Улсын Ерөнхийлөгчид шинэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах …
-
9 July
Тайландын хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хороотой санамж бичиг байгууллаа
Тайландын Хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, клиникал профессор Сарана Бүүнбайчайпруп тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 07 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр (2024.07.09) Харилцаа холбооны зохицуулах хороотой хоёр талт уулзалт хийж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тохиролцон баталгаажуулж, харилцан туршлага солилцсон …