Эрүүл мэндийн сайд асан С.Чинзориг УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Тогтмолын Мөнхсайханд тамгаа хүлээлгэн өглөө. Энэ үйл ажиллагаанд Засгийн газрын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр болон ЭМЯ-ны удирдлагууд оролцов. Тамга гардуулах үеэр С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарыг удирдсан нэг жил зургаан сарын хугацаанд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай …
Мэдээ мэдээлэл
July, 2024
-
10 July
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн 22 сайд, 16 яамтай байхаар баталсан. Тус хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэршлийг өөрчлөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон юм. Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг томилсон. Шинээр томилогдсон сайд …
-
10 July
Гадаад харилцааны сайдаар Б. Батцэцэг улиран томилогдов
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж, батлууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг улиран томилогдов. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдын захирамжид гарын үсэг зурж, тангараг өргөв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын Тэргүүн Шадар …
-
10 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, …
-
10 July
Монгол Улсын Ерөнхийлөгчид шинэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах …
-
9 July
Тайландын хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хороотой санамж бичиг байгууллаа
Тайландын Хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, клиникал профессор Сарана Бүүнбайчайпруп тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 07 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр (2024.07.09) Харилцаа холбооны зохицуулах хороотой хоёр талт уулзалт хийж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тохиролцон баталгаажуулж, харилцан туршлага солилцсон …
-
9 July
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ч.Ундрамыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.09/ хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц, товыг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх талаарх Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар илтгэсэн юм. Тэрбээр, Байнгын хорооны даргыг томилохдоо хуульд заасны …
-
9 July
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авлаа
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баасандорж өнөөдөр (2024.07.09) үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хүлээлцүүлэхдээ, таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн энэ үед УИХ-ын Тамгын газрын үүрэг, хариуцлага улам нэмэгдэж буйг онцлоод, УИХ-ын гал тогоо болсон Тамгын газар хэрхэн ажиллахаас УИХ-ын нэр хүнд шалтгаалдаг хэмээн …
-
9 July
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын Ёс зүй, …
-
9 July
“Дээлтэй Монгол” наадам болж байна
Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил 18 дахь жилдээ зохион байгуулж …
-
9 July
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод Бутаны …
-
9 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний …
-
9 July
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт …
-
9 July
3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 08 цаг 10 минутад гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын …
-
8 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын …