Мэдээ мэдээлэл

August, 2026

  • 31 August

    Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

    Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 31- Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав. Ерөнхий сайдын есөн шийдвэр “Монголын баялаг-Монголчууддаа” нэг зорилготой юм. Энэ оны төсвийн тодотгол бол сайд нарын урсгал зардлаас 1,4 их наяд …

  • 31 August

    Ерөнхий хяналтын сонсголын зар

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.  Ерөнхий хяналтын сонсголын сэдэв: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа …

  • 31 August

    Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн …

  • 31 August

    Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

    Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Шаамар суманд ажиллаж байна. Газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжсэний үр дүн гарч, Монгол Улс өмнөх жилээс ахиу ургац хураан авна гэдгийг тариаланчид хэллээ. Ерөнхий сайд тариаланчдын саналыг сонсож, асуудлыг нь шийдвэрлэж, цаашид тариалангийн дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад …

  • 31 August

    УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бенилюксийн Холбооны Улс /Бельги, Нидерланд, Люксембург/-уудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Бенилюксийн Холбооны Улсад үр бүтээлтэй ажиллаж, суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа иргэд улсаа төлөөлсөн жинхэнэ элчин сайдууд хэмээгээд, цаг зав …

  • 31 August

    УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

    Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Энэ удаагийн айлчлал Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд тохиож буй түүхэн ач холбогдолтойг дурдаад, Улсын Их Хурлын  даргын хувиар хийж буй анхны гадаад айлчлалаа Европын …

  • 31 August

    УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа

    Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод тус улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой өнөөдөр /2026.08.28/ бараалхлаа. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд 24 жилийн дараа Бельгийн Хаант Улсад хууль тогтоох байгууллагын тэргүүний хувиар албан ёсны айлчлал хийж байгааг онцлов. Хоёр том гүрний дунд байрладаг хэдий ч манай улс олон талт гадаад …

  • 31 August

    УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр /2026.08.28/ эхэллээ. Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай албан ёсны уулзалт хийлээ. Төлөөлөгчдийн танхимын дарга Питер …

  • 28 August

    БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад болсон G-CAP (Global Changemaker Academy for Parliamentarians) хөтөлбөрийн оролцогчид болох дэлхийн 20 гаруй орны парламентын төлөөлөгчдөд батламж гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.08.28/ Төрийн ордонд болов. Парламентын төлөөлөгчид эхлээд Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцахын зэрэгцээ хөтөлбөрийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо. Уг арга хэмжээнд  Байгаль орчин, …

  • 28 August

    Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ

    Зуны бүтээн байгуулалт, зам засварын ажлууд бүрэн дуусаагүй, сольж шинэчлэх ёстой замын хашлага, боржурын ажил үргэлжилсээр байхад намар айсуй. Үүн дээр зуны үерийн дараах ус зайлуулах шугам, далан суваг, үерийн хамгаалалтын байгууламжийн асуудал ч байна. Улаанбаатарын хувьд энэ нь зүгээр нэг улирал солигдож буй хэрэг биш. Зуны халуунд үүссэн асуудлуудын араас өвлийн хүйтэн, утаа, түгжрэл, халтиргаа, дулаан, цахилгааны тасалдал зэрэг …

  • 28 August

    Люксембургийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

    Дараа нь УИХ-ын дарга Люксембургийн санхүүгийн дүүрэгт орших Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Люксембургийн хөрөнгийн бирж 10 жилийн өмнө “Ногоон бирж” нэртэй шинэ платформыг нээж, хувийн хэвшлийн хөрөнгийг тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдтэй холбох ажлыг эхлүүлсэн хэмээн тус биржийн удирдлагууд УИХ-ын даргад танилцуулсан. 1960-аад оны эхээр ам.долларын бонд босгох ажлаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус бирж Солонгос, Малайз, Солонгосын компаниудтай бондын үнэт …

  • 28 August

    УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзан, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр /2026.08.27/ тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй Зүрх судасны төв байгуулах төслийн хэрэгжүүлэгч Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернестэй уулзлаа. Ерөнхий захирал Жеоржес Тернес, энэ удаагийн УИХ-ын даргын Люксембургт хийж буй …

  • 28 August

    УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Люксембургийн Их Гүнт Улсад хийх албан ёсны айлчлал /2026.08.27/ эхэллээ. Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилэв. Дараа нь парламентын дарга нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт …

  • 27 August

    Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

    2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ямагата мужийн бага, дунд, ахлах сургуулиудад ашиглагдаж байсан ширээ сандлыг ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аймгийн сургуульд хандивлалаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 187 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургууль болон Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар …

  • 27 August

    Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 114 мянгаас 375 мянган төгрөгт хүрч байна

    Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдсэн энэ үед сурагчийн дүрэмт хувцасны худалдаа эрчимжиж байна. Худалдааны цэгүүдэд дүрэмт хувцасны үнэ үйлдвэрлэгч, загвар болон ангиас хамааран харилцан адилгүй байгаа бөгөөд нэг хүүхдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд зарцуулах зардал 500 мянган төгрөгөөс давах тохиолдол байна. Сүүлийн үеийн сурвалжилгад дурдсанаар бага ангийн сурагчийн дүрэмт хувцас 140–210 мянган төгрөг, дунд ангийнх 230–240 мянган төгрөг, …