Дараа нь УИХ-ын дарга Люксембургийн санхүүгийн дүүрэгт орших Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.
Люксембургийн хөрөнгийн бирж 10 жилийн өмнө “Ногоон бирж” нэртэй шинэ платформыг нээж, хувийн хэвшлийн хөрөнгийг тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдтэй холбох ажлыг эхлүүлсэн хэмээн тус биржийн удирдлагууд УИХ-ын даргад танилцуулсан. 1960-аад оны эхээр ам.долларын бонд босгох ажлаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус бирж Солонгос, Малайз, Солонгосын компаниудтай бондын үнэт цаасыг гаргаснаар дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулах болжээ.
Люксембургийн хөрөнгийн бирж дэлхийн хэмжээнд хамгийн том, хамгийн аюулгүй бондыг арилжаалдаг бөгөөд дэлхий дээрх 3 ам.доллар тутмын нэг нь, буюу 100 ам.долларын 30 нь тус хөрөнгийн биржид бүртгэлтэй гэсэн мэдээллийг өгсөн. Эдүгээ тус бирж 8.5 их наяд ам.доллар, еврогийн бонд босгосон ажээ.
Уулзалтын үеэр тус биржийн удирдлагууд Монголын нэр бүхий банкуудаас бондын арилжаанд “Голомт” банк амжилттай оролцсон талаар дурдаад, цаашид дэд бүтэц, эрүүл мэнд, ой, усны нөөцийг хамгаалах чиглэлээр нэг тэрбум хүртэлх ам.доллар, еврогийн хөрөнгө оруулалт босгох боломж бий гэсэн мэдээллийг өгсөн.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл