Спорт

June, 2026

  • 4 June

    Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ

    ​  Сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 23 орны 300 тамирчин 30 алтан медалийн төлөө хүч сорьж байгаа бөгөөд нийт тамирчдын 198 нь эрэгтэй, 99 эмэгтэй аж. Манай улсад ирсэн тамирчдын олимпын наадам, ДАШТ, тивийн АШТ-ий медальтай тамирчид цөөнгүй оролцож байна. Тухайлбал, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын наадмын …

May, 2026

  • 29 May

    Монголын хөлбөмбөгийн шигшээ баг нөхөрсөг тоглолтод оролцоно

    Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэг жил гаруй хугацааны дараа олон улсын албан ёсны нөхөрсөг тоглолтуудад оролцох гэж байна.   Тодруулбал, энэ сарын 31-нд Сингапур, зургаадугаар сарын 5-нд Хонконгийн шигшээ багтай тоглохоор болжээ. Эдгээр тоглолт нь багийн бэлтгэл, тоглолтын зохион байгуулалт, шинэ бүрэлдэхүүний уялдаа холбоог шалгах ач холбогдолтой ажээ. Багийн бүрэлдэхүүнд гадаадын лигт тоглож буй дөрвөн тоглогчийг дуудсан бөгөөд …

  • 21 May

    Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид ААШТ-д оролцжээ

    ​Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод боллоо. Энэ удаагийн тэмцээнд 28 орны 250 гаруй тамирчин оролцсон бол манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөөд эх орондоо ирлээ. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 86 …

  • 21 May

    “Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зам хаах байршил, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. ​ Гүйлтийн маршрут дагуу усны 9, тэжээлийн 5 цэгийг байршууллаа Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа “Улаанбаатар марафон 2026” олон …

  • 21 May

    Монголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ

    ​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотын “МБанк арена”-д зохион байгуулж буй олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний пүмсэ төрлийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө.   Уг тэмцээний зургаан төрлийн нийлбэр дүнгээр таеквондогийн спортоор дэлхийд тэргүүлэгч Солонгосын шигшээ баг 13 алтан медаль хүртсэн амжилттайгаар итгэл төгс түрүүллээ. Тэгвэл Тайландын хүчирхэг баг хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр дэд аварга …

  • 20 May

    Тамаваши Б.Мөнх-Оргил 713 дахь даваагаа авснаар 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн амжилтыг эвдлээ

    Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн эхний 10 өдрийн барилдаан дууслаа. Макүүчи зиндааг ганцаараа тэргүүлж явсан озэки Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн гурван барилдааныхаа хоёрт нь өвдөг шороодсоноор найман даваатай болов. Ингэснээр ижил даваатай зургаан бөхийн хамтаар башёг тэргүүлэгчдийн эгнээнд байгаа юм. Тэгвэл Тамаваши Б.Мөнх-Оррил 10 дахь өдөр башёгийн анхны даваагаа авлаа. Ингэснээр дээд зиндаанд 713 давсан амжилтаар Харүмафүжи аваргын өмнө гарч, …

  • 20 May

    Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах уулзвар, гарцын мэдээллийг хүргэж байна. Цэцэг төвийн уулзвар Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар Чингэлтэй дүүргийн уулзвар ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар 11-р хороолол Сансарын шатахуун түгээх станц Сансарын туннел Зүүн 4 замын …

  • 20 May

    К.Алькарас Уимблдоны тэмцээнд оролцохгүй

    Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Испанийн теннисчин Карлос Алькарас гэмтлийн улмаас Уимблдоны тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Тэрбээр энэ тухайгаа Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Уимблдон бол энэ улирлын Их дуулгын гурав дахь тэмцээн бөгөөд зургаадугаар сарын 29-нээс долоодугаар сарын 12-нд явагдана. Өмнө нь мэдээлж байснаар, Алькарас тавдугаар 24-нөөс зургаадугаар сарын 7-нд явагдах Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд мөн оролцох боломжгүй …

  • 20 May

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулна. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохицуулах үүднээс марафон дараах цагийн хуваарийн дагуу зохион байгуулагдана. Тодруулбал, бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт …

  • 19 May

    Хөлбөмбөгийн ДАШТ-д Монголоос спортын гэрэл зурагчин Ч.Ганбат анх удаа ажиллана

    Цэнхэр гаргийн спортын хамгийн том үйл явдлын нэг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 23 хоногийн дараа буюу зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. 23 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулах юм. Анх удаа гурван улсад зохион байгуулах тус тэмцээнд 48 орны шигшээ баг оролцоно. Мөн ДАШТ-ий турш анх удаа 108 тоглолт болох юм. Анхдагчаар дүүрэн уг тэмцээнийг Монголоос анх удаа гэрэл …

  • 19 May

    Монголын дөрвөн тамирчин чансааны топ тавд багтжээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдынхоо чансааг шинэчлэн өчигдөр зарлалаа. Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин жингийнхээ шилдэг 20 тамирчны тоонд багтсан байна. Эрэгтэйчүүдээс +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн 3519 оноогоор гуравдугаарт жагссан бөгөөд түүнээс өөр шилдэг аравт багтсан бөх Монголоос байхгүй. Тэгвэл Казахстаны Астана хотод болсон “Их дуулга”-д түрүүлсэн олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат 13 байр …

  • 18 May

    “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө

    Азийн аваргуудын лигт аваргаа хамгаалан өрсөлдөж буй үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийнхан финалын шатанд өрсөлдөхөөр Малайзын Куала Лумпур хотод очжээ. Тэд хэсгийн урьдчилсан шатнаас хоёр хожил, дөрвөн хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгарснаар финалд өрсөлдөх шилдэг зургаан багийн нэг болсон юм. Тэгвэл финалд тэмцээний “А” хэсгийг тэргүүлсэн Индонезийн аварга “Дэва Юнайтед Бантен”, эзэн орны баг болох Малайзын аварга “Жохор Сөүтхерн Тайгерс”-тай маргааш болон нөгөөдөр …

  • 18 May

    “Улаанбаатар марафон”-д ашиглах хугацаа хэмжих системийн онцлог

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын амжилтын хугацааг олон улсын стандартын дагуу өндөр нарийвчлалтай хэмжих зорилгоор Германы RACE RESULT компанийн хугацаа хэмжих системийг ашиглаж байна. Тус систем нь олон улсын марафон болох Берлин, Лондон, Парис марафон, мөн триатлоны тэмцээнүүдэд өргөн хэрэглэгддэг. Систем нь гараа, бариа болон маршрутын дагуух хяналтын цэгүүд дээр оролцогч бүрийн хугацааг автоматаар бүртгэн, бодит үр дүнг …

  • 15 May

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохион байгуулах үүднээс төрөл тус бүрийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, бүтэн …

  • 14 May

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. Бэлтгэлээ урьдчилан хангаарай: Марафонд оролцохоос өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийж, биеийн тэсвэрээ нэмэгдүүлэх нь чухал. Алсын зайд аажмаар дасгал хийж, биеэ гүйлтийн ачаалалд бэлтгээрэй. Тохиромжтой гутал хувцас сонгоорой: Гүйлтийн гутал, хувцас …