“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 3, эмэгтэй 3, нийт 6 жингийн барилдаантай. Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Х.Маралмаа хагас шигшээ шатанд БНСУ-ын тамирчин Ян Жиёонтой учраа таарсан. Манай бөх хоёр вазари үнэлгээ алдаснаар цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд …
Спорт
August, 2023
-
18 August
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн ёслол боллоо
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой. Наадмын нээлт наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, өчигдөр нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн …
-
18 August
FIBA 3X3: Монголын эрэгтэй баг АЛТАН медалийн төлөө тоглоно
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын шигшээ багийг 21-17 харьцаатай хожсон. Ийнхүү манай эрэгтэй баг нэг ч хожигдоогүй амжилттай Зүүн Азийн залуучуудын наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Өрсөлдөгч нь өчигдөр манай залуучуудын ялсан Хятадын шигшээ баг. Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр 16:00 цагаас, алтан медалийн төлөөх …
-
17 August
Жүдо: С.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотод зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Мөсөн Өргөөнд үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн манай тамирчин С.Мөнх-Оргил аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ли Чан Койтой барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
-
17 August
Жүдо:Т.Отгонжаргал алтан медаль хүртлээ
Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ. Эмэгтэйчүүдийн 44 кг-д зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Тогтбаатарын Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болов.
-
17 August
Зүүн Азийн залуучуудын наадмын бадминтоны тэмцээнд 68 тамирчин өрсөлдөж байна
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн бадминтоны холбооны Ерөнхийлөгч Ким Жон Сү-г өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монголын бадминтоны спортын хөгжлийн талаар санал солилцож, тамирчин, дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх, Азийн бадминтоны холбооны төсөл хөтөлбөрүүдэд хамруулах боломжийн талаар ярилцав. Ноён Ким Жон Сү нь тамирчин ахуйдаа 1986 оны Азийн наадамд аваргалж байсан бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжээд 1992, 1996, 2000, …
-
17 August
БОКС: Д.Гэрэлсайхан алтан медалийн төлөө тулалдана
Зүүн Азийн залуучуудын наадмын боксын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ тамирчин Даваагийн Гэрэлсайхан БНСУ-ын тамирчин Хежин Парктай мөнгөн медалийн төлөө тулалдаж, 4-1 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин БНХАУ-ын Цянвен Ли-тэй нөгөөдөр алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Цянвен Ли өнөөдөр Тайваний боксчин И Чин Ли-г 4-1 онооны харьцаагаар ялсан юм.
-
16 August
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр Боксын төрлөөр эхэлнэ
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах тус наадам энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм. Зүүн Азийн залуучуудын наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцох юм. Харин …
-
15 August
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Маргааш буюу наймдугаар сарын 16-ны 20 цаг 23 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд Зүүн Азийн залуучуудын наадам нээлтээ хийнэ. Тус наадамд оролцох Үндэсний олимпын хороодын багийн ахлагч нарын хурал өнөөдөр Блю Скай зочид буудалд боллоо. Хуралд Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар оролцов. Хурлын эхэнд Зохион байгуулах хорооны зүгээс наадмын бэлтгэл …
July, 2023
-
31 July
Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг 3 жилээр хаслаа
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 28-ны өдөр хуралдаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжиннямын ёс зүйн асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргажээ. ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн: А. Өвөрхангай аймгийн …
-
28 July
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог тайллаа
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монголын үндэсний бөхийн Дархан аварга, үндэсний их баяр наадамд хамгийн олон буюу 11 удаа түрүүлсэн домогт бөх, Хөдөлмөрийн баатар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өнөөдөр Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчин бөхийн барилдааны үеэр зодог тайллаа. Тэрбээр аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө алдар цолоо дуудуулж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр …
-
24 July
Хорлоогийн Магван агсны нэрэмжит боксын тэмцээн эхэллээ
“Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч агсан, спортын мастер, дэд хурандаа Хорлоогийн Магваны нэрэмжит боксын тэмцээн өнөөдөр “Алдар” спорт хорооны “А” зааланд эхэллээ. Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдож буй энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн өсвөр, залуу боксчид оролцохоор хүрэлцэн иржээ. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг спорт …
-
20 July
Жюү жүци: Э. Батболд алтан медаль хүртлээ
Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Степп арена”-д болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр пара төрөлд манай тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Э.Батболд 2019 оноос хойш жюү жицүгийн “Elf Sport’s Institute” академид хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил АНЭУ-ын Аби-Дабигийн дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо …
-
20 July
Жюү жицү: Б.Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдлаа
“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр не-веза төрлийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн мастерсийн дэлхийн хошой аварга, Азийн элсний наадмын 2 алтан медальт ОУХМ Баттөгсийн Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдаж тавдугаар байрт оров. Монголын жюү жицүгийн хамгийн анхны хар бүст бүсгүй Б.Буяндэлгэр эх орныхоо дэвжээнд эхлээд Вьетнамын Хоан Ти Нат Куэ илүүрхэж удаах даваанд АНЭУ-ын Шамма Алкалбанид ялагдсан. …
-
19 July
Жюү-жицүгийн ДАШТ-д 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байна
Жюү-жицү бөхийн ДАШТ энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нээлтийн арга хэмжээнд оролцохдоо өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж буй Монголын жюү-жицүгийн холбоонд баяр хүргэж, нийт оролцогчдод амжилт хүслээ. Холбооны зүгээс Монгол наадмыг тохиолдуулан зуны дэлгэр цагт тэмцээнээ зохион байгуулсан нь гадаадын тамирчид, зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл