XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2023 оны хоёрдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга …
Спорт
February, 2023
-
20 February
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уяач, шагайн харваачдад улсын цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзлыг хангасан уяач, шагайн харваачдад Монгол Улсын цол хүртээв. МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Сашкагийн Эрдэнэбат,Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энхмөнх,Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир,Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул …
-
17 February
ОУХМ Г.Баярхүү “Мэргэжлийн бокс”-т хүч үзэхээр БНСУ-ыг зорилоо
Саяхан болж өнгөрсөн сонирхогчдын боксын УАШТ олон гал гарсан тулаануудтай өрнөсөн ч Монголын хоёр шилдэг боксчин, жил бүрийн УАШТ-ний ширүүн өрсөлдөгчид болох Б.Чинзориг болон Г.Баярхүү нарын дунд тулаан энэ удаа болоогүй. Тодруулбал, үе тэнгийн хоёр тулаанчдын өрсөлдөөнийг орон даяар хамгийн их харахыг хүсэн хүлээсэн боловч ОУХМ, Монгол Улсын аварга М.Баярхүү оролцоогүй. Учир нь тэр дэлхийн рингд хүч сорихоор болж, БНСУ-ыг …
-
13 February
Олимпын хөдөлгөөн Турк, Сирид туслах яаралтай тусламжийн сан байгуулав
Олимпын хөдөлгөөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид туслах зорилгоор яаралтай тусламжийн сан байгуулснаа зарлалаа. Онцгой байдлын сан нь 1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд үүний 750 мянгыг ОУОХ, Азийн олимпын зөвлөл, Европын олимпын хороо тэнцүү хуваан гаргах бол үлдсэн хэсгийг Олимпын дүрвэгсдийн сангаас гаргах юм. “Турк, Сирийн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэнд бид гүнээ эмгэнэж …
-
13 February
Бокс: Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Б.Мишээлт нар алтан медаль хүртлээ
ХХ Зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны 5 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 52кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд У.Шинэцэцэг, эрэгтэйчүүдийн 67кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар тус тус алтан медаль, эрэгтэйчүүдийн 51кг-ийн жинд Л.Даваадорж мөнгөн медалийг …
-
10 February
2022 оны Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Г.Ганбаяр шалгарав
Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа Улаанбаатар зочид буудалд боллоо. Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэхдээ 2022 оны тухайд хөлбөмбөгийн ДАШТ яг энэ үеэр давхцаж байсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм. Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсныг холбооны …
-
10 February
Азийн наадмын Хоккейн аваргууд Парисын олимпын эрхээ авна
Олон улсын хоккейн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ханжоугийн Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпын эрх олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулжээ. Парисын олимпын хоккейн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг өрсөлдөнө. Зохион байгуулагч Франц эрхээ шууд авах бол тивүүдийн АШТ-ээс таван эрхийн эзэд тодорно. Эрх олгох эдгээр тэмцээний нэг нь Азийн наадам байх юм. …
-
6 February
“Улсын харцага цолны хүндэтгэл”-ийн барилдаанд Б.Бат –Өлзий заан түрүүллээ
“Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” …
-
6 February
Чөлөөт бөх:МУГТ Б. Болортуяа “Загреб Опен” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох эхний тэмцээн “Загреб Опен” хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загребт боллоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа мөнгөн медаль хүртэв. Тэрбээр АНУ-ын Алиша Ховкыг 11:0-ээр, Унгарын Вивьен Матейг 12:2-оор, Молдавын Юлия Леордаг 3:3-аар, Канадын Диана Мэри Вейкерийг цэвэр дарж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд 110 барилдаанд дараалан …
-
3 February
“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа
“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Шалгаруулалт 2023 оны гуравдугаар сарын 8-нд хаагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн хүн бүр оролцох боломжтой. Гэхдээ уралдаанд оролцогчид медалийн зөвхөн нүүрэн хэсгийн загварыг гаргах бөгөөд ар талын загварыг зохион байгуулагчид өөрсдөө гаргах юм. Уралдааны ялагчид залуучуудын өвлийн олимпын уралдаан тэмцээн, нээлтийн ёслолыг үзэх эрх, бусад шагналаас …
-
3 February
12 настай Австрали охин Скейтбордын ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ
АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна. Цааш медалийн төлөө өрсөлдөхөөр үлдсэн эдгээр тамирчдыг Австралийн 12 настай Клое Коуэл тэргүүлэн гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр эхний шатанд 83.15 оноо авсан бол ард нь жагсаж буй Японы Үэмүра Аои 65.28 оноотой байгаа юм. “Би …
-
1 February
Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн тэрбээр Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болсон юм. Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг +5, мөстэй усанд сэлэлтийнхийг -2-оос +3 хэмийн усанд зохион …
January, 2023
-
26 January
Орчин үеийн таван төрөлтийнхөн азийн наадмаас олимпын эрхээ авна
Орчин үеийн таван төрөлтийн олон улсын холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээний хуваариа танилцуулж, Парисын олимпын эрх олгох шалгуурыг баталлаа. Олимпын эрх олгох тэмцээний нэг нь Ханжоугийн Азийн наадам болжээ. Азийн наадмаас таван эрх олгох юм. Орчин үеийн таван төрөлтийн олимпын эрхийн өрсөлдөөн тавдугаар сард болох Каирийн Дэлхийн цомоос эхлэх бөгөөд үүний дараа тивүүдийн АШТ, 2023, 2024 оны дэлхийн АШТ-ээс …
-
26 January
Уулын цанын шинэ хатан хаан
Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв. Тэрбээр 2022-2023 оны улиралд есөн гараанд түрүүлээд байна. “Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү …
-
25 January
Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.