Озеки Киришима Б.Лхагвасүрэн мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүллээ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озеки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2 дахь удаагаа түрүүлснээр Монгол сүмочдын 100 дахь түрүүг авлаа.

Тэрээр 2023 онд 62 давж хамгийн олон даваа авсан бөгөөд энэ зиндаанд түрүү авсан бөхчүүдээс Озеки цолтой анхны сүмоч болж байна.

Монголчууд Асашёрю аварга анх түрүүлсэн 2002 оны “Кюүшү Башё”-гоос хойш 21 жилийн дараа 100 дахь түрүүг авлаа.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …