Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

Бүгд Найрамдах Улс тунхагласаны 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг төв талбайд мандууллаа.

9.jpg

Төрийн ёслолын журамд заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай билээ.

Хүндэт харуулууд Төрийн ордны хоёр талаас жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд Төрийн зургаан далбааг Төрийн ёслолын журмын дагуу бэхлэн мандуулав.

18.jpg

Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

1.jpg2.jpg5.jpg6.jpg7.jpg8.jpg10.jpg11.jpg12.jpg13.jpg15.jpg16.jpg

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөл, хаваржилтын бэлтгэл ажлын хэрэгжилт, орон нутагт тулгамдаж …