Гадаад мэдээ

May, 2026

  • 21 May

    Израилаас Ливанд цохилт өгчээ

    Израилаас Ливаны өмнөд нутагт агаараас цохилт өгсний улмаас 29 хүн, тэдний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай Ливаны үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ. Ливаны Өмнөд болон Набатия мужийн хэд хэдэн хот сууринд цохилт өгсөн бөгөөд орон сууцны хороолол, улсын эмнэлгийн ойролцоох бүс өртөж, зам дээр мотоциклтэй явж байсан хүн амиа алдсан байна. Израилын хилтэй залгаа орших Өмнөд …

  • 19 May

    Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

    Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд мэдээлжээ. Эдгээр ордод стратегийн чухал эрдсүүдийг илүү хямд өртгөөр, илүү хялбар аргаар, байгаль орчныг ихээр бохирдуулахгүйгээр олборлох боломжтой. Хятад улсын ШУА-ийн Геологи, геофизикийн хүрээлэнгийн болон Хэйлунжан мужийн Геологи, эрдсийн товчооны мэргэжилтнүүд хамтран Хэйлунжан, Жилин мужуудад дээрх ордуудыг нээн илрүүлсэн байна. Ингэснээр цахилгаан автомашин, хэт дамжуулагч, лазерын систем …

  • 18 May

    АНУ-ын тавьсан нөхцөлүүдийг нийтэлжээ

    Энхийн хэлэлцээний хоёр дахь үе шатны үеэр Ираны талд тавьсан Америкийн таван шаардлагын жагсаалтыг Ираны төрийн мэдээллийн “Fars” агентлаг ням гарагт Telegram сувагт нийтэлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал хоёрдугаар сарын 28-нд Израилтай хамтран эхлүүлсэн дайны явцад Иранд учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байгаа аж. Мөн Иранаас 400 кг баяжуулсан уран авах бодолтой байгаа бөгөөд тус улсад цөмийн байгууламжийн зөвхөн ганцхан …

  • 18 May

    Эбола вирусийн дэгдэлтийн улмаас Руанда-Конгогийн хилийг хаажээ

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) Эбола вирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан тус улсыг Руанда улстай холбодог Рубаву тойргийн хилийн боомтуудыг өнгөрсөн ням гарагт хаасан байна. Уг аюулт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Гома болон Рубаву-Гисеньи хотуудыг холбосон хилийн боомтуудыг тодорхойгүй хугацаагаар хаасан тухай Руанда улсын Баруун мужийн Рубаву тойргийн дарга Проспер Мулиндва орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгджээ. Хэдийгээр …

  • 18 May

    Ли Жэ Мён, Д.Трамп нар АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар ярилцжээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ням гарагт утсаар ярьж, Д.Трампын БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцсэн тухай Хөх ордноос мэдээлжээ. Тус ордноос мэдээлснээр, Д.Трамп БНХАУ-ын удирдагчтай хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар танилцуулсныхаа  дараа хоёр удирдагч Солонгосын хойгийн энх тайван болон өнгөрсөн онд байгуулсан хоёр талын хамтарсан баримт бичгийг (худалдааны хэлэлцээр) саадгүй хэрэгжүүлэх асуудлаар илэн далангүй, нухацтай …

  • 12 May

    АНЭУ, Хятад, Оманы компаниудыг хоригийн жагсаалтад оруулжээ

    Хятад руу газрын тос худалдах Исламын хувьсгалт гвардийн корпусын ажиллагаанд оролцсон гэх шалтгаанаар 12 хувь хүн, хуулийн этгээдийг АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газрын (OFAC) хоригийн жагсаалтад оруулсан тухай тус байгууллагын цахим хуудсанд даваа гарагт мэдээлжээ. “Өнөөдөр OFAC Исламын хувьсгалт гвардын корпуст Ираны газрын тосыг Хятад руу нийлүүлэхэд туслалцаа үзүүлсэн хүмүүс, компаниудад хориг арга хэмжээ авч байна” гэж уг …

  • 12 May

    Болгар, Италийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцжээ

    Болгарын Гадаад хэргийн сайд Велислава Петрова Италийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Антонио Таянитай Брюссель хотноо хэлэлцээ хийсэн тухай Болгарын ГХЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ. Европын Холбооны (ЕХ) Гадаад хэргийн зөвлөлийн хурлын үеэр болсон уг уулзалтын үеэр сайд нар “Коридор №8” төслийг хэрэгжүүлэх, тээвэр, эрчим хүчний холболтыг сайжруулах болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Уулзалтын эхэнд А.Таяни …

  • 12 May

    НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулган Нью-Йорк хотноо эхэллээ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ойн форумын 21 дүгээр чуулган (UNFF21) Нью-Йорк хотноо энэ сарын 11-ний өдөр эхэлж, “Дэлхийн ойн зорилтуудын 2026 оны тайлан”-г танилцууллаа. Энэ удаагийн чуулганаар дэлхийн ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан сорилт, цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцэж байна. Тайланд дурдсанаар 2015–2025 онд дэлхий даяар 40 сая га ой устсан бөгөөд тогтвортой ойн менежментийн санхүүжилтийн хэрэгцээ өндөр хэвээр байгааг онцолжээ. …

  • 11 May

    Иранаас ирүүлсэн хариуг “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энх тайвны хэлэлцээ хийх саналынх нь хариуд  ирүүүлсэн Ираны хариуг “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ. “Ираны төлөөлөгчид гэгч хүмүүсээс” ирүүлсэн хариуг дөнгөж сая уншлаа хэмээн Д.Трамп олон нийтийн сүлжээндээ бичээд, Ираны талын хариу түүнд таалагдахгүй байгаа учир “ОГТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ” гэж мэдэгджээ. Тэрбээр эдгээр үгийг том үсгээр бичээд, өөр дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. Ираны …

  • 11 May

    “Eurovision-2026” уралдаан Венад эхэллээ

    ​70 дахь удаагийн “Eurovision” дууны тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 10-ны ням гаргийн орой Вена хотноо боллоо. “Eurovision-2026” тэмцээний оролцогчид 170 метр урт оюу өнгийн хивсэн дээгүүр алхаж ёслолын талбайд хүрэлцэн иржээ. Уг хивсийг Вена хотын Бургтеатраас эхлэн Ратуша (хотын захиргааны ордон) хүртэл зассан бөгөөд тэнд Вена хотын дарга Михаэль Людвиг болон тэмцээний зохион байгуулагчид уран бүтээлчдийг угтан …

  • 11 May

    Д.Трамп энэ долоо хоногт БНХАУ-д айлчилна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. “БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна. Хятадад хийх Д.Трампын айлчлал тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд товлогдсон гэж Америкийн тал өмнө нь мэдээлж байв. АНУ-ын одоогийн …

  • 11 May

    Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ

    ​Монгол Улс энэ оны эхний 4 сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.8 тэрбум ам.доллар, импорт 3.7 тэрбум ам.доллар болж, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. ​ Эх сурвалж: Montsame.mn

  • 11 May

    Б.Нетаньяху Болгарын Ерөнхий сайд Р.Радевт баяр хүргэв

    Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Болгарын Ерөнхий сайд Румен Радевтай утсаар ярьж, “Прогрессив Болгар” нам парламентын сонгуульд ялсанд, мөн шинэ Засгийн газар байгуулагдсанд баяр хүргэсэн тухай Болгарын Сайд нарын зөвлөлийн хэвлэлийн алба ням гарагт мэдээлжээ. Сайд нар утсаар ярих үеэрээ мөн хоёр талын харилцааны асуудлуудлыг хэлэлцсэн байна. “Прогрессив Болгар” намаас нэр дэвшсэн Румен Радевыг Ерөнхий сайдаар томилох асуудлаарх санал хураалтыг …

  • 11 May

    Дэлхийн газрын тосны хомсдол нэг тэрбум баррельд хүрчээ

    АНУ, Израил болон Ираны хоорондох дайны улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн гэж Саудын Арабын “Saudi Aramco” компани тооцоолжээ. Тус компанийн захирал Амин Насерийн тооцоолсноор, Ормузын хоолойг бүслэн хаах ажиллагааг зогсоож, нийлүүлэлт сэргэсэн тохиолдолд ч гэсэн  зах зээл болон түүхий эдийн үнийг тогтворжуулахад тодорхой хугацаа шаардлагатай. А.Насер онцлохдоо, дайн тулаанаас …

  • 11 May

    Солируудыг илрүүлэгч анхны дуран авайг сансарт байрлуулна

    Сүүлт од, солир зэрэг дэлхийд аюул учруулж болзошгүй сансрын биетүүдийг хайж илрүүлэх зориулалттай АНУ-ын НАСА агентлагийн NEO Surveyor гэдэг дуран авайг албан ёсоор туршиж эхэлсэн байна. Уг телескопийг 2027 оны 9 дүгээр сард Falcon 9 зөөгч пуужингаар хөөргөж, сансарт байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ бол хэт улаан туяаны диапазонд ажиглалт явуулдаг, дэлхийг хамгаалах зорилгоор тусгайлан зохион бүтээсэн анхны дуран авай юм. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын хэд …