Гадаад мэдээ

October, 2020

  • 9 October

    Танилц: Хими, Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд

    Нобелийн шагналтнууд энэ 7 хоногт тодорсоор байна. Ген засварлах технологийг боловсруулсан эрдэмтэд химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн бол хар нүхийг судалсан эрдэмтэд физикийн нобелийн шагнал хүртлээ. Химийн салбарын Нобелийн шагналыг Ген засварлах аргыг боловсруулсан эрдэмтэд хүртлээ Ген засварлах технологийг боловсруулсан эрдэмтэд болох Эммануэль Шарпантье, Женнифер Дудна нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ гэж Шведийн Шинжлэх ухааны академийн Нобелийн …

  • 9 October

    ОХУ-д зэвсгийн агуулах дэлбэрч, 2000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

    ОХУ-ын Москва хотын зүүн урд Рязань мужид гарсан ой хээрийн түймэр армийн зэвсгийн агуулахад хүрч шатсанаар том хэмжээний дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн дараа ойр орчимд таван км-ын радиуст оршин суудаг 2,300 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн ойролцоох төв замуудыг хаажээ. Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 400 гаруй гал сөнөөгч агуулахад гарсан галыг унтраахаар ажиллажээ. Хүчтэй дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрстсэн тохиолдол гараагүй ч таван …

  • 9 October

    Жорж Флойдын аминд хүрсэн цагдаа батлан даалтад суллагджээ

    АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойдын үхэл дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг Black Lives Matter хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд хүргэсэн билээ. Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийн ажилтан Дерек Шовен өнгөт арьст иргэн Флойдын хүзүүн дээр найман минутын турш өвдөглөж амь насыг нь хороосон юм. Энэ жилийн тавдугаар сарын 25-ны өдөр болсон уг харамсалтай үйл явдлаас хойш Шовеныг онц хүнд дэглэмтэй хорих газарт баривчлан саатуулж байсан ч сая ам.долларын батлан даалтад …

  • 9 October

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажилдаа эргэн орлоо

    Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны ажилдаа эргэн орж, “Дельта” хар салхитай холбоотой нөхцөл байдал, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний асуудлаар бага хурал хийжээ. Мөн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ирэх долоо хоногт болох мэтгэлцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны даргын туслах Брайан Моргенстерн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Энэ талаар Д.Трамп …

  • 5 October

    Олон мянган амьтад далайн эрэг дээр гарч, хордож үхжээ

    ОХУ-ын Камчаткын далайн эрэгт олон мянган далайн амьтад эрэг дээр гарч үхсэн тохиолдол гарчээ. Өмнө нь усан спортын тамирчид далайн уснаас болж нүд нь түлэгдэж байна хэмээн удаа дараа гомдол мэдүүлж байсан бөгөөд мэргэжилтнүүдийн баталснаар далайн уснаас их хэмжээний шатахуун илэрсэн аж. Камчатка бол ОХУ-ын алс дорнод дахь Номхон далай, Охотскийн тэнгистэй уулздаг том хойг бөгөөд тус хойгийн Халактир далайн …

  • 5 October

    Трамп сэтгэл санаа өөдрөг байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн халдвараар өвчилж өнгөрсөн Баасан гаригт цэргийн төв эмнэлэгт хэвтсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр (2020.10.5) дэмжигчидтэйгээ уулзахаар Уолтер Рид цэргийн төв эмнэлгээс түр хугацаагаар гарсан байна. Тэрбээр удалгүй эмнэлэгт буцан ирж хэвтсэн аж. Трамп хар өнгийн амны хаалт зүүж, автомашиныхаа цонхоор эмнэлгийн гадна цугласан дэмжигчид рүү даллан явсан байна. Тэрбээр “Би ковид-19 өвчний талаар их …

  • 3 October

    АНУ-аас БНХАУ-ын иргэдийг албадан гаргалаа

    АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын газар 10 сарын 2 нд БНХАУ-ын улс төрийн хамааралтай бүх хүмүүсийг албадан гаргаж, I-485 анкетыг хүлээн авахгүй болсоноо мэдэгдсэн байна. Ийнхүү оршин суух эрхийг хааж, албадан гаргах ажиллагааг эхлүүлжээ.

  • 2 October

    ОХУ-д өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо 9000 мянга давав

    МОСКВА. /TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 9412 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 1 194 643 болж нэмэгдлээ гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлэв. Шуурхай штабаас мэдээлснээр, нийслэл Москва хотод 2704  шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 297729 болсон байна. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт орж байгаа Москва мужид 244 тохиолдол шинээр илэрсэн бол …

  • 2 October

    Трамп гэргийн хамт коронавирусний халдвар авчээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья коронавирусний халдвар авчээ. Халдвар авсан нь батлагдсан болохыг тэрбээр “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.  “Өнөөдөр орой /пүрэв гараг/ Америкийн тэргүүн хатагтай бид хоёр коронавирусний шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарсан. Бид хорио цээрийн дэглэм, эмчилгээг яаралтай эхлүүллээ. Бид үүнийг хамтдаа даван туулна!” гэж тэрбээр бичжээ. Трампын эмчийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний гэргийн биеийн …

September, 2020

  • 30 September

    Трамп, Байден нарын мэтгэлцээн доромжилсон өнгө аястай, эмх замбараагүй болжээ

    Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний өрсөлдөгч Жо Байден нарын халз мэтгэлцээн сүүлийн хэдэн жилд тохиолдоогүй хамгийн эмх замбараагүй, хамгийн уур бухимтайгаар ширүүн өрнөлөө хэмээн BBC агентлаг мэдээлсэн байна. Охайо, Кливленд хотод болсон 90 минутын форумын үеэр тэд бие бие рүүгээ ууртай хашгирч, цар тахал, цагаан арьст ноёрхол, эдийн засгийн талаар ширүүн маргажээ. Ноён Байден Ерөнхийлөгч Трампыг “алиалагч”, “дуугүй бай” гэсэн …

  • 30 September

    Ухань хот жуулчид хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ

    Хятад улсад жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт Улс байгуулагдсаны бүх нийтийн амралт тохиодог. Энэ үеэр зам тээврийн ачаалал энгийн үеээс огцом нэмэгддэг байна. Энэ сарын 22-ны байдлаар Хубэй мужийн Ухань хотын хурдны галт тэрэгний өртөө удахгүй ирэх зорчигчдын урсгал ачааллыг амжилттай давахын тулд мэргэжилтэн, туршлагатай ажилчдыг зохион байгуулж хурдны галт тэрэгний ариутгал халдваргүйжуулэлт, засвар болон бэлтгэл ажлыг …

  • 29 September

    Их Британи Билл Гейтсийн сантай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ

    Их Британийн эрх баригчид Билл болон Меланда Гейтсийн сантай, мөн тус улсын “Wellcome Trust” буяны байгууллагатай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бямба гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлд дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэхдээ төлөвлөгөөг танилцуулна гэж хэлжээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.  …

  • 29 September

    Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ

    Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг “COVID-19” халдварын улмаас ирэх аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаригт эхлэх байсан хоёр өдрийн  уулзалтыг ийнхүү хойшлуулсан байна. “Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель тусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнтэй өнгөрсөн долоо хоногийн эхээр ойр байсан хамгаалагчаас халдвар илэрсэн” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Баренд Лейтс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Ш.Мишелийн шинжилгээний хариу …

  • 29 September

    В.Путинг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

    10 хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков  есдүгээр сарын 24-ний өдөр мэдэгджээ. Гэвч Ерөнхийлөгч Путиныг Кремлээс нэр дэвшүүлээгүй гэдгийг Песков тэмдэглэсэн юм Харин Оросын зохиолч Сергей Комков Путиныг нэр дэвшүүлэх өргөдлийг Нобелийн хороонд есдүгээр сарын 10-нд илгээсэн аж. Сергей Комков ОХУ-ын Ерөнхийлөгчийг коронавирусийн эсрэг тэмцлийн хүрээнд нийт 27 оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн тус улсын …

  • 29 September

    “Alibaba” компани захиалга хүргэх анхны роботоо танилцууллаа

    Цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч, Хятадын “Alibaba” компани захиалга хүргэх анхны автомат ложистик роботыг танилцууллаа гэж Шанхайн “Ицай глобал” хэвлэл мэдээлжээ. “Xiaomanlv” хэмээн нэрлэсэн жижиг хэмжээтэй уг роботод хиймэл оюун ухаан бүхий өөрөө жолоодох технологи суурилуулжээ. Энэхүү робот нь өдөрт 500 хүртэлх захиалгыг тогтсон нэг хаягаар, жишээлбэл, албан газар, сургууль руу хүргэх чадвартай аж. Мөн нэг удаад 50 хүртэлх илгээмжийг тээвэрлэх, цаг агаарын нөхцөл, …