Гадаад мэдээ

September, 2020

  • 1 September

    Эммануэль Макрон Ливан Улсыг шинэ Засгийн газраа хурдан байгуулахыг уриаллаа

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливан Улсыг шинэ Ерөнхий сайдаа томилсоны дараа шинэ Засгийн газраа хурдан байгуулахыг уриаллаа. Ливан Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд асан Мустафа Адиб парламентын гишүүдийн олонхын дэмжлэгтэйгээр үүрэг гүйцэтгэхээр шинээр сонгогдсон байна. 8 дугаар сарын 4-нд нийслэл Бейрут хотод болсон хүчтэй дэлбэрэлтийн дараа Засгийн газар нь огцорсон. Тус хотын боомтод аммиакийн нитратаас үүдэлтэй дэлбэрэлтийн улмаас 200 орчим …

August, 2020

  • 31 August

    ОХУ-ын халдварын тоо 1 саяд хүрчээ

    Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4,993 хүн коронавирусын халдвар авсан болох нь батлагдсан гэж тус улсын эрх баригчид мэдээлэв. Энэ нь нийт тохиолдлын тоог 995,319-д хүргэж байгаа бөгөөд ингэснээр халдварын тоогоороо дэлхийд дөрөвт бичигдэхээр болж байна. Мөн ОХУ-ын албаны хүмүүс Ковид-19-ийн улмаас 17,176 хүн нас барсныг мэдээллээ.

  • 31 August

    Олон нийтийн жагсаал Лукашенкод шахалт үзүүлсээр байна

    Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг хэдэн арван мянган хүн дахин гудамжинд гарч жагссаар байна. Цагдаагийн томоохон бүрэлдэхүүн Минск хотын Тусгаар тогтнолын талбайг бүсэлж, 140 орчим жагсагчыг баривчилжээ. Наймдугаар сарын 9-нд болсон сонгуулийг луйвардсан гэж олон нийт үзэж эсэргүүцлийн жагсаал өрнүүлсээр байгаа. 26 жилийн турш засгийн эрх барьж буй ноён Лукашенко огцрох бодолгүй байгаагаа мэдэгдэж, сонгуулийн луйврыг үгүйсгэж байгаа ажээ.

  • 28 August

    Швейцарт Covid19-ийн дэгдэлтийн тоо тогтмол өссөөр байна

    Швейцарь, Ямайка, Чех улсууд Их Британийн хорио цээрийн жагсаалтад орсон хамгийн сүүлийн улсууд юм. Бямба гарагийн өглөөний 04:00 цагаас хойш эдгээр улсаас ирсэн иргэдийг бие даан 14 хоногийн турш тусгаарлахыг шаардаж байна. Швейцарийн засгийн газрын мэдээлж байгаагаар сүүлийн долоо хоногт халдварын дэгдэлтийн тоо “тогтмол өссөн” гэжээ. Сүүлийн дөрвөн долоо хоногт 100,000 хүнд халдвар илэрсэнээр дэгдэлтийн тоон үзүүлэлт 18.5-оос 22 хувь болж өссөн аж.

  • 26 August

    Испани Улс вирусын тархалтыг хянах 2000 цэрэг бүртгэхээр болжээ

    Испани улс коронавирусын халдвар авсан хүмүүсийг бусдад тархаахгүй, тогтоохын тулд армийн тусламжыг ашиглана гэж Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдлээ. Энэ талаар сургалтад хамрагдаж мэргэшсэн 2000 орчим цэргүүдийг бүс нутгуудад илгээхээр болжээ. Испани Улс вирусын батлагдсан тохиолдлын тоогоороо баруун Европд хамгийн өндөрт жагсаж байгаа. Нийт 400,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, хамгийн хурдан тархацтай орны тоонд ороод байгаа юм. Одоогийн байдлаар нийт 29,000 …

  • 26 August

    Ким Чен Ун Хойд Солонгосын “дутагдал”-ыг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй мэдээлсэнгүй

    Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусын халдвар болон удахгүй болох Бави далайн хар салхинд бэлтгэхийг анхааруулав. Мягмар гарагт улс төрийн товчооны хуралдаан дээр тэрбээр хэлсэн үгэндээ коронавирусын эсрэг арга хэмжээнд “зарим дутагдалтай талууд” байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тэр талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Хойд Солонгос одоо болтол Ковид-19-ийн тохиолдлыг батлаагүй байгаа нь ажиглагчдын эргэлзээг төрүүлж байна. Албаны хүмүүс тус …

  • 26 August

    Парист болсон эмх замбараагүй байдлын үеэр 150 орчим хүнийг баривчилжээ

    Португалийн нийслэл Лиссабон хотод Аваргуудын лигийн финалын тоглолт болж, Францын “Пари Сен-Жермен баг Мюнхений “Бавария” багт хожигдсон юм. Тоглолтыг Францын нийслэл дэх цэнгэлдэх хүрээлэнд шууд дамжуулалтаар үзэж байх үед эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар 150 орчим хүнийг саатуулжээ. “Аваргуудын лигийн финалын тоглолтын орой хууль сахиулах байгууллагын ажилтнууд эвдэн сүйтгэсэн, хүчирхийлэл үйлдсэн, цагдаа нар руу янз бүрийн эд зүйлс шидсэн зэрэг хэргээр 148 хүнийг баривчилсан. Түүнчлэн амны хаалт заавал зүүх …

  • 26 August

    Өмнөд Суданд ачааны онгоц осолдож, 17 хүн нас баржээ

     Өнгөрөгч Бямба гаригийн өглөө Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачааны онгоц хэдхэн минутын дараа осолдсоны улмаас 17 хүн амиа алдсан байна. “Амьд үлдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн, ослын улмаас нисэх багийн  хоёр гишүүн, онгоцонд сууж явсан 15 хүн амиа алдсан” гэж гэрч болох Жозеф Майон гэдэг хүн ярьжээ.   Ослын газарт Өмнөд Суданы Тээврийн сайд Мадут Биар Йол хүрэлцэн ирсэн байна. Борооны улмаас осол болсон газарт гүнзгий намаг тогтсон учраас …

  • 26 August

    Сөүлд амны хаалт заавал зүүхийг үүрэг болголоо

    Өмнөд Солонгос улсад коронавирусын халдварын 2 дахь давалгаа явагдаж байгаатай холбогдуулан, халдварын тархалтыг хязгаарлах үүднээс Сөүл хотод заавал амны хаалт зүүхийг үүрэг болголоо. Ингэснээр иргэд гэрээсээ гадна хаана ч байсан амны хаалт зүүх шаардлагатай болж байна. “Энэхүү шийдвэрийн дагуу Сөүл хотын бүх оршин суугч гадуур явж байхдаа төдийгүй аливаа барилга байгууламжийн дотор байхдаа амны хаалт зүүх шаардлагатай боллоо” гэж Сөүл …

  • 26 August

    Голдмэн закс групп 3.9 тэрбум ам. долларын тооцоог Малайз улстай хийж дуусгалаа

    Малайзийн төрийн сан дэлхийн авлигын томоохон хэрэгт холбогдож, өмнөх Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Тус асуудалтай холбоотой Голдмэн Закс групп болон Малайзи Улсад 3.9 нийтдээ тэрбум ам.долларыг үүнээс 2.5 тэрбум ам.долларыг 10 хоногийн дотор бэлэн мөнгөөр, мөн 1.4 тэрбум ам.доллар дэлхийн өнцөг буланд царцаагаад байсныг буцаан олгохоор болж эцэслэв. Харин Малайзийн Засгийн газар Голдмэн Закс банкны эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж авахаар болсон байна. Энэхүү хэлцэл нь хоёр талд харилцан ашигтай юм. Санхүүгийн хямралаас хойш …

  • 26 August

    Удоканы зэсийн ордын хөрс хуулалтыг эхлүүлнэ

    ОХУ-ын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг ашиглах эхний шатны ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгч “Байгалийн уул уурхайн компани” мэдээлсэн байна. Тодруулбал, ордын баруун хэсэгт хөрс хуулах, туршилтаар хүдэр олборлох уулын ажил хийгдэнэ гэж мэдээлэлд дурджээ. Эхний шатанд уулын ажлыг 2021 онд эхлүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан аж. Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын Газрын хэвлий ашиглалтын …

  • 26 August

    Техас, Луизиана зэрэг эргийн муж улсууд руу “Лаура” хар салхи чиглэж байна

    АНУ-ын Техас, Луизиана зэрэг эргийн муж улсуудыг “Лаура” хар салхи чиглэн урагшилж байгаатай холбогдуулан олон мянган хүнд гэр орноосоо нүүн шилжихийг үүрэг болгожээ. Шуурга Кубаас Мексикийн буланг дайран АНУ-ын дээр дурдсан муж улсуудыг лхагва гарагт дайран өнгөрөх төлөвтэй байна. Луизиана муж улсад даваа гарагт хүчтэй салхи дэгдэж, аадар бороо оржээ. Техас, Луизиана нь саяхан хүчтэй шуурганд нэрвэгдсэний улмаас олон байшин барилга …

  • 25 August

    Парламентын гишүүд, шүүгчид, прокурорын эсрэг ОХУ-ын авлигатай хийж буй тэмцлийг эрчимжүүлэхийг Европын зөвлөлөөс уриалав

    Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (Group of States Against Corruption, GRECO)-ийн шинжээчид ОХУ-ын авлигатай тэмцэж буй үйл ажиллагаанд зарим нэг ахиц байгаа ч цаашид “хийгдэх шаардлагатай ажлууд байна” хэмээн дүгнэжээ. Цаашид парламентын гишүүд, шүүгчид, прокуроруудын авлигатай тэмцэх шаардлагатай байгааг онцолсон. Хууль тогтоох үйл явцыг ил тод болгох, хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зэрэг нь өөрчлөх эрх гэхээсээ илүүтэй ерөнхий дүрэм болжээ …

  • 24 August

    Хятадын Жэнжөү хотод бүрэн автомат жолоодлоготой автобусыг туршиж байна

    Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн нийслэл Жэнжөү хотод автомат жолоодлоготой автобусыг сүүлийн өдрүүдэд туршин ажиллуулж байна. Тус автобус нь олон нийтийн замын хөдөлгөөнд оролцох 5G техлоноги AI ухаалаг удирдлагын системээр тоноглогджээ. Мөн зогсоол бүр нь ухаалаг төхөөрөмжөөр тоноглогдсоны зэрэгцээ бусад машинтай аюулгүйн зайгаа барих, урьдчилан дохио өгөх зэрэг чадамжтай. Замын хөдөлгөөнд оролцож буй бусад машинуудын урсгалд зохицон зорчих нь …

  • 17 August

    Мадридад амны хаалт зүүхийг эсэргүүцсэн цугларалт болжээ

    Ням гаригт Испанийн нийслэл Мадрид хотод хэдэн зуун жагсагчид цугларч, амны хаалт заавал хэрэглэх тухай журмыг болон болон коронавирусын тархалтыг таслан зогсоохтой холбоотой зарим арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна. Энэ жагсаал нь тус улсын Засгийн газраас гаргасан олон нийтийн дунд тамхи татахыг хориглох зэрэг шинэ хязгаарлалтыг тогтоосноос хоёр хоногийн дараа болсон жагсаал юм. 6 дугаар сарын сүүлчээр тус …