Гадаад мэдээ

February, 2019

  • 12 February

    Ариана Гранде “Грэмми” хүртлээ

    Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол энэ сарын 10-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө. АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэммийн шагналыг дуучин Ариана Гранде анх удаа “Sweetener” дуугаараа хүртлээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцоогүй бөгөөд цахим хуудсаараа сэтгэгдлээ хуваалцсан байна.

January, 2019

  • 30 January

    “Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой тохиов

    Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Санкт-Петербург хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Бегловын урилгаар 2019 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд “Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой”-н хүндэтгэл-дурсгалын арга хэмжээнд оролцлоо.  75 жилийн өмнө зөвлөлтийн Улаан арми Ленинград хотын оршин суугчдын хамт …

  • 29 January

    Хятадын хүний эрхийн хуульчид 4,6 жилийн ял оноожээ

    Хятадын хүний эрхийн хуульч Ван Цюаньчжаныг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэхээр болсон тухай Тяньжинь хотын шүүхээс өчигдөр /2019.01.28/ мэдээллээ. 2015 оны долдугаар сард Хятад улс даяар хүний эрхийн хуульч болон идэвхтнүүд улс төр болон шашны бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд 300 гаруй хүнийг баривчилж хорьсон билээ. Ван Цюаньчжан хуульчийн хэрэг нь …

  • 22 January

    Грэммийн шагнал гардуулах ёслолыг Алиша Кеис хөтөлнө

    Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болно. Энэ жилийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг дуучин Алиша Кеис хөтлөн явуулахаар болсон байна. Дуучин Алиша Кеис “Уран бүтээлчдийг хамгийн ихээр хүсч тэмүүлдэг, дуу хөгжмийн салбар дахь хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээнийг хөтлөхөөр болсондоо маш их баяртай байна” ярьжээ. Тэрбээр 15 удаа Грэмийн шагналыг хүртэж байсан …

  • 18 January

    Японд галт уул дэлбэрчээ

    Японы баруун хэсэгт өчигдөр гал уул дэлбэрчээ.Тодруулбал Кучинорабу арлын Шиндаке галт уул өчигдөр 9:19 цагт дэлбэрч, тогооноос нь халуун лав 1.5 км-т цацагдан, үнс нурам нь 500 м өндөрт оргилжээ. Галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан Японы цаг уурын агентлагаас арлын оршин суугчдад ууланд авирахаас татгалзаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Якушима хотын захиргаанаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх удирдамжийг 1 цаг 40 …

  • 16 January

    Дэлхийн банкны ерөнхийлөгчид Иванка Трамп нэр дэвшихгүй

    Дэлхийн банкны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөхөөр ажилладаг Иванка Трампыг Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл тараад байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл худал болохыг Цагаан ордноос мэдэгджээ. Цагаан ордны төлөөлөгч Жэссика Дитто “Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг …

  • 10 January

    Японы чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида зодог тайлав

    Японы чөлөөт бөхийн домог Саори Ёшида  зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Саори Ёшида “Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэний дараа шигшээ багтаа дасгалжуулагчаар ажиллахаас гадна залуу тамирчидтай бэлтгэл хийж байсан билээ.  Саори Ёшида “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-ийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түүхэн амжилт эзэн болсон юм.      

  • 8 January

    Ким Жон Ун БНХАУ-д айлчилж байна

    БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргий Ри Сол Жугийн хамтаар БНХАУ-д айлчлахаар /2019.01.07/ өчигдөр галт тэргээр хөдөлжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ болон Өмнөд Солонгостой хийх Хойд Солонгосын хэлэлцээг хариуцан ажилладаг, Ким Ён Чол тэргүүтэй дипломатууд багтжээ.Тэрбээр энэ сарын 7-10-ны өдрүүдэд БНХАУ-д гурван өдрийн албан ёсны айлчлал …

  • 7 January

    Малайзын хаан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо

    Малайз улсын хаан Султан Мухаммад V хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээс татгалзаж байгаагаа өчигдөр /2019.01.06/ зарлажээ.V Мухаммед Фарис нь нь хаан ширээнд 2016 оны арванхоёрдугаар сард суусан бөгөөд үүрэгт хугацаа нь дуусахад гурван жил дутуу байхад өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ бууж байгаа аж. Малайз улс тусгаар тогтносноос хойш хаан нь хугацаанаасаа өмнө огцорч байгаа анхны тохиолдол болж байна. Малайзын хаан …

  • 3 January

    Бразилын шинэ ерөнхийлөгч Жаир Болсонару тангараг өргөлөө

    Бразилын шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонару Мягмар гаригт тангаргаа өргөлөө.Өдгөө 63 настай улс төрч Жаир Болсонару өнгөрөгч 10 дугаар сарын 28-нд болсон Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөгч зүүн баримжаатай Ажилчны намын нэр дэвшигч Фернандо Хаддадыг ялсан юм. Тэрбээр тангараг өргөх ёслолынхоо үеэр “Ард түмэн өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгосноор Бразил улс социализмаас чөлөөлөгдлөө.Авлига хээл хахууль, гэмт хэрэг, эдийн засгийн зүй бус …

  • 2 January

    Венсан Кассель Тина Кунаки нар анхны хүүхдээ хүлээж байна

    “Black Swan” киноны од Венсан Касселын залуу эхнэр Тина Кунаки жирэмсэн болсон тухай dailymail.co.uk мэдээллээ. Өдгөө 52 настай жүжигчин Венсан Кассел өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд 21 настай Францын модель Тина Кунакитэй Францад гэрлэсэн билээ. Алдартай жүжигчин Венсан Кассел өөрийн инстиграм хуудаснаа эхнэрээ жирэмсэн болсныг зарлажээ.     View this post on Instagram   Bonne année Feliz ano novo Happy …

December, 2018

  • 27 December

    Хятадад Мао Зэдуны мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэж байна

    БНХАУ-ын үндэсний хөгжлийн үзэл санаа, орчин үеийн үзэл суртал бүрэлдэн бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн томоохон зүтгэлтэн Мао Зэдуны мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэж байна.

  • 25 December

    Дуучин С.Тэнгэр “Алтан хоолойт дуучин”-аар шалгарлаа

    Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэр энэ сарын 21-ны өдөр БНХАУ-ын “Алтан хоолойт дуучин” -аар шалгарсан байна.Хятадын удирдагч Дэн Сяо Пиний эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалтын 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр түүнд шагналыг нь гардуулсан байна. Тэрбээр 1989 онд Бүх Хятадын дууны шилдэг дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцон, түрүүлж байжээ. Түүний 1991 онд аяыг нь зохиосон “Аав бид хоёр” дуу нь …

  • 21 December

    Жүжигчин Кира Найтли Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулав

    Алдарт жүжигчин Кира Найтли Их Британийн эзэнт гүрний одонгийн офицер гавьяаны тэмдгээр шагнуулжээ. Жүжгийн урлаг  оруулсан хувь нэмрийнхээ төлөө Их Британийн эзэнт гүрний одон тэмдэг авсан Кира Найтлид баяр хүргэе!” хэмээн Букингемийн ордны мэдэгдэлд дурдсан байна. Жүжигчин бүсгүйд шагналыг Уэльсийн хунтайж Чарльз гардуулсан байна.

  • 18 December

    “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлажээ

    Ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдөр болох 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг  зарлажээ. “Шилдэг драм кино” төрөлд  найруулагч Райан Куглерийн “Хар ирвэс”, Спайк Лигийн “BlacKkKlansman”, Брайан Сингерийн “Bohemian Rhapsody”, Барри Женкинсийн “Хэрвээ Бил гудамж ярьдаг байсан бол”,  жүжигчийн Брэдли Куперийн найруулсан “Од төрсөн нь” кинонууд нэр дэвшжээ. “Шилдэг инээдмийн болон мюзикл кино” төрөлд Грекийн найруулагч Йоргос Лантимосын …