Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын хэвлэл мэдээллийн корпорацад ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “ДАШТ-2018-д ямар баг ялах вэ гэдэг асуултад хариулахад хэцүү. Латин Америкийн багууд болох Аргентин, Бразил гэх мэт олон өрсөлдөгч бий. Өмнөх ДАШТ-д Германы баг гайхалтай тоглосон билээ. Түүнчлэн Испанийн баг маш сайхан тоглолтыг үзүүлсэн. Өөр хүчтэй өрсөлдөгчид гарч …
Гадаад мэдээ
June, 2018
-
6 June
А.Эйнштейний бүтээлийн нооргуудыг дуудлагаар худалдана
Суут эрдэмтэн Альберт Эйнштейний /1879-1955/ бүтээлүүдийн хоёр эх ноорог, түүний дотор харьцангуйн ерөнхий онолын эх нооргийг Бостон хотод болох RR Auctions дуудлага худалдаанд 193,5 мянган ам.доллароор тавьжээ.
-
6 June
Роботод зориулсан “Мэдрэлийн систем”-ийг зохион бүтээжээ
Роботуудад зориулсан мэдрэлийн системийг Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд АНУ-ын Стэнфордын их сургуулийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран зохион бүтээсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ.
-
6 June
Д.Трамп, Ким Жөн Ун нар “Capella” зочид буудалд уулзна
Энэ сарын 12-нд Сингапурт хийхээр товлоод буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт Сентоза арал дахь “Capella” зочид буудалд болно.
-
6 June
Үелэх системийн 119 дэх элементийг гарган авна
Японы Байгалийн ухааны “Рикэн” хүрээлэнгийн эрдэмтэд Менделеевийн үелэх системийн 119 дэх элементийг нийлэгжүүлэн гарган авах зорилгоор өргөн хэмжээний судалгааны ажил хийж эхэллээ. Үүний тулд тэд өөрсдөд нь байгаа бөөмсийн хурдасгуурын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай “Асахи” сонинд мэдээлжээ. Эдгээр эрдэмтэд өмнө нь 113 дахь элементийг гарган авсан байна. Уг элементийг “нихоний” (Ng) гэж нэрлэсэн бөгөөд япончууд …
-
5 June
Тэсрэх бөмбөгийн талаархи наргиа зорчигчдыг сандраажээ
Онгоцонд тэсрэх бөмбөг байна гэж хэлсэн нэгэн зорчигчийн наргиа нисэх онгоцонд сууж байсан зорчигчдыг сандрааж, улмаар тэднийг онгоцны далавч руу үсрэн гарахад хүргэсэн бөгөөд энэ хэргийн улмаас 10 хүн бэртэж гэмтсэн байна. Энэ тухай “Asia One” цахим хуудас мэдээлжээ.
-
5 June
“Фуэго” галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ
Төв Америкийн Гватемал улсын "Фуэго" галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 65 болсон тухай Байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах үндэсний албаны төлөөлөгч Давид де Леон мэдэгдсэнийг “Prensa Libre” цахим хуудас уламжилжээ.
-
5 June
“Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн БНСУ-ын үндэсний музейд гарч байна
Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНСУ-ын Үндэсний музей хамтран 1997 оноос хэрэгжүүлж буй “Мон-Сол” төслийн 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Үндэсний музейд “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн 2018 оны 5 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 17-ныг хүртэл гарж байна. Монгол нутгаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, …
-
4 June
Хойд Солонгосын төлөөлөгчдийн зочид буудлын төлбөрийг даахад бэлэн гэв
АНУ болон Хойд Солонгосын энэ сарын 12-нд Сингапурт хийх дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны зочид буудалд байрлах төлбөрийг “Цөмийн зэвсгийг хориглох олон улсын кампанит ажил” байгууллага даахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Энэ байгууллага нь 2017 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан юм. “Манай хөдөлгөөн нь цөмийн зэвсгийг устгахад чиглэсэн бодлого баримталдаг бөгөөд бид АНУ-Хойд …
May, 2018
-
31 May
Дональд Трамп Ким Кардашяныг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ
Америкийн реалити шоуны од Ким Кардашян Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай Алис Мэри Жонсон эмэгтэйг өршөөлд хамруулах асуудлаар ярилцжээ. Энэ талаар Дональд Трамп твиттер хуудсандаа “Ким Кардашянтай уулзаж, шоронгийн шинэчлэл, ялын бодлогын талаар ярилцлаа” гэж бичжээ. Харин Ким Кардашян уулзалтын тухай твиттер хуудсандаа “Ерөнхийлөгч хар тамхины хэргээр бүх насаараа …
-
29 May
Тэрбумтан Роман Абрамовичид Израилийн иргэншил олгожээ
Челси клубын эзэн, тэрбумтан Роман Абрамовичид Израилийн цагаачлалын албанаас Израилийн иргэншил олгожээ. Их Британийн визний хугацаа нь дуусч сунгах боломжгүй гэж Британийн засгийн газраас мэдэгдсэний дараа Израилиас иргэншил хүссэн аж. Ингэснээр тэрээр Израилийн хамгийн баян иргэн болж байна. Их Британид өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд сэтгэцэд нөлөөт бодисоор хордогдсон Оросын тагнуул асан Сергей Скрипалын хэргээс болж Абромовичийн визийг сунгахгүй хойшлоод байсан …
-
29 May
Хятадад мөнгөө төлөөгүй эмэгтэйд төрүүлсэн хүүхдүүдийг нь харуулахаас татгалзжээ
Хятадын Гуанжоу хотын эмнэлэгт Жулиана Бранди Логбо гэх эмэгтэй кесарево хагалгаанд орж, хоёр ихэр хүүхэд төрүүлсний дараагийн өдөр ихэр охидуудаа харахыг хүсэхэд эмчилгээний төлбөр болох 630 доллар төлөхийг эмнэлгээс шаардсан байна. Түүний найз Саломе Свийтгаеэ мөнгө олоход нь тусалж байсан хэдий ч 3 хоногийн дараа үнийн дүн нь 800 доллар болсон аж. Логбо мөнгө байхгүй хэмээн тайлбарлахад төлбөрийг 707 доллар болгон хямдруулжээ. Тэрээр найзынхаа тусламжтайгаар цуглуулсан 350 …
-
26 May
Уитни Хьюстоны талаарх баримтат кино ирэх сард нээлтээ хийнэ
“Каннын кино наадам- 2018”-ын үеэр Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны тухай өгүүлэх “Уитни” нэртэй баримтат киноны нээлт болжээ.Дуучин Уитни Хьюстон 6 жилийн өмнө 48 насандаа таалал төгссөн юм.Тус баримтат киноны найруулагчаар Кевин Макдональд ажилласан бөгөөд тэрбээр “One Day in September” баримтат киногоороо 2000 онд Оскарын шагнал хүртэж байсан нэгэн аж. “Уитни” баримтат кинонд домогт дуучин Уитни Хьюстоны тоглолтын ховорхон дүрс …
-
25 May
Дональд Трамп: Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо алдлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцаллаа. Энэ тухайгаа Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид захидлаар мэдэгдсэн байна. Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унд хүргүүлсэн захидалдаа” Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо алдлаа, цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа. Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаарх бодлоо өөрчилбөл над руу бичих юм уу, утсаар холбогдоорой” хэмээн бичжээ. Харин энэ …
-
24 May
Газын зурваст болж буй дайны мөн чанар юу вэ?
Эх орон, газар нутгаа Израйльд булаалгаж 70 жилийн турш тамын амьдралаар амьдарч буй Палистины ард түмэн. Тэд газар нутгаа буцааж авахын тулд тахир дутуу болсон ч тэмцсээр л байна. Хүүхэд эмэгтэйчүүд нь хүртэл … Тэд мянга мянгаараа алуулж, тосгоноороо цусан далай болж байхад дэлхий чимээгүй л байдаг. Хэн ч тусалдаггүй. Харин газар нутгаа эргүүлэн авах гэж иргэний тэмцэл хийхэд дэлхий дахинд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл