Гадаад мэдээ

June, 2018

  • 12 June

    АНУ-ын ерөнхийлөгч уулзалт болох газар руу хөдөлжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурт буусан "Шангри-ла" зочид буудлаасаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахаар хөдөллөө гэж РИА Новости агентлаг мэдээлэв. 

  • 11 June

    “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд Робби Уильямс оролцоно

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд Оросын дуурийн дуучин  Аида Гарифуллина болон Их Британийн дуучин Робби Уильямс нар оролцоно.

  • 11 June

    Ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулсны хариуд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

    Ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулсан АНУ-ын шийдвэрт Канад улс европын түншүүд болон Япон, Мексик улстай нэгдмэл байр суурьтай байна гэж Канадын гадаад хэргийн сайд Христя Фриланд мэдэгджээ. “АНУ-ын ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэртэй холбоотой бидний байр суурь европын түншүүд болон Япон, Мексик улсын байр суурьтай нийцэж байна.  Бид хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлаар Европын Холбоо болон …

  • 11 June

    Иран улс цөмийн хөдөлгүүрийн систем байгуулна

    Иран улс цөмийн хөдөлгүүрийн систем бүтээхэд чиглэсэн бэлтгэл ажлыг эхлүүлсэн тухайгаа Ираны атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи ням гарагт мэдээллийн “Тасним” агентлаг мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

  • 11 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийв

    БНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үндсэн арга хэмжээний төгсгөл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр талын иж бүрэн стратегийн  түншлэлийн харилцааг улам бүр …

  • 11 June

    Дээд хэмжээний уулзалтын өмнө Ким Жөн Ун-тай ганцаарчлан уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

    Дээд хэмжээний уулзалтын өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-тай богинохон хугацаанд ганцаарчилсан уулзалт хийх хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп илэрхийлжээ. Энэ тухай Блүүмбэрг агентлаг Д.Трампын төлөвлөгөөний талаар мэдээлэл сайтай эх сурвалжийн хэлснийг иш татан мэдээлсэн байна. Агентлагийн мэдээнд дурдсаныг үзвэл “Дональд Трамп 12-ны өдөр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-тай богинохон хугацаанд ганцаарчилсан уулзалт хийхийг хүсч байна” гэжээ. Өмнө …

  • 10 June

    Ким Жөн Ун Сингапур улсыг зорилоо

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон уулзалтад оролцохоор Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр өглөө Сингапурыг зорьжээ.

  • 8 June

    Их Британи АНУ-аас худалдан авч байгаа эхний 4 сөнөөгч бөмбөгдөгч “F-35” онгоцоо хүлээн авчээ

    Хамгийн олон үйлдэлт шинэлэг "F-35" сөнөөгч бөмбөгдөгч дөрвөн онгоц Британийн Норфлок гүнлэг дэх нисэх хүчний бааз дээр ирээд байна.

  • 8 June

    Галт уулын халуун хайлмаг аялал жуулчлалын дэд бүтцийг устгажээ

    Хавайн Том арал дээр галт уулт дэлбэрч халуун хайлмаг оргилон гарсны улмаас таван долоо хоногийн хугацаанд нийт 600 орон гэр сүйдсэн тухай телевизийн “WBRC” суваг мэдээлжээ. Түүнчлэн Том арал дахь аялал жуулчлалын бүс бүхэлдээ устсан байна. Галт уулын идэвхжил удахгүй буурч магадгүй учир гэр орон нь сүйдсэн арлын оршин суугчид эргэн ирж, орон сууцаа сэргээн босгох боломжтой юм. Халуун хайлмагийн …

  • 8 June

    Францын депутатууд сурагчдыг ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ

    Бага болон дунд ангийн сурагчдыг сургууль дээрээ ухаалаг гар утас хэрэглэхийг нь хориглосон хуулийн төслийг Францын парламентын доод танхим сайшаан дэмжжээ. Хуулийг тус улсын Боловсролын яам санаачилсан бөгөөд сургууль дээр ухаалаг гар утас ашиглахыг хориглосны дүнд сурагчид хичээлдээ илүү анхаарал хандуулахаас гадна интернетийн орчинд сурагчдыг хавчин гадуурхах, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг үзэх явдалтай тэмцэхэд тусална гэж үзэж байгаа аж. …

  • 8 June

    Террорист гэмт хэрэгтнүүдэд шийтгэл ногдуулжээ

    Марокко улсын террорист хэргийн шүүхээс терроризмтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 11 хүнд 6-20 жил шоронд хорих ял ногдуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

  • 8 June

    Худалдааны маргаан хурцдахгүй гэлээ

    АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаан цаашид хурцдахгүй хэмээн Хятадын засгийн газар үзэж байна гэж тус улсын худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн пүрэв гарагт буюу өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

  • 7 June

    Эрдэмтэд хөхний хорт хавдрыг эцсийн шатанд нь эмчилжээ

    Америкийн эрдэмтэд эмчилгээний шинэ арга хэрэглэн, хөхний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон эмэгтэйг үхлээс аварсан байна. Эмчилгээний явцад 90 тэрбум дархлааны эсийг эмэгтэйн цусанд шахжээ. Флорида муж улсад амьдардаг Жүди Перкинсийн хувьд амьд явах хоёрхон сарын хугацаа үлдсэн гэж эмч нар хэлж байсан бол одоо түүний биед хорт хавдрын ул мөр огт байхгүй болсон байна. АНУ-ын Хорт хавдрын судалгааны …

  • 7 June

    Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас гарч байгаагаа мэдэгдлээ

    Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас /АУБ/ гарч байгааг тус улсын гадаад хэргийн сайд Хорхе Арреаса батлан мэдэгджээ.

  • 7 June

    Дональд Трамп Ким Кардашяны хүсэлтээр хар тамхины хэргээр хоригдсон эмэгтэйд өршөөл үзүүлжээ 

    Өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Америкийн реалити шоуны од Ким Кардашян Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай Алис Мэри Жонсон эмэгтэйг өршөөлд хамруулах асуудлаар уулзаж ярилцсан. Тэгвэл Дональд Трамп Ким Кардашяны хүсэлтийг хүлээн авч хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байсан Алис Мэри Жонсонд өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ. Цагаан …