Камбожийн хунтайжийн сууж явсан автомашин осолджээ

Камбожийн өмнөд хэсгийн Кампонгсаом мужид тус улсын хунтайж Нородом Ранарит болон түүний гэргий Оук Пхалла нарын сууж явсан автомашин осолдсон тухай Синьхуа агентлаг орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

“Хунтайжийн толгой болон хөл ноцтой биш гэмтсэн, харин эхнэр нь нэлээд хүнд гэмтэл авсан” гэж дээрх мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Чун Нарин мэдэгдсэн байна.

Камбожийн эзэн вангийн гэр бүлийн гишүүдийн сууж явсан автомашин зам тээврийн осолд өмнө нь бас өртөж байсан ба 2015 онд Камбожийн хунтайжийн автомашины цуваанд өөрөө буулгагч ачааны тэрэг дайран орж, 6 хүнийг гэмтээж байсан аж.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …