Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой бүтээгдэхүүнүүд, зөв оновчтой арга барил, антиоксидантуудыг танд зөвлөж байна. Дараах энгийн зөвлөгөөг арьс арчилгаанд оруулснаар 4 улирлын турш сайхан арьстай байх боломжтой. Арьсаа сайтар гуужуул Өвлийн арьс маш хуурай, холцруутсан, өнгөө алдсан шинжтэй байдаг. Хамгийн үр дүнтэй арга бол арьсаа гуужуулах юм. Гэхдээ тохирсон зөв …
Tag Archives: зөвлөгөө
March, 2024
-
14 March
Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй
Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, …
February, 2024
-
21 February
Батга гарах шалтгаан, түүнээс хэрхэн салах вэ?
Батга зөвхөн өсвөр насныхны асуудал гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй энэхүү асуудал 30 настай, тэр байтугай 40 настай хүмүүс ч тулгардаг. Энэ асуудлаас сэргийлэхийн тулд дараах зүйлсийг хийж болохгүйг анхаараарай. АРЬСЫГ ХЭТ ХУУРАЙШУУЛАХ Батга гарах хамгийн гол шалтгаануудын нэг бол арьсны бохирдол гэж бид байнга сонсдог. Гэвч бодит байдал дээр энэ бол эндүүрэл. Гол шалтгаан бол хэт их …
January, 2024
-
5 January
Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө
Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй болохоор танд зүгээр л гөлчийтөл нь боочихмоор эсвэл малгай өмсөөд нуучихмаар санагддаг уу? Үс бидний харагдах байдалд маш том нөлөө үзүүлдэг учраас үсээ харахаар л бүүр сэтгэлээр унаж байгаа биз? Тийм болохоор үсээ хэрхэн зөв арчилж, эрүүл болгох, эрүүл хэвээр нь хадгалах зөвлөгөөг хүргэж байна. …
-
5 January
Салфеткан маскны үйлчилгээг нэмэгдүүлэх зургаан арга
Өдөр тутамд арьсандаа нэмэлт тэжээл өгөх хамгийн хялбар арга бол Салфеткан маск. Бидний ашигладаг серум, ампул, эссэнц нь түрхсэний дараа тодорхой хэмжээгээр агаарт ууршиж байдаг. Харин Салфеткан маск тавихад маскны материал нь доторх эссэнц, серумыг гадагш ууршуулахгүйгээр барьж, арьсанд илүү шингэхэд тусалдаг байна. Салфеткан маскны үйлчилгээг нэмэгдүүлэх зургаан аргыг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. 1. АРЬСАА САЙТАР ЦЭВЭРЛЭХ Урт өдрийн дараа салфеткан …
-
4 January
Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Цэцэгмаа ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой. Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил …
December, 2023
-
21 December
Нойргүйдлээс сэргийлье
Анагаах ухааны доктор Г.Одонцэцэг эмчийн нойргүйдлээс сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Нойргүйдлийн шалтгаан юу вэ? Сэтгэл санаа тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтлээс шалтгаалж хийн бэлгэ чанарууд хямрах бөгөөд эдгээр нь нойргүйдлийн гол шалтгаан юм. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Мөн сарны хүч …
-
20 December
У.Цэвэгмид: Эмчлүүлээд эмнэлгээс гарч байгаа хүүхдээ дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс идүүлэхийг зөвлөж байна
ЭНЭҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал У.Цэвэгмид эцэг эхчүүдэд хүүхдээ ханиаднаас сэргийлэх зөвлөгөө өглөө. Ханиад хүрч, хатгаа аваад эмнэлэгт эмчлүүлээд гарсан хүүхдүүддээ онцгой анхаарал тавихыг зөвлөв. Тэрбээр “Эмчлүүлээд эмнэлгээс гарч байгаа хүүхдээ аль болох дулаан байлгах, шингэн зүйл халуун бүлээнээр нь сайн уулгаж вирусийн халдварыг биеэс бүрэн гадагшлуулах, мөн ойр ойрхон хооллох, аль болох илчлэг сайтай хоол хүнс идүүлэхийг зөвлөж байна. …
-
15 December
Б.Ариунхишиг:Томчууд вирус тээгч болж байгаа тул халдвар хамгааллаа сахих шаардлагатай байна
Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед бага насны хүүхдүүдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчний дэгдэлт 10-р сараас 5-р сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй байдаг. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. …
-
15 December
Монитадаа өгөх бэлгийн санаа
Шинэ жилийн баяраар хүн бүр хайртай хүндээ, гэр бүлийнхэндээ, найз нөхдөдөө өөрийн сэтгэлийг шингээсэн бэлэг өгөхийг хүсдэг. Гэхдээ ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу? Тэгвэл та бүхэнд монита болон найз нөхдөдөө бэлэглэж болохуйц бэлгийн жагсаалтыг хүргэж байна. ГОЁМСОГ АЯГА Монголчууд эрт дээр үеэс аягыг дээшээ харсан сав хэмээн ихэд бэлэгшээж ирсэн. Монитадаа өгөхөд их тохиромжтой бөгөөд дурсгалтай бэлэг байх болно. …
-
11 December
Ш.Энхтөр: Насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд ханиадны вирусийг гэртээ авчирч бага насны хүүхдээ өвчлүүлж байгаа нь батлагдсан
Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн сайд тушаал гарган томуугийн улиралд хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нэмэлтээр ор дэлгэх үүргийг өгсөн. Эмнэлгүүдийн томуугийн үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмчилгээ, эмнэл зүйн зөвлөн туслах, халдварын сэргийлэлтэд хяналт тавих үүрэг бүхий дөрвөн баг бямба гаригт Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, …
November, 2023
-
1 November
Г.Одонцэцэг:Турах зорилгоор мацаг барьснаар үс унах, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах зэрэг олон эмгэгүүд илэрч байна
“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, Гавьяат эмч Г.Одонцэцэгтэй мацаг барих талаар ярилцлаа. -Сүүлийн үед эмчийн хяналтгүйгээр мацаг барьж, янз бүрийн хүндрэл гарах нь ихсээд байна. Мацагийг дур мэдэн барих нь хэр зохистой вэ? -Уламжлалт анагаах ухаанд мацаг барих эмчилгээний арга бий. Хоолны хордлого зэргээс болж олон удаа суулгаж, бөөлжиж байгаа бол биеэс …
September, 2023
-
13 September
Хүйтний улиралд арьс гэмтдэг үү?
Хүйтэн цаг агаараас болж арьс гэмтэх олон хүчин зүйл бий. Намар, өвлийн улиралд ч гэрэлтсэн тунгалаг арьстай байхыг хүсэж байвал арьсаа хамгаалах хэрэгтэй. ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АРЬСНЫ ГЭМТЭЛ Та хөлөөсөө толгой хүртэл хэчнээн давхар хувцас өмссөн ч байсан температур буурахад арьсны чийгшил дагаад багасдаг. Хүйтэн цаг агаарын арьсанд үзүүлэх хамгийн тод нөлөө бол хуурайшилт. Зуны халуун өдрүүдэд арьс илүү их тослог …
-
13 September
Сонгино, сармисыг түүхийгээр нь хэрэглэхээс татгалзаарай
Уламжлалт анагаах ухааны сударт: “Сонгино нь нойрыг арвидуулж, хоолны шингэлтийг сайжруулж, бадган, хийг анагаана. Сармис нь хорхой өвчин, халуун хийг анагаана” хэмээжээ. Сонгино, сармис нь эмийн чадал ихтэй. Тухайлбал, сармисыг хорхойн эмийн жорд хэрэглэхдээ битүү саванд сайтар түлж үнсийг хэрэглэх, мөн хийн туулгын жорд 4-5 цаг зөөлөн галаар тасралтай буцалгаж илчлэг чадлыг үүсгэж хэрэглэдэг. Түүхий сонгино, сармис нь хүнд, сэрүүн …
-
12 September
Ханиадны урьдал үе, хурц үе, эдгэрэлтийн үеийн эмчилгээг бүрэн цогцоор нь хийх нь чухал
Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ны доктор Г.Одонцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна. Ханиад томуу нь халуун мөн чанартай өвчний язгуурт багтдаг. Хамар, хоолой, уушгины ханиад байна уу гэдгээс хамаараад эмчилгээг тохируулж хийнэ. Ерөнхийдөө өвчний эхэн үе, дэлгэрч байгаа үе, эдгэрэлтийн үе гэсэн гурван үе шаттай нь харгалзаж эмчилгээг хийнэ. Өвчний эхэн үед хөнгөн байдаг учир яаралтай арга хэмжээ …