Монитадаа өгөх бэлгийн санаа

Шинэ жилийн баяраар хүн бүр хайртай хүндээ, гэр бүлийнхэндээ, найз нөхдөдөө өөрийн сэтгэлийг шингээсэн бэлэг өгөхийг хүсдэг. Гэхдээ ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу? Тэгвэл та бүхэнд монита болон найз нөхдөдөө бэлэглэж болохуйц бэлгийн жагсаалтыг хүргэж байна.

ГОЁМСОГ АЯГА

Монголчууд эрт дээр үеэс аягыг дээшээ харсан сав хэмээн ихэд бэлэгшээж ирсэн. Монитадаа өгөхөд их тохиромжтой бөгөөд дурсгалтай бэлэг байх болно. Тэр аяганд цай уух бүрдээ чамайг санана шүү дээ.

ЦАСТ БӨМБӨЛӨГ

Монитадаа бэлэг сонгохдоо аль болох дурсгалтай, чамин зүйлсийг сонгох нь зөв болов уу? Шинэ жилийн баяраар цаст бөмбөлөг өгвөл их л баярлах байхдаа.

ШИНЭ ЖИЛИЙН ОЙМС

Шинэ жилийн баярын холбогдолтой оймсоо ил гаргаж өмсөх тун дуртай болсон. Тиймдээ ч оймсны өнгө төрх, хийц загвар гээд бүх зүйл нь улам нарийн гоёмсог хийцтэй болсон. Чамин загвартай оймс лав их гоё бэлэг болох байх.

ОРООЛТ

Монитагийнхаа эрүүл мэндэд нь анхаараад дулаахан байлгах үүднээс ороолт бэлэглээрэй.

УТАСНЫ ГЭР

Хүн бүр ухаалаг утсаа гоёмсог чамин гэртэй байлгахыг хүсдэг шүү дээ. Та монитагийнхаа утасны маркийг мэдэж байгаа тохиолдолд утсанд нь тохирсон гэр бэлэглэх боломжтой.

УСНЫ САВ

КАКТУС
Ажлын  дээр кактус заавал байх ёстой гэлцдэг. Энэ нь орчны агаарын бохирдлыг цэвэршүүлдэг шидтэй гэнэ. Монитагийнхаа ажлын ширээнд өнгө нэмж бас агаарыг нь цэвэр байлгахад туслаарай.

 

ГАЦУУР МОДНЫ ТОГЛООМ

Шинэ жилээр гацуураа засах болгондоо чиний бэлэглэсэн тоглоомыг өлгөөд, чамайг дурсах болно шүү дээ.

БЭЛЭГИЙН КАРТ

Үйлчлүүлэх дуртай ресторан, үйлчилгээний газрынх нь эрхийн бичгийг бэлэглэвэл таалагдах болно.

 

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …