Хөвсгөл аймагт хаврын тариалалт 4 дүгээр сарын 24-өөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 хувьтай байна. Энэ хавар 20 мянган га талбайд тариалалт хийж, гурилын хэрэгцээг 100 хувь ханган, дотоодын төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. Хаврын тариалалтад 105 аж ахуйн нэгж үр тариа, 300 гаруй иргэн хүнсний ногоо, 210 аж ахуйн нэгж иргэн төмс тариалж байна. Өнгөрсөн онд аймгийн …
Баруун аймаг
May, 2026
-
4 May
ӨВӨРХАНГАЙ: Батлан хамгаалахын дэд сайд Өвөрхангай аймагт ажиллаж байна
Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Ажлын баг аймгийн Засаг даргатай уулзаж, орон нутагт батлан хамгаалахын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хангайн бүсэд зохион байгуулах хээрийн сургуулилтын талаар мэдээлэл солилцлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд эхлүүлсэн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн штабын барилгын бүтээн байгуулалтын ажил зогсоод байгаа тул энэ …
March, 2026
-
25 March
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай …
June, 2020
-
15 June
Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн авто замын эхний 60 км-ийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын эхний 60 км замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Энх -Амгалан, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Говь-Алтай, Баянхонгор аймгийн холбогдох албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцсон юм. Нээлтийн арга хэмжээнд оролцсон иргэд “Нийслэл хотоос алслагдсан гэгдэх баруун чиглэлийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий …
-
8 June
Говийн баянбүрдийг нөхөн сэргээнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас говийн баянбүрдийг нөхөн сэргээх ажлыг Говь-Алтай аймагт хийж эхэллээ. Энэ ажлын хүрээнд тус аймгийн Эрдэнэ сумын Зармангийн баянбүрд, Цогт сумын Хаяагийн баянбүрдийг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг хийхээр төлөвлөжээ. Нөхөн сэргээх ажлын хүрээнд баянбүрдийн унаган ургамлыг тарималжуулах, тодорхой хэмжээний га талбайг хашиж хамгаалах ажил хийх аж. Одоогоор энэхүү ажил тендерийн шатандаа явж байна хэмээн холбогдох албанаас …
May, 2020
-
31 May
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай болжээ
Монголын хөл бөмбөгийн холбооны санаачлалаар, Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр Завхан аймгийн Улиастай суманд 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг талбай баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ. “Эйч-Би-Эс” компанийн барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан юм. Цаашид Завхан Аймгийн хөл бөмбөгийн холбоо болон Завхан аймгийн …
April, 2020
-
20 April
Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай хотод бүтээн байгуулалтын ажлууд хийж буй гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Жаргалант, Чигэстэй багийн цэвэр усны шугамын өргөтгөл, бохирын шугам шинээр тавих ажлын тендерт “Ган” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн байна. Дээрх багуудын …
March, 2020
-
30 March
Ирвэс малчны хотны ойролцоо иржээ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт гуравдугаар сарын 28-нд малчны хотны ойролцоо цоохор ирвэс иржээ. Тодруулбал, тус аймгийн БОАЖГ-т малчны хотны ойролцоо цоохор ирвэс байгаа тухай дуудлага ирсний дагуу тус газрын мэргэжилтэн, сумын Засаг дарга, БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгчийн хамт газар дээр нь ажиллажээ. Тэд Баянхонгор багийн нутагт байршсан газраас цоохор ирвэсийг 18 км газар харгалзан тууж …
-
18 March
Баян-Өлгий аймгийн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан Улсын онцгой комисст мэдээллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 гаруй иргэн сурч, …
November, 2019
-
19 November
Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 161 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо
Завхан аймагт авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ жил Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилтай авто замыг улсын комисс хүлээн авсан бол 2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замыг 2019 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээн авч нээлтийн үйл ажиллагааг Нөмрөг суманд зохион байгууллаа. Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга …
June, 2018
-
4 June
Тосонцэнгэл, Улаангом чиглэлийн 167 км замын ажлаас 7 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангомын чиглэлийн 167 км замын ажлийг саяхан эхлүүлжээ. Энэ замыг 660 сая юаны өртөгөөр, 2 жилийн дотор концессоор барьж гүйцэтгэхээр ЗГ-тай гэрээ байгуулсан аж. Зам ашиглалтанд орсноор Завхан аймгийн хойд талын сумд, мөн Увс аймаг УБ хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм байна.Энэхүү бүтээн байгуулалтын нэгээхэн …
May, 2018
-
30 May
Баян-Өлгий: Хил орчмын хамтын ажиллагаа улам өргөжинө
Хоёр долоо хоногийн өмнө Горно-Алтайн улсын их сургуулийн багш, оюутнууд Монгол улсын Баян-Өлгий аймгийн Өлгий хотын сургуулийн сурагчдад орос хэлний хичээл зааж, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран ажилласан. Энэхүү үйл ажиллагаа нь “Оросын Ертөнц” сангийн санхүүгийн дэмжлэгээр Горний Алтайн улсын их сургуулиас хэрэгжүүлж буй “Баруун Монгол дахь Орос хэлний хөдөлгөөн” төслийн хүрээнд явагдаж байгаа юм. Төслийн эхний шатанд өнгөрсөн 4 дүгээр …
December, 2017
-
6 December
Ховд аймгийн ИТХ-ын дарга огцорч, тамгаа авч “зугтжээ”
Ховд аймгийн ИТХ өчигдөр шөнө үүрийн 5 цаг болтол хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцоруулжээ. Тус аймаг ИТХ-ын 41 төлөөлөгчтэйгээр 2 төлөөлөгч гадаадад томилолтоор яваа тул 39 төлөөлөгч хуралдаа суусан байна. Аймгийн ИТХ-аар дарга Г.Пүрэвгандийг огцруулах эсэх асуудлаар санал хураахад 22 төлөөлөгчийн санал буюу 59,4% нь огцоруулна, 15 төлөөлөгчийн санал буюу 40,6% нь огцруулахгүй гэсэн бол, 2 төлөөлөгчийн санал хүчингүй …
-
4 December
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг гүтгэсэн нь тогтоогджээ
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой холбоотой мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр их гарсан. Гэсэн ч энэ бүхэн ташаа болохыг тэрээр албан ёсоор мэдэгдсэн байна. Учир нь 2014 онд Д.Галсандондог Ховд аймгийн МАН-ын хорооны дарга болж, улмаар 3 шатны сонгуульд намаа ялалтанд хүргэсэн юм. Үүнээс гадна орон нутгийн сонгуулиар хоёр дахь удаагаа Засаг дарга болсноос эхлэн зарим хүмүүстэй …
November, 2017
-
24 November
Ховд аймаг: Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо
Өчигдөр буюу 2017 оны 11 сарын 23-ний өдөр Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж тус хурлаар зургаан асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Нийгмийн салбарт хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын үр дүнгийн талаар сонсгол хийж үүрэг чиглэл өглөө. Мөн Хүүхэд бүр цэцэрлэгт аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцсэн бөгөөд тус хөтөлбөрийг түр хугацагаар хойшлуулсан байна. Учир нь “Хүүхэд бүр цэцэрлэгт” үндэсний хөтөлбөр хараахан батлагдаагүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл