Баруун аймаг

July, 2015

  • 25 July

    Увсын наадмын дөрвийн даваа өндөрлөлөө

    Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа өндөрлөлөө. С.Мөнхбат аварга аймгийн начин Т.Энхбаяраар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Т.Мөнх-Эрдэнээр, улсын гарьд Б.Гантогтох аймгийн заан Ням-Эрдэнээр, Ө.Бат-Орших харцага аймгийн арслан Сүрэнжаваар, улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ганболдоор, улсын харцага А.Бямбажав аймгийн арслан На.Ганзоригоор тус тус дөрөв давлаа. Улсын заан Д.Бумбаяр, аймгийн заан Цээсүрэнд, улсын Ж.Алтансүх аймгийн арслан …

  • 18 July

    Далан сэтэрснээс Даланзадгадын ихэнх хорооллууд үерт автлаа

    Энэ сарын 16-ны оройн 15 цагаас 15:30 минутын хооронд түр зуурын дуу цахилгаантай усархаг борооны улмаас Баруун сайхан уулын үер хүчтэй бууж, үерийн далан урд хэсгээрээ сэтэрсний улмаас Далангийн гол орчмоор үерийн урсгал ширүүсэн Ногоочид, Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Жаргалант, Оюут хорооллыг дайрч өнгөрлөө. Үерийн ус замдаа дайралдсан айл, аж ахуйн нэгж, дэлгүүр, засварын газрыг усанд автуулж, их хэмжээний хохирол учруулсны …

  • 17 July

    Улсын харцага Н.Батзаяаг нэг өрөө байраар мялаалаа

    Энэ жилийн улсын наадам сонин содон барилдаан ихтэй сайхан болж өнгөрлөө. Бөх  сонирхогчдын наадмын тааврыг эрс өөрчилсөн барилдаанууд ч гарсан. Эдгээр барилдаанаас онцлон  тавын давааны барилдаан болох дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын начин Н.Батзаяа нарын барилдаан өнөөдөр ч гэсэн  Монголчуудын дунд амнаас ам дамжин яригдсаар байна. Дархан аваргыг   “нэг барилдаанд  3 удаа давсан”  Батзаяа начин, унасан атлаа унаагүй гэж зөрүүдлэн …

  • 16 July

    Уулчдын цогцсыг зөөвөрлөхөөр нисдэг тэрэг хөөргөлөө

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Хүйтний оргилд” авиралт хийгээд буцахдаа осолдон нас барсан Г /38 настай эрэгтэй/, Д /57 настай эмэгтэй/, Г /49 настай, эрэгтэй/, Б /32 настай эмэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын шарилыг зөөвөрлөн авч ирэхээр өнөө өглөөний 07:04 цагт нисдэг тэрэг хөөргөлөө. “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон …

  • 16 July

    Говь-Алтайд 3,6 баллын хүчтэй газар хөдөлжээ

    Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багийн “Хасагт хайрхан” гэдэг газарт энэ сарын 14-ний 19.59 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэсэн байна.

  • 6 July

    Гурван өдрийн турш тууль хайлж, цуур эгшиглүүлэв

    Ховд аймагт болсон Монгол улсын Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит туулийн наадам, нэрт цуурч П.Наранцогтын нэрэмжит цуурын анхдугаар үзлэг 6-р сарын 29-нөөс 07-р сарын 1-нийг дуустал үргэлжиллээ. Энэхүү наадмыг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулжээ.  Наадмын шүүгчдээр МУИС, МХСС, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, …

  • 2 July

    Сэрэмжлүүлэг: Ховд аймагт 5 хүн үерийн улмаас амиа алджээ

    Өчигдөр буюу 07 сарын 01-нд Ховд аймгийн Буянт Цагаан-Эрэг багийн нутаг Бугат үзүүр гэдэг газар 2 настай хүүхэд голын усанд үйдсэн хэрэг гарчээ. Борооны улмаас Буянт гол үерлэсэн байсан бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан бяцхан хүү амь насаа алдсан байна. Сүүлийн өдрүүдэд Ховд аймагт үргэлжлэн бороо орсны улмаас Алтайн уулаас эх авсан Буянт, Булган, Төгрөг, Боорчи, Бодонч, Ховд голууд …

  • 2 July

    Ховд аймагт үерийн улмаас 4 иргэн амь насаа алджээ

    06 сарын сүүлчээр баруун аймгуудын нутгуудаар үргэлжилсэн бороо орж зам харгуй эвдрэх, гол усны түвшин нэмэгдэх, гүүр нурах, үер буух зэргээр ихээхэн хүндрэл учруулжээ. Үүнээс улбаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Баян-Өлгий аймгийн Ховд голын усанд 15 настай хүүхэд осолдож эндсэн бол Ховд аймагт 4 иргэн амь насаа алджээ. Ховд аймгийн төв Буянт голын усанд 6 настай хүүхэд …

June, 2015

  • 30 June

    “Уулын Алтай”-д өнгөрүүлсэн “Ялалтын тамга”-тай өдрүүд

    Дөрөв: Бидний танилцсан “Алтайц”-ууд Уулын Алтай нутгийн уугуул үндэстэн болох Алтайцуудын хэл соёл, угсаатны бүрэлдэхүүний талаар дээр цухас үгүүлсэн. Бид АБНУ-ын нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал Николай Васильевич Экээевтэй уулзах дашрамд энэ талаар яриа өрнүүлж, Алтайцууд чухам ямар ямар овог угсаатнуудаас бүрддэг болохыг асууж сонирхсон юм. Дашрамд хэлэхэд Николай Васильевич маань Алтайц хүн бөгөөд өмнө нь хэдэнтээ дурьдагдсан АБНУ-ын Засгийн газрын …

  • 24 June

    “Төрийн далбааны өндөрлөг 21 аймагт” төсөл Ховдоос эхэллээ

    Аймгийн төв талбайд “Төрийн далбааны өндөрлөг 21 аймагт” төслийн нээлт болж шав тавив. Уг төслийг УИХ-ын гишүүн, УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санаачлан, “Бид нэг Монгол” ТББ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нийт 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр босох юм байна. 2008 онд УИХ-ын гишүүн Бямбацогт, Сүхбаатар нар санаачлан жил бүрийн 7-р сарын 10-ны өдрийг “Төрийн …

  • 23 June

    Бяцхан хүүд туслах “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Цөөхөн Монголчууд бид “дэм дэмэндээ” явах шиг сайхан зүйл хаа байна. Ядарч зүдэрсэн нэгэндээ гараа сунган тусалдаг Монголчууд бидний сайхан сэтгэлийн үзүүрт нэг хүн ч гэсэн элэг бүтэн, эрүүл энх, жаргалтай сайхнаар инээж байвал болох нь тэр. Ийм нэгэн сайн үйлсийн давалгааг Ховдчууд өрнүүлж байна. Тодруулбал зүрхний ховдол хоорондын 2 цоорхой, 2 судас солих гэсэн оноштой Ховд аймгийн Дөргөн сумын …

  • 22 June

    УИХ-ын дарга Говь-Алтай аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.22/ Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ аймгийн бүтээн байгуулалтуудын нээлтэд оролцож байна. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгын шинэ байрны нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Алтай чуулгыг  аймгийн  чуулгын хөгжимт драмын театр болгон өөрчлөх үед ардын дуу бүжгийн чуулга нэрээрээ үлдсэн цорын …

  • 22 June

    Ховд аймгийн ЗДТГ-ын ажилтан хүчингийн хэрэг хийгээгүй гэв

    Ховд аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчингийн хэрэг үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус аймгийн Цагдаагийн газар болон, Засаг даргын Тамгын газраас доорхи албан бичгийг бидэнд ирүүллээ. Тус албан бичигт 2015 оны эхний 06 сарын байдлаар ЗДТГ-ын албан хаагч холбогдсон гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг бүртгэгдээгүй болохыг дурдсан байна.

  • 19 June

    Монголын уулчдын нэгдсэн “Альпинад 2015” Цамбагарав хайрханд боллоо

    Жилд нэг удаа явагддаг Монголын уулчдын ээлжит “альпинад” буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 6 сарын 11-14-ны өдрүүдэд Цамбагарав хайрханд зохион байгуулагдав. Энэ удаагийн альпинадад Монгол улсын аймаг хотуудаас ирсэн нийт 32 багийн 219 уулчин цугларсан нь өнгөрсөн жил Сутай хайрханд буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт болсон альпинадынхтай цар хүрээний хувьд адил түвшинд болсон гэсэн үг. Дээрх 219 …

  • 17 June

    Бразилд шинэ барби залуу мэндэллээ

    Маурисио нь өдгөө 27 настай бөгөөд маш олон хагалгааны дараа өөрийгөө хүн Кен долл буюу барби гэж дуудах болжээ. Ингэхийн тулд тэрээр ойролцоогоор найман удаагийн гоо сайхны хагалгаанд орсон байна. Тэрээр 17 настайдаа урлагийн сургуульд сурдаг байхад түүнийг барби ба Кенн нэртэй кинонд тоглохыг урьсан байна. Гэхдээ түүний нас явж 27 хүрэхэд түүнийг царай хөгширч барби гэж дуудахад оройтсон ажээ. …